Хувцасны шүүгээний таагүй үнэрийг хэрхэн арилгаж хувцсанд шингэхээс сэргийлэх вэ?

0

Шүүгээний хананаас эвгүй үнэртэх нь бий. Тэр тааламжгүй үнэр хувцсанд шингэх тул аль болох эрт арга хэмжээ авбал зохино.

 

Шүүгээг хуурай байлгах тал дээр анхаар

Шүүгээнээс үнэртэх эвгүй үнэрийн эх сурвалж нь хэтэрхий их чийг болно. Бүрэн хатаагүй хувцас – та бидний хувцсанд үлдсэн ус, чийг хуримтлагдаж тааламжгүй үнэртэж шүүгээнд байгаа бусад хувцсанд шингэнэ.

Үүнээс зайлсхийхийн тулд хувцсаа сайтар хатаах хэрэгтэйгээс гадна шүүгээнд бүрэн хатаагүй хувцас хийхээс татгалзаарай.

 

Шүүгээгээ бэлдэх

Шинэ ч тэр, хуучин ч тэр шүүгээ ямар нэгэн үнэртэй байдаг бөгөөд энэ нь хувцсанд шингэх нь дамжиггүй. Тиймээс шүүгээний ханыг байнга цэвэрлэж хүсээгүй үнэрийг эхнээс нь дарж байвал зохино.

Шүүгээний ханыг дээд зэргээр цэвэрлэх бодис бол сод – уг бүтээгдэхүүн зөвхөн эвгүй үнэрийг дараад зогсохгүй бохирдол, нянгаас хамгаалах болно. 1 хоолны халбага сод, 1 аяга ус – алчуураа норгоод шүүгээний ханыг хуурай болтол нь арчина.

Шүүгээний эвгүй үнэрийг найдвартай дарахын тулд мөн модон тавилгад зориулсан тусгай цэвэрлэгч бодис ашиглаж болох юм. Уг бодис нь зөвхөн эвгүй үнэрийг арилгаад зогсохгүй мөн удаан хугацаанд анхилуун үнэрийг барьж чаддаг.

 

Шүүгээг хэрхэн сайхан үнэртэй болгох вэ?

Өөрийн хувцасны шүүгээг удаан хугацаанд сайхан үнэртүүлэхийн тулд дараах энгийн лайфхакуудыг ашиглаж болох юм:

  • Шүүгээндээ савангийн хэлтэрхий тавих – таны хувцсанд тааламжтай үнэр шингээнэ.
  • Тавиурууд дээр дүрдэг цай тавих – цайны навчнууд тааламжгүй үнэрийг өөртөө шингээж анхилуун үнэрийг бий болгодог.
  • Шүүгээнд зориулсан үнэртүүлэгч – шүүгээний үнэрийг сэргээх хамгийн үр дүнтэй арга. Дэлгүүрээс бэлэн бүтээгдэхүүн худалдаж авч болохын зэрэгцээ өөрөө хийх ч боломжтой – өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн анхилуун үнэртэй цэцэг, ногоог хатаан даавуун уутанд хийж өлгөөрэй.

Уншигч танд өөр бусдадаа санал болгох арга бий юу? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

11
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *