Арxины даруулга болгож хэрэглэж болохгүй 7 хүнс. Хэрвээ эдгээр хүнсээр даруулга хийвэл хурдан сoгтоно, маргааш нь гүн шартана!

3

Арxи эрүүл мэндэд муу, амьдралын буруу хэв маяг гэж эргэн тойрон ярьдаг. Бүгд үүнийг мэдэж байгаа ч спиртийн төрлийн ундааг хэрэглэсээр л байна: жилдээ ганц хоёр удаа уух нэгэн байхад, хэдэн долоо хоног тасралтгүй хэрэглэх нэгэн ч бий. Зөвхөн сoгтууруулах төрлийн ундаа нь эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй мөн буруу даруулга ч гэсэн муугаар нөлөөлж болохыг хүмүүс тэр болгон мэддэггүй нь харамсалтай.

Дарс эсвэл шар айргийг юугаар даруулж уухыг олон хүн мэднэ, харин хатуу арxинд хэрэглэх даруулга багахан төвөгтэй. Эмч нар арxийг даруулж уухгүй байх хоол хүнсийг танилцуулж байна, зарим нэг нь бидний хувьд бүр уламжлалт даруулга байгаа нь харамсалтай. Ингээд арxийг юугаар даруулж ууж болохгүй хийгээд юугаар даруулж ууж болохыг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Арxийг юугаар даруулж ууж болохгүй вэ?

1. Нарийн боов

Бялуу зэрэг нарийн боов – арxины дaйсан. Тийм ээ, арxины араас нарийн боов иддэггүй, харин ром эсвэл самбукуны дараа бол даруулчихдаг. Юуны түрүүнд бие махбодь тослог ихтэй амттанг задлахын тулд идэвхтэй ажиллана, яагаад гэвэл түүнд глюкоз нь илүү тустай санагдаад. Харин дараа нь уусан арxиа шингээх ажилдаа орно. Үүний үр дагаварт цусан дахь инсулин нэмэгдэнэ – хурдан сoгтоно, маргааш нь гүн шарталттай сэрэх болно.

 

2. Шоколад

Нэг онигоонд байдаг даа: “Шоколад нь л илүүдчихлээ” гэж. Коньяк бэлэглэж байгаа бол шоколад дагуулах ёстой гэсэн ойлголт нийгмийн дунд байна. Шоколад нь арxитай нийлээд нойр булчирхайд маш их ачаалал өгдөг. Шоколадтай, шоколадгүй арxи өөрөө нойр булчирхайг гэмтээж байгаа. Дээрээс нь шоколад нэмэгдээд ирэхээр үйл ажиллагааг нь бүр ч их доголдуулдаг. Үр дагаварт нь үрэвсэл, зарим тохиолдолд мухар олгой үрэвсдэг ажээ.

 

3. Шинэ улаан лооль

Санаж яваарай: хатуу арxи яагаад ч улаан лоольтой зохицохгүй, ялангуяа цагаан арxи. Бие биеийгээ улам л гаж нөлөөтэй болгохоос өөр үйлчилгээгүй. Хүлээн авалтын үеэр гэдэс дүүрээд эхэлбэл гайхах хэрэггүй, та арxи уугаад дээрээс нь улаан лооль л идсэн байна.

 

4. Өөхтэй шарсан мах

Өөхтэй шарсан хоол хүнс өөрөө элэг болон нойр булчирхайд сөрөг нөлөө үзүүлдэг, та дээрээс нь арxи нэмээд уухаар юу болох нь тодорхой. Хэд хэдэн удаа иймэрхүү байдлаар явбал эмнэлэгт л хэвтэхээс л өөр аргагүй болно.

 

5. Хурц, халуун зуушнууд

Мексик, Хятад, Солонгос хоолонд дуртай хүмүүсийг гонсойлгох гэж байна: халуун ногоотой хоол арxины үйлчилгээг улам нэмэгдүүлдэг. Тэгэхээр цагаан арxи уусныхаа дараа хурдан сoгтохыг л хүсээгүй бол бас ходоод гэдсээ хямраахыг хүсээгүй бол халуун ногоотой хурц хоол битгий идээрэй.

 

6. Даршилсан өргөст хэмх

Энэ л бүр гайхшралд оруулаад байгаа юм. Гэхдээ нэг ялгааг олж харах хэрэгтэй, давсалсан өргөст хэмх бол болно – яагаад гэвэл бие махбодийн ус-давсны тэнцвэрт байдлыг хангахад тусалдаг. Харин даршилсан нь элэг, бөөрөнд илүү ачаалал өгдөг.

 

7. Усан үзэм, тарвас, амтат гуа

30 хүртэлх хэмийн сoгтууруулах ундаанд жимс гайхалтай зохицно. Тийм ч учраас дарсанд дагалдуулж өгдөг. Яг л нарийн боовны адил бие махбодь эхлээд жимсээ боловсруулна, дараа нь хатуу арxиа боловсруулна. Өөрөөр хэлбэл амархан сoгтох нь.

Амтат гуа болон тарвас нь хатуу арxитай нийлэхээрээ ходоод гэдэсний хувьд хор л болно. Спиртийн нөлөөнд шууд исэж эхэлдэг байна.

Арxиа даруулах зууш олдохгүй нь гэж санаагаар унах хэрэггүй, даруулганд тохирох олон төрлийн зууш бий. Нэгдүгээрт, энэ бол даршилсан байцаа, улаан лооль зэрэг болно. Ялангуяа даршилсан байцаа цагаан арxитай гайхалтай зохицно. Байцаанд С амин дэм ихээр агуулагдах тул бие махбодиос арxины хорыг богино хугацаанд хөөж гаргадаг. Тиймээс арxиа даршилсан байцаагаар даруулж уугаад өглөө нь шүүсийг нь уухад – эмчилгээ л болно гэсэн үг.

Мөн чанасан төмстэй шөл, салат арxитай зохицно. Мөн чанасан эсвэл жигнэсэн өөхгүй махаар арxиа даруулж ууж болно. Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хувьд ямар ч эргэлзээ байхгүй – шууд даруул.

 

Зөвлөгөө

Хүлээн авалтыг хөл дээрээ зогсож дуусгахаар шийдсэн бол хориотой хоол хүнсээр арxиа даруулж уух хэрэггүй, мөн хийжүүлсэн ундаанаас татгалз. Мөн дарс ууж байгаа бол бага багаар ууна – маргааш өглөө шарталт гэдэг аймшгийн зочин тань дээр айлчлахгүй. Энэ зөвлөгөө утгагүй санагдаж магадгүй, гэхдээ аливаад хэмжээ хязгаар байх ёстойг мартаж болохгүй.

Өөрийнхөө эрүүл мэндийг хайрлацгаая, хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө сошиал сувгаар хуваалцаарай.

17
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Oogii Otgoo

    Oogii Otgoo

    2019/02/23 at 08:07

    Oo laitai tegeed yuugaar daruulhiin kk

  2. Jak Jasmin

    Jak Jasmin

    2019/02/23 at 18:38

    Uuhgui l baihgui yu yun iluu ym yridag ym kk

  3. Bilegt Khanchaasuren

    Bilegt Khanchaasuren

    2019/02/24 at 00:41

    Ulaan loolioor daruulaj bolohgui gejheed ulaan loolioroor daruulaj bolno gene uu tegjel unshlaa

  4. Uugii Yka

    Uugii Yka

    2019/02/24 at 03:36

    Dunguj saý pomidor hereggui gesn b.j naad bichsen yma yadaad unshaach teneguud

  5. Uugii Yka

    Uugii Yka

    2019/02/24 at 03:36

    Dunguj saý pomidor hereggui gesn b.j naad bichsen yma yadaad unshaach teneguud

  6. Uugii Yka

    Uugii Yka

    2019/02/24 at 03:38

    Bitgii hudlaa hunii tarhi ugaagaad bai. Yadaj b.had nuguu erguunuud ni 100heden like dartsan ene ter kk…

  7. Uugii Yka

    Uugii Yka

    2019/02/24 at 03:38

    Bitgii hudlaa hunii tarhi ugaagaad bai. Yadaj b.had nuguu erguunuud ni 100heden like dartsan ene ter kk…

  8. Чимэддорж Чээмээ

    Чимэддорж Чээмээ

    2019/02/24 at 13:58

    Тэгээд юугаар даруулах юм бэ. Ядаргаатай юм аа. Хурдан хариу!!!

  9. Зочин

    2019/03/28 at 09:18

    хатуу архи яагаад ч улаан лоольтой зохицохгүй гэснээ дараа нь даруулганд тохирох олон төрлийн зууш бий. Нэгдүгээрт, энэ бол даршилсан байцаа, улаан лооль зэрэг болно. Гэсэн байх юм. Хаа нэгтэйгээс юм хуулсан бол ядаж зөв хуулаасай даа. Үнэн зөв мэдээлэл гэж харахааргүй байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *