Жийнсэн өмдний энэ жижиг халаас яг ямар зориулалттай вэ? Үйлдвэрлэгчид одоо л нэг юм нууцыг нь дэлгэж байна

2

Интернет хөгжихийн зэрэгцээ бид мэдээллийн далайд умбаж эхэлсэн. Гэсэн хэдий ч зарим нэг нууцыг бид одоог хүртэл мэдэж чадаагүй л байна.

Заримдаа бид эд зүйлсийн үндсэн зориулалтыг төдийлөн анзаарахгүй өнгөрөх ажээ. Өдөр тутамдаа учирдаг эд зүйлсийг бид зориулалтаар нь ашиглахгүй ч үе бий. Өнөөдөр та бүхэндээ тэдгээр үл тайлагдах олон “нууцууд”-ын нэгийг дэлгэх гэж байна.

Blue Jeans GIF - Find & Share on GIPHY

Жийнсэн өмдөнд жижиг халаас байдгийг та эрхбиш анзаарсан биз ээ, “тав дахь халаас” хэмээгддэг гэдгийг та мэдэх үү? Хэмжээнээс нь болоод тэр болгон хэрэглээд байдаггүй. Гэхдээ энэ жижиг халаас анхнаасаа ямар зориулалттай байсан юм бол?

Ковбой, уурхайчин зэрэг 1800-аад оны үеийн ажилчид Levi’s-ийн анхны жийнсэн өмдний жижиг халаасанд цагаа хийж хадгалдаг байжээ. Цагаа элдэв бэртэл гэмтлээс хамгаална. Танд сануулж хэлэхэд Levi’s-ийн одоогийн каталог дээр ч гэсэн “watch pocket” (цагны халаас) нэршлээр явж байгааг та олж харна.

Sharon Day / Shutterstock.com

Энэ жижиг халаас бас өөр зориулалттай ч байж. Нэг хувилбар нь, ажилчид халаасандаа хадаас хийдэг, харин алт хайгчид – жижиг багаж зэвсгээ хийдэг байж.

Энэ жижиг халаасыг “тавь дахь” хэмээнэ, угтаа бол 4 дэх юм шүү дээ. Анхны цэнхэр жийнсэн өмдний ард нэг л халаас байсан, урдаа хоёр халаастай тэгээд цагны халаас байлаа. Тавь дахь – ардаа хоёр халаас гарч ирсэн нь нилээд хожуу юм.

Өнөөдөр бид тэр жижиг халаасанд олон зүйл хийх болжээ – зоос, чүдэнз, бохь, зарим нэг нь бол огт ашиглахгүй.

Та жийнсэн өмдний “тавь дахь халаас”-ны зориулалтыг мэддэг байсан уу? Та өдөр тутмын амьдралдаа энэ халаасыг ашигладаг уу? Бидэнтэй коммент хэсгээр сэтгэгдлээ хуваалцаарай.

22
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ц. Цэцгээ

    Ц. Цэцгээ

    2019/02/23 at 14:21

    Задгай зоос хийй

  2. jhony

    2022/05/02 at 19:55

    trust hiihd yg tohirmjtoi shuu dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *