Хавдар байцаанаас үхтлээ айдаг! Даршилсан байцаа өдөр болгон иддэг хүмүүсийн дунд хавдрын өвчлөл харьцангуй бага байна

2

Байцааны бүл хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх бодис агуулдгаараа гайхалтай ногоо юм. Хамгийн гол нь байцааг тодорхой нөхцөлийн дагуу хэрэглэсэн тохиолдолд зохих үр дүнгээ өгнө.

Нэг молекулыг өөр нэгэн молекул болгон өөрчлөх гинжин урвалд оруулах хэрэгтэй, үүний үр дүнд хавдрын эсрэг үйлчилгээ идэвхжиж эхэлнэ.

Навчит ногоо. Энэ төрлийн ногоонд бүх төрлийн байцаа хамаарна. Бидний сайн мэдэх бөөрөнхий байцаанаас авахуулаад экзотик хэмээгдэх брокколи, тэр ч бүү хэл бидний бараг мэдэх ч үгүй kale эсвэл watercress байцаа энд багтах ажээ.

 

Байцаа хавдрын эсрэг

Бөөрөнхий байцаа бидэнд ойр тул энэ байцаанаас эхэлсэн нь дээр байх. Бага байхад хүнсний ногоо төдийлөн өргөн хэрэглээ байсангүй, гэсэн хэдий ч эмээ маань  яаж ийж байгаад л байцаа дардаг байж билээ. Хотоос зайдуу амьдардаг айлууд зоориндоо төмс, байцаагаа хадгална, бас том том шилэн саванд байцаа дардаг байж дээ. Өдрийн болон оройн хоолны нэр төрөл ч цөөн. Ганц хоёр төрлийн шөл, төмс, сонгино, талх за тэгээд жагсаалт цааш нэг их үргэлжлэхгүй. Баяраар хааяа нэг нарийн боов, сахар, амттан иднэ. Хавдар гэдэг өвчин өнөөдрийнх шиг их байсангүй, гэхдээ ганц хоёр хавдраар өвчилжээ гэж дуулддаг л байв.

Бага насны дурсамжаасаа салж чадахгүй байгаа хүн гэж битгий бодоорой. Би ерөнхий дүр зургийг л гаргаж ирэх гэж оролдлоо. Цэвэр агаартай, биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй (хүссэн хүсээгүй алхана, байранд биш бол усаа зөөнө, түлээгээ бэлдэнэ), бүхэл үрийн гурил хэрэглэнэ, бүрэн боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээ байхгүй, сахарын бага хэрэглээтэй байж дээ – тэгэхээр хавдарт дайн зарлаад байх шаардлага ч тэр үед байсангүй.

За, эргээд байцаа руугаа орцгооё. Даршилсан байцаа өдөр болгон иддэг хүмүүсийн дунд хавдрын өвчлөл мэдэгдэхүйц бага байна.

др. Budwig шинэ өглөөг даршилсан байцааны шүүс ууж эхлүүлэхийг олон хүнд зөвлөснийг дахин сануулмаар байна. Энэ нь зөвхөн хавдрын эсрэг үйлчилгээтэй нь ч холбоотой биш юм.

Байцааны төрөлд маш олон төрлийн фитохемикал агуулдаг бөгөөд энэ нь хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг, гэхдээ хамгийн гол нь тодорхой нөхцөлийн дагуу хэрэглэх ёстой. Нэг молекулыг өөр молекул болгон өөрчлөх гинжин урвалд оруулах хэрэгтэй, үүний үр дүнд хавдрын эсрэг үйлчилгээ идэвхжиж эхэлнэ.

Дээр дурдсан урвал тэгээд ямар нөхцөлд явагдахыг тодруулах хэрэг гарч ирнэ. Урвалыг үүсгэгч нь бидний ам – зажлах үйлдэл юм, жишээ нь брокколи идэхэд хавдрын эсрэг молекулууд идэвхжих ажээ. Тийм учраас хоолоо сайтар зажилж идэх нь өөртөө болон нийгэмд ач тустай үйл хийж байна гэж ойлгоорой, ялангуяа байцаа идэж байхдаа.

Тэгвэл даршилсан байцааны шүүс яах болж байна вэ гэж үү? Байцааны шүүсэнд хавдрын эсрэг молекул нэгэнт бий болсон, өөрөөр хэлбэл шүүс исэж байх явцад бий болжээ. Энэ явцын тухай бараг бүтэн ном бичих хэрэгтэй болох биз – тэгэх ч хэрэгтэй, үнэндээ энэ тухай нэг биш ном аль хэдийн хэвлэгдэн гарсан байгаа юм. Ферментлэгдсэн ногооноос гадна жимс, буудай зэрэг нь эрүүл мэндэд үнэхээр ач тустай ажээ. Натто төрлийн ферментэлсэн шошид гэхэд л Bacillus Subtilis (B.subtilis) бактери үүссэн байдаг – бидний эрүүл мэндийг дэмжих бактери. Энэ бол япончуудын хоол хүнс, харин бидний хувьд бол даршилсан байцаанд Lactobacilli plantarum(L.plantarum) бактери үүсдэг.

Ашигтай бактери хавдрын бактерийг дарангуйлахын зэрэгцээ ходоод гэдэсний эрүүл орчныг бий болгодог – энэ нь бие махбодийн дархлааны системд маш сайн нөлөө болж өгнө. Тэгээд энэ хоёр ямар холбоотой юм бэ – шууд холбоотой. Дархлааны системийн эд эсийн 75 хувь нь бидний ходоодны хана дагуу байрласан байдаг. Өөрөөр хэлбэл бүдүүн гэдсэнд амьдралыг тэтгэх сайн бактериас гадна хавдрын бактериуд бүгд бий. Ходоодны хананд байрласан бактерийн нэр төрөл, тоо бидний төсөөлж байгаагаас ч их. Нэг куб миллилитр бүдүүн гэдсэнд ойролцоогоор 1 триллион бактери байдаг, итгэхэд ч бэрх тоо байгаа биз дээ?

Бидэнд ээлтэй, сайн бактери нь зөвхөн хоол боловсруулах эсвэл өвчний эд эстэй тэмцэж дарангуйлаад зогсохгүй бие махбодид нэн хэрэгтэй хүчил, амин дэмийг ялгаруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Ходоод гэдэс нь зүгээр ч нэг дархлааны системийн чухал төв хэсэг болоогүй шалтгааныг та мэдэж авлаа. Гэдэс ходоод шиг ийм олон тооны болон олон төрлийн микро биетэд өртөх өөр бусад эрхтэн байхгүй ажээ.

Ашигтай бактери болон дархлааны системийн эд эс хоорондын уялдаа холбоо үнэхээр нарийн явагддаг нь гайхмаар. Шаардлагатай үед эдгээр бактериуд нь дархлааны эд эсийг өдөөж хүсээгүй зочдыг дарангуйлах ажилдаа идэвхтэй ороход нь тусалдаг байна. Хэрвээ хүсээгүй зочин нэг их аюултай биш бол буцаад тайван байдалдаа ордог ажээ.

Ходоод гэдсэнд найрсаг бактери ноёлсон байгаа бол дархлааны систем “эрүүл” гэж хэлэхэд нэг их буруудахгүй. Эрүүл байхын тулд энэ тэнцвэрт байдлыг бариад байхад л хангалттай мэт санагдана. Харамсалтай нь өнөө цагт үүгээрээ гайхуулаад байх хүн тун ховор болжээ. Тиймээс нэмэлт хүнс тэжээлээр ашигтай бактериа олж авахаас өөр аргагүйд хүрэх ажээ.

1 капсул бэлдмэлд ойролцоогоор 10 тэрбум бактери байдаг гэж бодоход маш их тоо сонсогдоно, үнэн хэрэгтээ – далайд дусал төдий л зүйл. Нэг стакан даршилсан байцааны шүүсэнд 10 триллион бактери байдаг гээд та төсөөл дөө? Энэ тоо ч гэсэн ходоод гэдсэнд байдаг бактерийн хэмжээтэй харьцуулахад даруухан сонсогдох юм. Тийм учраас даршилсан байцааны шүүсийг өдөр болгон ууж байх хэрэгтэй, энэ тохиолдолд л ходоод гэдэсний эрүүл орчин аажим тогтож байна гэж найдна.

Зөвхөн даршилсан байцаа л сайн гээд энэ ногоогоор хязгаарлах хэрэггүй. Гэхдээ энэ талаас нь авч үзвэл субъектив шинж чанар бүхий асуудал гарч ирэх юм. Байцааны төрөл маргаангүй эрүүл мэндэд тустай, олон төрлийн фито химикатууд агуулдаг тул байнгын хэрэглээний үндсэн дээр л эмчилгээний үйлчилгээ үзүүлнэ. Ингээд бидний зүгээс асуудал үүснэ.

Даршилсан байцаанд бидний ихэнх нь дуртай бөгөөд хоолны цэсэнд багтаж явдаг. Бас энэ төрлийн ногоонд хүйтэн хөндий хандах хүмүүс ч цөөнгүй. Хэн л өдөр болгон брокколи, тэгээд бас түүхийгээр нь идээд байхыг хүсэх вэ дээ. Үнэндээ ингэж л идэх хэрэгтэй. Усанд норгосон болон халуун хэмд болсон байцааны, ялангуяа брокколигийн хавдрын эсрэг үйлчилгээ эрс багасдаг. Брокколиг түүхийгээр нь сайтар зажилж байж сульфорапан — фитохимикал гэх бодисыг ихээр ялгаруулна – энэ бол хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлэх бодис.

Уг бодисын хүч чадал юунд оршино вэ? Бие махбодид хуримтлагдсан хорт бодисыг богино хугацаанд гадагшлуулах буюу хавдар үүсгэх хорт бодисыг гадагшлуулахад нөлөөлдөг. Чухам эдгээр хорт бодисоор хорт хавдар өөрөө шим тэжээлээ авч бодисын солилцоог дарангуйлж эрүүл эд эсийг үхүүлнэ – өөрөөр хэлбэл өөртөө таатай орчныг бий болгох ажилдаа ордог ажээ.

Амьтан дээр хийсэн туршилтуудаас харахад сульфорапаны үйлчилгээ нь хорт хавдрын хэмжээг мэдэгдэхүйц багасгаж байжээ. Бидний өнөөгийн амьдрал хорт бодис дунд л явагдаж байгаа, тэгэхээр найдвартай бөгөөд үр дүнтэй цэвэрлэгч зайлшгүй шаардлагатай байгаа нь ойлгомжтой.

Сульфорапаны бас нэгэн давуу тал бол хавдрын эд эсэд апоптоз (эд эсийн өөрийн үхэл) бий болгоход хүргэдэг. Dr. Beliveau-ийн лабораторид төрөл бүрийн эх сурвалжтай хавдрын эсүүдэд хэд хэдэн удаагийн туршилтууд хийжээ, үүний дотор ходоодны, түрүү булчирхайн зэрэг хорт хавдруудыг судалж үзэв. Эдгээр туршилтуудаас харахад, зөвхөн сульфарапан л хорт хавдрын эсийг үхүүлэх байгалийн гаралтай бодис болж чаджээ.

Уг бодисоос гадна хавдрын эсрэг үйлчилгээтэй олон бодис байцааны төрөлд агуулагддаг байна: henethyl isothiocyanate (PEITC) фенилэтилийн изотиоцианат мөн Indole-3-carbinol (I3C) индол-3-карбинол зэрэг нь сульфарапанаас дутахааргүй хавдрын эсийг үхүүлдэг байна.

Байцааны бүх л төрөл бидний хоолны ширээний үнэнч анд болох ёстой нь ойлгомжтой. Ингээд хоёр энгийн асуултыг өөртөө тавих шаардлага гараад байгаа юм: байцаанд агуулагдах хавдрын эсрэг молекул нь хэдий хэр агуулагддаг вэ, байцаа идэх дургүй бол өөрийгөө өдөр болгон тодорхой хэмжээний байцаа идэхийг заавал хүчлэх шаардлагатай юу?

Байцаанаас эмийн тунтай дүйхүйц үйлчилгээг авахын тулд хэдий хэр хэмжээгээр хэрэглэх тал дээр хэд хэдэн ойлгомжтой зүйл бий. Мөн сульфорапантай адил төстэй үйлчилгээ үзүүлдэг бодисыг ч олж илрүүлжээ. Энэ бол ликопен бодис (лоолийн төрөлд ихээр агуулагдах бодис) мөн анарын шүүсэнд агуулагдана. Өвчтөн ямар тунтай сульфрапан хэрэглэх ёстойг түрүү булчирхайн хорт хавдартай өвчтөнүүдэд хийсэн судалгаанаас харж болохоор байгаа юм. Уг судалгааг АНУ-ын OHSU Knight Cancer Institute эрхлэн явуулжээ.

Дээрх судалгаа нь олон тооны өвчтнүүдийн дунд хийсэн хоёр дахь нь юм. Өөрөөр хэлбэл, эхний судалгаа амжилттай явагдаж дууссан буюу хорт хавдартай хүмүүс тодорхой хэмжээний сульфарапаны бэлдмэл уухад үр дүнгээ өгсөн гэж үзжээ.

Уг судалгаагаар тогтоосон сульфарапаны тунгийн хэмжээ нь өвчтөний биеийн байдал, хорт хавдрын төрөл дээр тулгуурлагдаж ойролцоогоор гарч байгааг анхаарах ёстой. Энэ тохиолдолд өдөрт хэрэглэх хамгийн бага тунг авч үзэцгээе. Энэ тун бол өдөрт 50 микро моли бүхий сульфорапаны концетрант уух нь зүйтэй гэж үзжээ. Микро молийг илүү ойлгомжтой хэмжүүрт хөрвүүлбэл ойролцоогоор 35 мг гарч байгаа юм. Олон удаагийн туршилтаас харахад 35 мг сульфорапан авахын тулд 300 -500 грамм брокколиг сайтар зажилж идэх хэрэгтэй, түүхийгээр нь идвэл илүү үр дүнтэй. Ийм хэмжээний брокколи идэх хүсэлтэй хүн байна уу гэхэд – “хариултад ганц ч хүн дуугараагүй” гэдэг.

Хэн л хариулаа аж дээ гэж та бодох нь мэдээж. Гэхдээ энэ байдлаас гарах арга зам бий, тэр бүү хэл ганц ч биш. Түүхий байцааг бөөлжитлөө идэх шаардлагагүй. Тус ногооны үрсэлгээ нь (broccoli sprouts) гэхэд л брокколигоосоо даруй 50 дахин их сульфропана агуулдаг байна. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 15-20 г үрслүүр идэхэд л хангалттай юм. Канадад гэхэд л нэг 35 граммын хайрцаг үрслүүр нь ойролцоогоор 2-4 доллараар дэлгүүрүүдэд зарагддаг. Гэрийнхээ цонхны тавцан дээр ногоо тарих дуртай бол үүнийг ургуулж болно. Шинэ ногоо нь таны эрүүл мэндийн манаанд зогсох ажээ.

Үнэндээ бусдыг ингэ тэг гэж зөвлөх шиг амархан зүйл үгүй, үнэндээ би өөрөө ч дэлгүүрээс худалдаж аваад л хэрэглэж байна. Яаж тарьж ургуулах арга нь интернетээр дүүрэн байгаа.

Тухайн бүс нутагт үрсэлгээ зардаггүй эсвэл хаанаас хайхаа мэдэхгүй гайхаж суугаа бол танд маш энгийн аргыг зааж өгье: брокколийн шүүс бэлдээд дээрээс нь амт оруулахын тулд лууван, алим, нимбэг зэрэг өөрийн дуртай жимс, ногоогоо хийгээд л ууна. Шүүсийг бэлдээд шууд уух ёстойг анхаараарай, дараа ууна гэж хадгалах хэрэггүй.

35
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
8
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Taria Arvintaria

    Taria Arvintaria

    2019/02/22 at 15:13

    Байцаа нь хаанахынхаас бас шалтгаална шүү. Хятад байцаа бол хэрэг байхгүйшдв Бөөн химийн хор

  2. Sanchirmaa Purevsuren

    Sanchirmaa Purevsuren

    2019/02/22 at 15:15

    Tuul Tuul

  3. Бадрал Баагий

    Бадрал Баагий

    2019/02/22 at 15:35

    Байцааны зураг шарэлээд байцаа гэж нэрээ солиод байцаа гэж шивээс хийлгээд байцааны зурагтай путволк дотуур хувцас ор хөнжлийн даавуу хэрэглээд гэрийн эд хогшлоо байцааны өнгөтэй зурагтай болгож өөрчлөөд өөрөө байцаа тарьж зарж амьдраад нүүрэндээ байцаагаар маск тавиад байвал хавдар айгаад үхнэ зөв үү ???

  4. Handaa Rentsenkhand

    Handaa Rentsenkhand

    2019/02/22 at 16:32

    Сайхан зөвөлгөө өгч байхад хошигноод өнгөрөлгүй чадах чинээгээрээ хэрэгжүүлэхийг бодоорой манайхаан өөрт чинь л тустай даа ?

  5. Bayambasuren Polooj

    Bayambasuren Polooj

    2019/02/22 at 19:08

    zuv l bh.Eh orondoo tarisaniig ni songooroi.5,6n jiliin umnu ene medee tarj ter jil mash olon busguichuud dan baitsaanii deglem barisan.Mash saihan goolig bolson.Gehdee odoo minii medeh neleed heden busgui buurnii asuudaltai bolson l bgaadaa.Asuudaltai baitsaa oruulj ireed l baahan ……heleh ug oldohgui l bna shuu!!!!!!!

  6. Khulan Seri

    Khulan Seri

    2019/02/22 at 19:36

    hudlaa. undeslelgyi medeelel ihvbh ymaa. darshiksan ym hunii bied muu shdee zugeer jignesen baitsaa bol yu yum gehees.

  7. Saikhnaa Munkh

    Saikhnaa Munkh

    2019/02/22 at 22:02

    Duuyaa Duuyaa

  8. Nomin Namsrai

    Nomin Namsrai

    2019/02/23 at 01:49

    Mimi Urie Odkhuu Durzee

  9. Ara Samdan

    Ara Samdan

    2019/02/23 at 17:26

    Ynen shyy. Darsan baizaand ashigtai bakter (probiotek) ih bdag. Ter ni nariin bydyyn gedesiig tseverlej immun sistemiig saijruuldag gej bi unshsan shy.

  10. Batchimeg Bechka

    Batchimeg Bechka

    2019/02/23 at 18:57

    Darshilsan nuushilsun zuilees tatgalz geed emch nar zuvluud bgaa biz dee

  11. П. Чонос

    П. Чонос

    2019/02/23 at 23:18

    энэ албаар хор болохюмыг олон нийтэд тараагаад байхымдаа. даршилсан байцаа өргөст хэмх улаан лооль лууван манжин алин ч байсан хорт хавдрыг дээд зэргээр өөгшүүлэн дэмжих хорт бодисиыг маш их хэмжээгээр агуулдаг нь нотлогдсон юм шүү. энэбол худлаа мэдээлэл байна шүү.

  12. Oyunkhorloo Rolomjav

    Oyunkhorloo Rolomjav

    2019/02/24 at 08:29

    Байцаа нойр булчирхай муу хүнд таарамжгүй юм билээ

  13. Urnaa Dulmaa

    Urnaa Dulmaa

    2019/02/25 at 00:44

    Унэн байх Полш хуухнууд хохний хорт хавдраар овдох нь бага байдаг нь байцааа их иддэгтэй холбоотой гэсэн байна лээ

  14. Angela Joy

    Angela Joy

    2019/02/25 at 07:16

    darahilsan nogoo huns hamgiin muu harin ch havdriin eh uusver

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *