Таны үс их хэмжээгээр унаж, халцраад байна уу? Санаа зовох хэрэггүй: та ердөө энэ иллэгийг хийгээд сурчихсан байхад асуудлыг шийдвэрлэж чадна

9

Үс унаж буй нь хэд хэдэн шалтгаантай байж болно: стрессээс авахуулаад олон төрлийн өвчин эмгэг. Өнөөдөр бид үсийг хурдан ургуулах сэтгэл хөдөлгөм аргын талаар тантай хуваалцахаар энэхүү мэдээг бэлдлээ. Гэхдээ эхлээд, яагаад таны үс их хэмжээгээр унаад байгаа шалтгааныг олж мэдэх хэрэгтэй байх.

MaeManee / Shutterstock.com

Үс унах шалтгаан:

  1. Стресс бухимдал
  2. Суларсан дархлааны систем
  3. Бие дэх төмрийн дутагдал
  4. Эм бэлдмэлийн сөрөг нөлөө
  5. Олон төрлийн өвчин (бамбай, өндгөвч гэх мэт)
  6. Уургийн дутагдал
  7. Тогтмол үсээ буржийлгах эсвэл индүүдэх, хатаах зорилгоор тусгай хэрэгсэл ашиглах
  8. Төрөөд удаагүй байгаа
Kaspars Grinvalds / Shutterstock.com

 

Үс ургуулах иллэг хийх арга

Энэхүү хуйханд хийдэг иллэг нь хуйх болон үсний уутанцар руу чиглэсэн цусны урсгалыг нэмэгдүүлдэг. 2016 онд хийгдсэн нэгэн судалгаагаар өдөр бүр энэ иллэгийг 4 минутын турш хийвэл генийн идэвхжилт нэмэгдэж, үс хурдан ургахаас гадна үс уналтаас сэргийлэх ач тустай болох нь тогтоогджээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн үс өтгөн болж, ургалт нь сайжирч байсан гэнэ.

Juta / Shutterstock.com

Энэ иллэгийг хийх хамгийн тохиромжтой цаг бол үсээ угаах эсвэл шампунь хэрэглэхийн өмнө бөгөөд иллэг хийхдээ хоёр гараа ашиглах хэрэгтэй.

oriori / Shutterstock.com

 

Хэрхэн иллэг хийх вэ?

Хурууныхаа өндгөөр зөөлөн иллэг хийж эхэлнэ. Энэ нь цусны урсгалыг идэвхжүүлж байгаа гэсэн үг. Үсний доод хэсгээс эхлэн, орой хэсэг хүртэл иллэг хийнэ. Удалгүй даралт ихсэж, арьс бүлээн оргих бөгөөд хуйх руу чиглэх цусны урсгал нэмэгдэх юм.

Africa Studio / Shutterstock.com

Хэрэв таны үс огцом их хэмжээгээр унаад, халцраад байвал та мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, учир нь ноцтой ямар нэгэн шинж тэмдэг илэрч байж мэдэх юм. Эрүүл мэндийн асуудлыг хэзээ ч хойш нь тавьж болохгүй!

24
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Pvrew Bataa

    Pvrew Bataa

    2019/02/22 at 13:39

    Bilgee Bilgee

  2. Tseye Sambuu

    Tseye Sambuu

    2019/02/22 at 14:22

    Буянт Цогзолмаа

  3. Буянт Цогзолмаа

    Буянт Цогзолмаа

    2019/02/22 at 14:28

    Tobuga Buya

  4. Nyamsuren Oyunjargal

    Nyamsuren Oyunjargal

    2019/02/22 at 14:34

    Алтанцэцэг Эрд

  5. Enkh Delger

  6. Nawchaa Nawchis

    Nawchaa Nawchis

    2019/02/22 at 22:48

    Sunjka Sunjee

  7. Г. Баагий

    Г. Баагий

    2019/02/23 at 22:09

    Enhmurun Erdenebileg

  8. Энжи Энжи

    Энжи Энжи

    2019/02/23 at 23:46

    Enhmurun Erdenebileg

  9. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2019/02/24 at 11:00

    Bymba Uranbileg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *