4-хөн настай бяцхан жаал эмээгийнхээ Зул сарын баярын гацуурыг тун инээдтэй байдлаар чимэглэж өгчээ. Үүнийг үзээд таны хайр өөрийн эрхгүй хүрэх болно

0

Хүүхдүүд бол асуудал таригчид гэдгийг та мэдэх байх. Тэр дундаа хүүхэд харна, өсгөж хүмүүжүүлнэ гэдэг төлөвлөснөөр болдог амар ажил ч биш. Гэвч хүүхдүүд олон гайхалтай зүйлсийн эх үндэс билээ: гадна эсвэл дотор, хаана ч байсан тэд бидэнд үргэлж эрч хүч бас инээмсэглэл бэлэглэдэг.

Хүүхэд эргэн тойронд байх хэцүү боловч, биднээс юу ч асуулгүй өөрсдийнхөө бяцхан тархиар бодож сэтгэж, ямар нэгэн гайхалтай зүйлийг хийж бүтээсэн байгааг харах  хамгийн гайхамшигтай байдаг. Хийсэн зүйл нь яг таг зөв биш ч байсан гэсэн, тэднийг өөрсдөө хийсэн гэж бодохоор л өөрийн эрхгүй хайр хүрдэг нь нууц биш.

Зохиолч AC Thomas саяхан өөрийнхөө 4 настай хүүхэд нь эмээгийнхээ Зул сарын гацуур модыг хэрхэн чимэглэснийг бусадтай хуваалцжээ

Хэд хэдэн номын зохиолч AC Thomas саяхан хүүхдийнхээ хийхгүй байх гэж бодож байсан ч, эсрэгээрээ үнэхээр өөрөө хийсэн инээд хүргэм зүйлийг олон нийтийн сүлжээнд хуваалцсан байна.

Тэр хадам ээжийнхээ Зул сарын гацуур модны зургийг постолжээ. Харин энгийн нэг гацуур мод биш юм. Энэ бол 4-хөн настай хүүхдийн өөрийн ур ухаанаараа чимэглэсэн баярын гацуур мод.

Тэрээр өөрийн Твиттер хуудсандаа уг зургийн оруулаад тайлбар дээр нь “Миний хүүхэд хадам ээжийн маань Зул сарын гацуур модыг ингэж чимэглэсэн байна.” гэж бичжээ.

acthomas_books / Twitter

 

Инээд хүргэм фото зургийг Твиттерт ойролцоогоор 415,000 гаруй хүн үзэж сонирхсон байна

Тэр хэдийгээр 4 настай боловч, өөрийнхөө хэмжээнд гацуур модыг тун эвтэйхэн чимэглэсэн байгааг та харж байгаа биз ээ. Нурууныхаа өндөрт тохируулан, хүрч чадах газар бүртээ чимэглэлүүдийг өлгөсөн байгаа нь ямар ч хүний хайрыг булаана.

Үүнийг энэ фото зургийг үзэж, мундаг хүүхдээр бахархаж буй сэтгэгдлээ илэрхийлсэн 415,000 гаруй хүн санал нэгтэйгээр хүлээн зөвшөрнө.

 

Зохиолч бүсгүйн хүүхдийг дэггүй золиг гэдгийг батлах өөр нэгэн жиргээ

Жиргээнд AC Thomas хүүхдэдээ яваад дотуур өмдөө өмсөөд ир гэхэд тэр хариуд нь дотуур өмдөө толгойдоо углаад ирсэн байгааг та доорх зургаас харж байгаа байх.  Мөн саяхан болж өнгөрсөн “Талархлын баярын өдөр”-өөр AC Thomas-ийн гэр бүл оройн зоогтоо уламжлал ёсоор цацагт хяруулын мах идсэн бөгөөд энэ нь хүүхдэд маш их таалагджээ. Харин маргааш өглөө хүүхэд нь сэрмэгцээ ээжээсээ дахиад цацагт хяруулын мах идье гэж нэхсэн гэнэ.

acthomas_books / Twitter

Энэ мэтчилэн AC Thomas-ийн хүүхдийг дэггүй золиг гэдгийг нь батлах олон жиргээнүүдийг дурдаж болно. Одоогоор зохиолч бүсгүйн оруулсан жиргээ 415,000 LIKE цуглуулж, 35,000 хүн эргэн жиргэжээ.

Интернет орчинд маш олон хүн түүний хүүхдийг өхөөрдөм, хайр хүрэм байгааг нь онцлон хэлж, ийм багаасаа гацуур мод чимэглэж байгааг  нь хараад бахархаж байгаа сэтгэгдлээ уламжилсан байна.

55
ХөөрхөнХөөрхөн
15
Ха ХаХа Ха
11
ГоёГоё
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Altantsetseg Altantsetseg

    Altantsetseg Altantsetseg

    2020/12/01 at 16:04

    чин сэтгэлээсээ чимэглэсэн гоёхон гацуур болжээ

  2. Nadmid Nadil

    Nadmid Nadil

    2020/12/01 at 16:08

    Гоё байна

  3. huurhin yumaa.uneheer setgel gargajee

  4. Batjargal Buriad

    Batjargal Buriad

    2020/12/02 at 12:09

    Сайн чимэглэсэн байна ш тэй өндрийн хэмжээгээрээ

  5. Tungalagatamir Tungaa

    Tungalagatamir Tungaa

    2020/12/02 at 12:14

    Huurhun yum….

  6. Bataa Tamir

    Bataa Tamir

    2020/12/02 at 12:51

    Batjargal Buriad харинээ

  7. Гэгээн Бямбаа

    Гэгээн Бямбаа

    2020/12/02 at 13:58

    Сэтгэлээсээ чимгэлэсэн бна. Гэхдээ өндөр байсан бол илүү гоё чимгэлэх байжээ😂

  8. хөөрхөн юмаа чадлаараа гоё чимжээ

  9. Baasansuren Baaska

    Baasansuren Baaska

    2020/12/02 at 19:20

    Гар хүрэх газраа л чимсэн бн ккк

  10. Нараагийн Ээж

    Нараагийн Ээж

    2020/12/02 at 22:41

    Өөрийнхөө гар хүрэх газраараа л чимэглэлээ зүүсэн байна ш дээ

  11. Enkhee Tserendorj

    Enkhee Tserendorj

    2020/12/03 at 21:45

    хөөрхөн гэдэг нь нурууныхаа хэмжээгээр чимэглэжээ

  12. Ч. Баасанхүү

    Ч. Баасанхүү

    2020/12/04 at 04:38

    Hoorhon yumaa zimeglesen bnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *