Хүн төрөлхтөн 1970 оноос хойш ан амьтдын 60 орчим хувийг устгажээ. Биднийг ирээдүйд юу хүлээж байгааг эрдэмтэд анхааруулж байна!

2

Сүүлийн 20 жилийн хугацаанд Лондоны Зоологийн нийгэмлэг, Зэрлэг байгаль хамгаалах олон улсын сан зэрэг өөр бусад байгууллагууд дэлхийн ан амьтны хэдэн мянган аймгуудын тоо толгойн өөрчлөлтийг ажиглан судалгаа хийжээ. Харамсалтай нь тэдний  судалгааны дүгнэлт сэтгэл гонсойлгом: жил ирэх тусам зэрлэг амьтдын аймаг хэтэрхий олноороо устаж байна. Энэхүү нийтлэл нь таныг хоосон санаа алдуулах гэж бус харин үр дүнтэй арга хэмжээ авах түлхэц болно гэж найдаж байна.

Хүн төрөлхтөн бид энэ дэлхийн байгаль орчин, амьтдад хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа, тийм ч учраас бид дэлхий ертөнцийн баялаг ургамал, ан амьтдыг хамгаалахад туслах ёстой.

Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?

© depositphotos

Хүн гэдэг амьтан бусад амьд биетүүдийг бодвол дэлхийд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл нь. Үүний үндсэн шалтгаан – бидний хил хязгааргүй хэрэглээ. Энэ хэрэглээ бүх муу сөрөг үр дагаварт хүргэж байна. Жишээ нь, хүн төрөлхтнийг хоол хүнстэй байлгахын тулд гахай, тахиа үржүүлнэ. Гахай, тахиаг өсгөж үржүүлэхийн тулд шар буурцаг тариална. Шар буурцаг тариалахын тулд газар тариаланг хөгжүүлнэ. Газар тариалангийн талбай бий болгохын тулд ой модыг хүмүүс тайрч огтолж байна. Голын усыг замбараагүй хэрэглэнэ, далай тэнгис нь хуванцар саваар дүүрч байна – тэр чинээгээрээ зэрлэг амьтад устгаж үгүй болсоор.

© depositphotos © depositphotos © depositphotos
  • Судан (1973 – 2018 оны 3-р сарын 19) – хойд зүгийн цагаан хирсний сүүлчийн эрэгчин
  • Тайванийн утаат леопард – хамгийн сүүлд 1983 онд харагдсан, өнөөдөр устаж үгүй болсон амьтан
  • Пиренейн ямаа – 2000 онд устаж үгүй болсон

Саяхны нэгэн тооцооноос харахад, соёл иргэншлийн хөгжлөөс хойш хүн төрөлхтөн өвсөн тэжээлтний 83%-ийг, мөн ургамлын тал хувийг устгажээ. Яг одооноос эхэлж энэ байдлаа таслан зогсоосон ч амьтан, ургамлын өөрийн бүрэн сэргэлт болоход 5-7 сая жил шаардлагатай гэж эрдэмтэд үзсэн байна.

Зэрлэг байгаль, экосистем хүний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэнэ, тийм ч учраас үүнд сөрөг нөлөө үзүүлэх нь мөн л хүн төрөлхтөнд өөрсдөд нь муу үр дагавартай. Үүний тод жишээ бол уур амьсгалын өөрчлөлт юм.

 

Устаж үгүй болж байгаагийн шалтгаан

© Steve / flickr

Амьтан, ургамлын аймаг устан үгүй болоход нөлөөлж байгаа хүний хүчин зүйлээс гадна өөр бусад олон шалтгаанбий. Гэсэн хэдий ч хүний хүчин зүйл үндсэн шалтгаан болно.

  • Суурьшин тархсан газар нутгийн байгаль орчныг сүйтгэх – амьтад болон бусад төрлийн хортон шавьж устаж үгүй болох үндсэн шалтгаан болно. Ой мод тайрах – газар тариалан эрхлэхийн тулд газрын ихэнх хэсгийг ашиглаж байна.
  • Хоол хүнсний төлөө ан агнах – шалтгааны хэмжээгээр хоёрт орно. 300 гаруй нэр төрлийн хөхтөн амьтдыг устгажээ, мөн далай тэнгисийн амьтдыг ч гэсэн барьж дуусгаж байна.
  • Химийн бохирдол. Сэлэмт халимын тал хувь нь бохирдлоос болж хорогджээ.
  • Олон тооны далангууд загас болон гол, нуурын амьтдын үржилд сөргөөр нөлөөлж байна.

 

Ирээдүйд юу болох вэ?

elle_belgie / instagram

Юуны түрүүнд Дэлхийн хүн амыг шаардлагатай мэдээллээр хангах нь нэн чухал. Амьтдын ертөнцөд чухам ямар аюул нүүрлээд байгааг хүн болгон сайн мэдэхгүй яваа. Жишээ нь 2018 онд Lacoste брэнд IUCN (Байгаль хамгаалах олон улсын холбоо)-тэй хамтран өөрийн бэлгэ тэмдэг болсон матрын оронд устаж үгүй болж байгаа 10 амьтдын зургийг байрлуулсан футболкны цуглуулга гаргажээ.

Хүн төрөлхтөн болон дэлхийн бүх амьтдын амьдралыг тэтгэгч эко системийг дэмжихийн тулд дэлхий дахинаа глобалчилсан өөрчлөлт хийх шаардлагатай.

© Elizabeth Haslam / flickr

Дэлхийн олон улс орнууд 2020 он гэхэд биологийн төрөл зүйлийг хамгаалах конвенц соёрхон батлахаар ажиллацгааж байна. Уг конвенцоор улс орнууд байгаль хамгаалах шинэ үүрэг хариуцлага хүлээнэ.

Олон улс орнууд зөвхөн амьтдын тоо толгойг хамгаалаад зогсохгүй өсгөх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна. Жишээ нь,  Энэтхэг улсын барын тоо толгой сүүлийн 100 жилийн хугацаанд 20%-иар өссөн үзүүлэлттэй, харин Хятадад пандаг бүрэн хамгаалалтандаа авчээ.

Дээрх хоёр тохиолдол нь байгалийн нөөцөд зүй зохистой харьцаж, хамгаалж чадвал эх дэлхийнхээ экосистемийг бид сэргээж чадна гэдгийг нотолж байна.

77
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Jargalsaihan Khongor

    Jargalsaihan Khongor

    2019/02/22 at 17:05

    Mazaalai haana bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *