Тaмхинаас ч илүү хoртой 8 хүнс. Хэрэв та эрүүл мэнддээ хайртай л бол эдгээрийг бүү хэрэглэ!

3

Тэнцвэргүй хоолны дэглэм орчин цагт олон хүний амь насыг тамxинаас ч илүүтэйгээр хохироож байгаа. Эрдэмтэд чухал шим тэжээлийн дутагдлаас болж эрүүл мэнд ноцтой хохирох болсныг олж илрүүлжээ. Хэдийгээр бидний хоол хүнсэндээ хэрэглэдэг зарим бүтээгдэхүүн ач тустай боловч, сайны хажуугаар саар гэгчээр бие организмд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Тухайлбал шинэхэн жимсний шүүс хийжүүлсэн ундаатай харьцуулахад эрүүл боловч, нөгөөтэйгүүр таныг чихрийн шижин өвчинд нэг шат ойртуулдаг.

Бид өнөөдөр та бүхэнд, өөр бусад ямар бүтээгдэхүүнүүд таны эрүүл мэндийг тамxинаас илүү удаанаар үгүй хийдэг болохыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Шинэхэн жимсний шүүс

Жимс нь шим тэжээлийн хувьд чухалд тооцогдох бөгөөд шинэхэн шүүсийг өдөр тутмын хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг. Хэдий тийм боловч, шингэн үедээ жимс эрүүл элементүүдээ алддаг байна, тухайлбал ширхэглэг, энэ нь чихрийн шижин, зүрхний өвчин болон хэт таргалалтаас сэргийлэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл юм. Түүгээр ч зогсохгүй шүүсний хяналтгүй хэрэглээ магадгүй дээр дурдсан эрүүл мэндийн асуудлуудыг үүсгэж мэднэ, яагаад гэвэл найрлагандаа их хэмжээний сахар агуулдаг. Үнэн гэвэл, зарим нь хийжүүлсэн ундаатай яг ижил хэмжээний сахар агуулдаг байна!

Тэгэхээр шүүс уухын оронд, жимсийг дангаар нь идэх хэрэгтэй. Нэг ширхэг жимс танд хангалттай цатгалан мэдрэмж төрүүлэх бөгөөд чихэрлэг зүйл идэх хүслийг дарж өгнө, харин нэг стакан шүүс хийхийн тулд нэгээс илүү жимс хэрэг болдог.

© Depositphotos.com © Depositphotos.com © Depositphotos.com

 

2. Овьёосны гранол

Шим тэжээлээр баялаг хэдий ч зарим овьёосны тэжээл маш их сахарыг агуулдаг. Албаны эх сурвалжийн мэдээллэж буйгаар, хамгийн алдартай овьёосны тэжээлүүд найрлагандаа 15-30 гр сахар агуулдаг болохыг олж тогтоожээ. Нөгөө талаасаа, хэрэв зөвийг нь сонгож хэрэглэвэл, энэ төрлийн бүтээгдэхүүн өлсөх мэдрэмжийг дарж, хэтрүүлэн идэхээс сэргийлдэг бөгөөд найрлагандаа их хэмжээний чухал шим тэжээлийг агуулдаг байна. Төгс овьёосны тэжээл найрлагандаа дор хаяж 3 гр ширхэглэг, 5 гр уураг болон 10 гр-аас ихгүй сахар агуулдаг.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

3. Кембаб

Кембаб нь олон төрлийн орцуудаас бүрддэг бөгөөд төдий чинээ асуудал үүсгэдэг байна. Орчин цагт олон төрлийн кембабууд найрлагандаа майонез, бяслаг, соуснууд болон бусад төрлийн бүтээгдэхүүнийг агуулдаг бөгөөд энэ нь түүний шим тэжээлийг нэмэгдүүлж байгаа ба бүтэн өдрийн турш авах калорийн хэмжээг давхар нэмдэг.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

4. Фермийн үржүүлгийн загас

Энэ асуудал кембабтай бараг ойролцоо. Онгон байгаль дахь загас эрүүл омега-3 тосон хүчлээр баялаг бөгөөд энэ нь зүрхний өвчин болон цус харвалтаас хамгаална. Гэхдээ уг үр нөлөө ямар загас идэж байгаагаас шалтгаална. Харамсалтай нь бидний супермаркетаас худалдаж авдаг загас ихэнхдээ далай, тэнгисээс ирээгүй байдаг бөгөөд гол төлөв үржүүлгийнх байх нь бий. Ийм загас эрүүл шим тэжээлээр дутмаг, мөн найрлагандаа үржүүлгийн аж ахуй эрхлэгчдийн загасыг томруулах зорилгоор хэрэглэдэг химийн бодисуудыг агуулдаг.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

5. Тос агуулаагүй хүнс

Өнгөрсөн зуунд тос агуулаагүй хүнс тэсрэлт болсон. Гэхдээ хоолны мэргэжилтнүүд, үйлдвэрлэл эрхлэгчид байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг орлуулахын тулд эрүүл тосны оронд, боловсруулсан сахарыг хийж эхэлснийг гадарлах хүртэл. Ингэхээр та эрүүл зуушны оронд их хэмжээний сахар хэрэглэж байна гэсэн үг. Одоо мэргэжилтнүүд өдөр тутмын хоол хүнсэндээ уураг болон эрүүл тосоор баялаг хүнс хэрэглэхийг зөвлөх болсон, тухайлбал гэрийн бяслаг эсвэл Грек йогурт, эдгээр нь найрлагандаа боловсруулсан сахар агуулаагүй.

© Depositphotos.com © Depositphotos.com © Depositphotos.com

 

6. Cereal буюу үр тарианы хөнгөн зууш

Cereal-ийг үргэлж эрүүл бас шим тэжээллэг өглөөний цай болгон хэрэглэдэг. Хэдий тийм боловч үр тарианы бүх төрөл адилхан ач тустай биш. Дийлэнхийг нь боловсруулсан үр тариагаар хийдэг. Энэ үйл явцын үеэр үр тариа танд цатгалан мэдрэмж төрүүлэх ширхэглэгийн хэмжээ болон бусад шим тэжээлээ алддаг байна. Түүнчлэн үр тарианд амт оруулах үүднээс хэрэглэдэг их хэмжээний сахар байдаг гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй, учир нь үүнд хүүхэд багачууд их татагддаг.

Сахарын хэмжээг нэмэгдүүлэх нь дараах үр дагаварт хүргэнэ – чихрийн шижин, зүрхний өвчин болон хэт таргалалт. Үр тарианы оронд овьёос эсвэл бүхэл үрийг сонгож болно – найрлагандаа хангалттай ширхэглэг агуулдаг буюу танд цатгалан болон эрч хүчтэй мэдрэмжийг төрүүлнэ.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

7. Цагаан талх

Цагаан талх бол боловсруулсан үр тариагаар хийдэг бас нэгэн бүтээгдэхүүн бөгөөд эрүүл шим тэжээл болон ширхэглэгээр дутмаг. Ширхэглэг нь эрүүл жин, тогтвортой цусны даралт болон чихрийн шижин, зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулах ач тустай, харин цагаан талх хэрэглэвэл эдгээр эрүүл мэндийн асуудлуудтай нүүр тулгарахаас өөр аргагүйд хүрнэ.

Бүхэл үрийн талх илүү дээр сонголт. Түүгээр ч зогсохгүй судалгаагаар, өдөр бүр хэрэглэвэл дээр дурдсан өвчнүүдийг тусахгүй байх ач тустай болохыг баталсан байна.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

8. Шар буурцаг

Шар буурцаг таны эрүүл мэндэд хортойгоос гадна давхар байгаль орчинд хортой. Шар буурцаг бол хамгийн хор хөнөөлтэй монокропууд бөгөөд эдгээр нь хөрсний шим тэжээлийг сорж, үгүй хийж орхидог байна. Түүний зэрэгцээ шар буурцагны шош нь генийн өөрчлөлтөд орсон байдаг буюу ямар ч шим тэжээлгүй гэж ойлгож болно.

Шар буурцагны бас нэгэн асуудал бол маш их изофлавонтой эсвэл эстрогенуудыг тарьдаг учир, бие дэх хэмжээг нь нэмэх болон сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулах сөрөг нөлөөтэй. Мөн шар буурцагны хэмжээ ихсэх тусам бамбайн даавар идэвхжиж, үр дүнд нь шалтгаангүй жин хасах, хөлрөх болон хүзүү орчмоор хавагнах шинж тэмдгүүд илэрдэг.

© Depositphotos.com

Та эдгээр хүнсийг эрүүл биш гэдгийг мэддэг байсан уу? Та өөр бусад хортой хүнсний талаар мэдэх үү? Хамгийн гайхширч балмагдаар баримтуудыг бидэнтэй хуваалцаарай.

30
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Batochir Batochir

    Batochir Batochir

    2019/09/18 at 13:32

  2. Batochir Batochir

    Batochir Batochir

    2019/09/18 at 13:32

  3. Batochir Batochir

    Batochir Batochir

    2019/09/18 at 13:32

  4. Batochir Batochir

    Batochir Batochir

    2019/09/18 at 13:32

  5. Batochir Batochir

    Batochir Batochir

    2019/09/18 at 13:32

  6. Зочин

    2019/09/18 at 14:45

    hamag eruul hunsiig muu gechihdeg bainashd

  7. Урнаа Магсар

    Урнаа Магсар

    2019/09/18 at 15:03

    Хортой юм бол үйлдвэрээс хасаж болдоггүй юм уу

  8. Саранцэцэг Батаа

    Саранцэцэг Батаа

    2019/09/18 at 20:53

    .ш4

  9. Лувсан Оюун

    Лувсан Оюун

    2019/09/19 at 23:41

    idej uuh uym oldohoo baih ni ee

  10. Лувсан Оюун

    Лувсан Оюун

    2019/09/19 at 23:41

    o

  11. Oyunbileg Oyunbileg

    Oyunbileg Oyunbileg

    2019/09/21 at 12:19

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *