Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн биед гарах 9 өөрчлөлт. Танд ийм зүйлс анзаарагдсан уу?

2

Хүүхэд төрүүлсний дараа эмч нар болон төрөл төрөгсөд шинэ мэндэлсэн хүүхэд рүү л бүх анхаарал, халамжаа чиглүүлдэг. Харин энэ үед төрсөн ээжийн бие махбодид маш их өөрчлөлт явагдах ажээ – зарим нь таатай, зарим нь тийм ч хүсээд байхаар өөрчлөлт биш.

Жирэмслэлтийн үед эмэгтэй хүний биед ямар өөрчлөлт гардгийг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

Гутлын хэмжээ нэмэгдэнэ

Судлаачид 49 эмэгтэйн хөлийг жирэмсэн үед нь хэмжиж үзсэн байсан бөгөөд төрснөөс хойш 6 сарын дараа дахин хэмжиж үзжээ. Энэ хугацаанд эмэгтэйчүүдийн хөл 2-10 мм–ээр нэмэгдсэн байв. Хэрвээ статистик тоонд итгэх юм бол төрсөн эмэгтэйчүүдийн 70 хувьд нь ийм өөрчлөлт гардаг байна. Хамгийн сонирхолтой нь анхны төрөлт л эхийн хөлний хэмжээнд нөлөөлөх ажээ.

Хөлийн хэмжээ өөрчлөгдөж байгаа нь жирэмсэн үед релаксин гэх даавар ялгарч байгаатай холбоотой – уг даавар нь үе мөчийг илүү уян хатан, зөөлөн болгодог ажээ. Магадгүй энэ л хөлийг томроход нөлөөлдөг бололтой.

 

Хэрвээ хүүхэд том байвал цээж томорно

Хачирхалтай сонсогдох боловч The Cut сэтгүүлд ярилцлага өгсөн дөрвөн эмэгтэй ийн онцолжээ. Тэдний хэлснээр бол хуучин өмсөж байсан хувцасны хэмжээнээс даруй нэг размер томорсон байна.

 

Гуяараа бүдүүрнэ

© Depositphotos

Дээр дурдсан релаксин даавар аарцаг орчмын яс, шөрмөсийг зөөлрүүлж уян болгодог, энэ нь гуяараа бүдүүрэхэд нөлөөлдөг байна. Энэхүү өөрчлөлт нь төрөлт хэвийн явагдах нөхцөлийг хангаж өгнө. Зарим нэг эмэгтэйчүүдийн хувьд төрсний дараа бүх зүйл хуучин хэвэндээ буцаж ордог бол, зарим нэгнийх нь аарцаг томорсон хэмжээгээрээ үлдэх ажээ.

 

Эмэгтэй хүн хэвлийдээ хүүхэд хөдөлж байгаа мэт мэдрэмжийг мэдэрнэ

Хүүхэд төрүүлсний дараах эхний саруудад эмэгтэй хүн гэдсэнд нь хүүхэд хөдөлж байгаа мэт мэдрэмжийг мэдэрсээр байдаг. Энэ нь булчингийн чангарал, гэдсэнд хий дүүрэх эсвэл сав рефлексээрээ агшиж байгаа учраас ийм процесс явагдах ажээ. Энэ “түлхэлт” залуу ээж нарыг айдаст автуулна, өөрсдийгөө дахиад жирэмсэн болчихов уу гэсэн бодолд оруулдаг байна.

Энэ мэдрэмж төрсний дараа хэдэн ч сар үргэлжилж болох юм. Төрөөд олон жил болсон ч хүүхэд гэдсэндээ хөдөлж байгаа мэт мэдрэмжийг мэдрэх эмэгтэйчүүд цөөнгүй.

 

Үс болон нүдний өнгө өөрчлөгдөнө

© unknown author / pixnio

Калифорнийн төрөлт судлалын мэргэжилтнүүдийн батлан хэлж байгаагаар бол жирэмслэлт эмэгтэй хүний үс, тэр бүү хэл нүдний өнгийг ч өөрчлөх ажээ. Энэхүү өөрчлөлтийг дааврын тоглоомтой холбон тайлбарлаж байна – ялангуяа меланин. Зарим нэг эмэгтэйчүүдийн хувьд уг өөрчлөлт түр зуурынх байх бол зарим нэгнийх нь хувьд үүрдийнх болж үлдэнэ. Төрсний дараа огцом бууралтсан эмэгтэйчүүд их байдаг ажээ.

 

Амтлах мэдрэмж өөрчлөгдөнө

Төрсний дараа амтлах мэдрэмж огцом өөрчлөгдөж болно: амттан идэх дуртай байсан эмэгтэй хүн хурц, халуун хоолонд дурлах нь элбэг. Уг өөрчлөлт бас л нөгөө шалтгаантай: бие махбодид даавар тоглолтоо хийж буй нь тэр, дөнгөж төрсөн ээжид даавар хэрхэн тоглох нь тодорхойгүй.

 

Хөлс ялгаруулалт эрс нэмэгдэнэ

© Depositphotos

Ихэнх эмэгтэйчүүд хүүхэд төрүүлсний дараа их хөлөрч байна гэж гомдоллодог. Ихэнхдээ шөнийн цагаар хөлөрдөг. Энэ нь цусан дахь эстрогены хэмжээ буурсантай холбоотой юм. Үүнийг хэвийн үзэгдэл гэж авч үзэх хэдий ч зарим нэг тохиолдолд бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа доголдсонтой холбон авч үздэг.

 

Зарим нэг эмэгтэйчүүд харшилтай болдог

Дөнгөж төрсөн залуу ээж нарын дунд харшилтай болох тохиолдол маш ховор, тийм учраас эмч нар энэхүү өөрчлөлтийн шалтгааныг шууд төрөлттэй холбон баталж чадахгүй байгаа юм. Жирэмсний үед дархлаа бүхий л өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлж эх хүн хүүхдээ эрүүл саруул төрүүлэх боломжийг хангахыг хичээдэг. Хүүхэд төрүүлсний дараа энэ өөрчлөлт арилна, харин бие махбодь хамгаалах “гадны зүйл”-ийг хайж хариу үйлдэл үзүүлсээр л: энэ нь хүнсний бүтээгдэхүүн эсвэл гадны хүчин зүйлсэд буюу үс ноос, тоос тоосонцор зэрэгт харшлах ажээ.

 

Шивээсний дүрс эвдэгдэнэ

Ялангуяа гэдсэн дээрх шивээсний дүр төрх мууддаг. Мөн биеийн бусад хэсгүүдэд хийлгэсэн шивээс ч өртөж болзошгүй: гуя, цээж, хөх, мөр, нуруу гээд жирэмсний үед язралт явагдах биеийн хэсгүүдэд хийлгэсэн шивээснүүд.

Төрсний дараах эмэгтэйчүүдийн өөрчлөлтийг ямар бага судалсан байдгийг уг нийтлэлийг бэлтгэж байхдаа олж мэдсэн юм. Энэ алдааг цугтаа залруулъя: төрсний дараа танд ямар хачирхалтай, онцгой өөрчлөлт явагдаж байсан бэ? Эсвэл таны төрөл төрөгсөд, найз бүсгүйчүүдэд гарсан өөрчлөлтүүдийг бидэнтэй хуваалцаарай.

6
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. А. Солонго

    А. Солонго

    2019/09/19 at 18:38

    Б. Чулуунцэцэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *