Артерийн судас цэвэрлэх хамгийн шилдэг 10 бүтээгдэхүүн

1

Хоол хүнсний дэглэм барилгүйгээр, мөн эм уулгүйгээр зүрхээ элдэв өвчнөөс хэрхэн хамгаалах вэ? Нууц нь өдөр бүрийн дасгал хөдөлгөөн, цэвэр агаар, дараах жагсаалтанд багтах хүнсний бүтээгдэхүүнүүдэд оршино. Дараах жагсаалтыг зүрх судасны системээ хамгаалахын хүсдэг уншигч бүрдээ зориулав.

1. Авокадо

Гамбургер, хачиртай талхан дээрээ түрхдэг майонезоо авокадогоор солиорой. Судалгаагаар авокадог өдөр бүр хэрэглэснээр цусан дахь холестериний түвшин (LDL багасч, HDL ихэснэ) тэнцвэрждэг болохыг харуулжээ. HLD – бол артерид байдаг “сайн” холестерин юм.

Артерийн судас цэвэрлэх хамгийн шилдэг 10 бүтээгдэхүүн 2

2. Хэрээ нүд

Хэрээ нүд нь артери цэвэрлэдэг байгалийн бүтээгдэхүүн юм. Энэ ногоо нь цусны даралтыг бууруулж, цусны бүлэн үүсэлтийг багасгаж зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Энэ ногоо ислэг болон эрдсээр баялаг. Үүнээс гадна хэрээ нүд нь К, В1, В2, С, Е зэрэг амин дэмээр баялаг байдаг.

Артерийн судас цэвэрлэх хамгийн шилдэг 10 бүтээгдэхүүн 5

3. Анар

Энэхүү улаан жимс нь ургамлын эрүүл химийн бодис агуулж байдаг. Энэ бодис нь антиоксидант шиг үйлчилгээтэй бөгөөд артерийн салст бүрхэвчийг гэмтэхээс хамгаална.

Анарын шүүс нь бие дэх азотын исэл ялгаралтыг идэвхижүүлж цусны урсгалыг чөлөөтэй болгох болно.

Артерийн судас цэвэрлэх хамгийн шилдэг 10 бүтээгдэхүүн 6

4. Брокколи

Таныг брокколинд дуртай үгүйг мэдэхгүй ч энэ ногоо К амин дэмээр маш баялаг. Энэ нь артери кальциар гэмтэхээс сэргийлдэг юм. Мөн брокколи холестериний түвшин болон цусны даралтыг бууруулахад туслах ислэгээр баялаг.

Артерийн судас цэвэрлэх хамгийн шилдэг 10 бүтээгдэхүүн 3

5. Куркума (цагаан гааны төрөл)

Энэ амтлагч нь үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь судасны хатуурлын гол шалтгаан болох үрэвслийг намдаадаг. Өдөр тутмын хоолондоо энэ амтлагчаас хийснээр артерийн хананы гэмтлийг багасгана.

Артерийн судас цэвэрлэх хамгийн шилдэг 10 бүтээгдэхүүн 7

6. Илжигэн чих

Илжигэн чих нь триглицеридийн түвшинг бууруулдаг антиоксидант болон полифенолоор баялаг. Мөн энэ нь цусны даралтыг зохицуулж артерийг цэвэрлэх үйлчилгээтэй ислэгийн эх үүсвэр юм.

Артерийн судас цэвэрлэх хамгийн шилдэг 10 бүтээгдэхүүн 8

7. Спирулина (замагны төрөл)

Магадгүй энэ сонин сонсогдох байх л даа. Гэхдээ энэ хөх-ногоон замаг нь цусан дахь өөх тосны хэмжээг зохицуулдаг. Мөн биед шаардлагатай бүх амин хүчлийг агуулдаг уургийн эх үүсвэр юм.

Спирулина нь судасны ханыг сулруулах ба цусны даралтыг тогтворжуулж цусан дахь өөх тосны түвшинг тэнцвэржүүлнэ.

Артерийн судас цэвэрлэх хамгийн шилдэг 10 бүтээгдэхүүн 4

8. Шанц

Энэ амттай амтлагч нь холестериний хэмжээг бууруулж артерийг цэвэрлэж шинэ товруу үүсэхээс сэргийлнэ. Шанц нь зүрх судасны системийг сайжруулдаг антиоксидантаар баялаг. Кофендоо эсвэл өөр ямар нэг хоолондоо бага зэрэг шанц нэмээд хэрэглээрэй.

Артерийн судас цэвэрлэх хамгийн шилдэг 10 бүтээгдэхүүн 9

9. Цангис

Цангис – өөр нэгэн антиоксидантар баялаг бүтээгдэхүүн. Энэ жимс нь холестериний LDL түвшинг бууруулж, HDL-ийг нэмэгдүүлдэг. Цангис жимсний цэвэр шүүсийг өдөр тутамдаа хэрэглэснээр зүрх судасны өвчин тусах эрсдэлийг 40%-иар бууруулдаг ажээ.

Fresh red cranberries in wooden bowls with spices and pine branches

10. Ногоон цай

Ногоон цайны найрлаганд их хэмжээний катехин агуулагдана. Энэ нь хоол шингэх үед холестериний шимэгдэлтийг саатуулдаг. Өдөрт нэг эсвэл хоёр аягыг ууж байгаарай. Ингэснээр цусан дахь өөх тосны түвшинг зохицуулж, цус бөглөрөх эрсдэлийг бууруулах болно.

Мөн ногоон цай нь бодисын солилцоог дэмжиж жин хасахад туслахаас гадна зүрх судасны системийг дэмжих болно.

Артерийн судас цэвэрлэх хамгийн шилдэг 10 бүтээгдэхүүн 10

3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *