Таны бие махбодь бус харин сэтгэл санаа чинь ядарсныг илтгэх 12 шинж тэмдэг. Сүүлийн үед яагаад ч юм бүр сульдаад байсан ийм учиртай байжээ…

3

Хэрвээ бид сэтгэл санааны “нөөц”-ийг сэргээхгүйгээр ашиглаад л байвал тун удахгүй сэтгэл санааны эрүүл мэндээрээ хохирно, нэг ёсондоо “дампуурна” л гэсэн үг юм.

Сүүлийн үед шалтгаангүйгээр маш их ядраад байна уу? Магадгүй таны хүч бүрэн шавхагдсан юм шиг санагдаад л? Таны бие махбодь биш харин сэтгэл санаа чинь ядраад байгаа юм биш биз?

Сэтгэл зүй туйлдах (сэтгэл санаа ядарч туйлдах гэж нэрлэдэг) – хэрвээ бид сэтгэл санаандаа анхаарал тавьж халамжлахгүй бол ийм л байдалд хүрнэ. Яг л банкны дансанд байгаа мөнгө шиг. Хэдий хэр мөнгө хуримтлалдаа хийнэ төдий чинээ таны хөрөнгө арвиждаг биз дээ?

Хэрвээ бид өгөхгүй зөвхөн аваад л байвал… Хэрвээ бид сэтгэл санааны “нөөц”-ийг сэргээхгүйгээр ашиглаад л байвал тун удахгүй сэтгэл санааны эрүүл мэндээрээ хохирно, нэг ёсондоо “дампуурна” л гэсэн үг юм .

Таны ядаргаа сэтгэл санааных эсэхийг мэдмээр байна уу? Тэгвэл 12 таагүй шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анзаараарай:

 

1. Бие махбодийн энд тэнд өвчин мэдрэгдэнэ

Бие махбодь болон сэтгэл санаа хоорондоо уялдаа холбоотой байдаг гэдгийг бид тэр болгон мэддэггүй. Тийм учраас сэтгэл санааны тогтворгүй байдал бие махбодиор дамжин илэрч байгаад төдийлөн анхаарал тавьдаггүй.

Сэтгэл санааны дарамтнаас болоод бие махбодийн аль нэг хэсэгт өвчин мэдрэгдэж болно. Толгой эргэх, дотор муухайрах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээр таагүй мэдрэмжүүд нь онцын шалтгаангүйгээр илэрдэг болохыг анхаараарай.

2. Айдас нь хөнгөн чанарын цочролд оруулна

Сэтгэл санаа дарамтанд байгаа үед тайван байдал алдагддаг. Энэ нь архаг айдаст хүргэх талтай. Хэрвээ байнга огцом айдаст автаад байвал хөнгөн чанарын цочролд орох магадлалтай. Чухам хэзээ ийм цочролд ордог болон ямар шалтгаанаар орж байгаагаа бид өөрсдөө ойлгодоггүй.

3. Өчүүхэн ч гэсэн асуудлыг шийдэх чадваргүй болох

Амьдрал бидэнд багагүй сорилт, бэрхшээлийг бэлдсэн байгаа. Бид эдгээр асуудалтай тэмцэх хүч чадлыг олох ёстой.

Сэтгэл санаа ядарсан үед сульдаж ядарч байгаагаа мэдэрнэ. Энэ үед өчүүхэн ч гэсэн асуудал дааж давшгүй том мэт санагдана. Та өөрийгөө эдгээр асуудлыг шийдэж чадахгүй гэж бодно.

4. Та бүтэн нойртой унтахгүй

Шөнийн цагаар та өөрийгөө мэдрэлийн тэсрэлт болох гэж байгаа мэт мэдэрнэ. Энэ үед та өөрийгөө яагаад ч тайвшруулж чадахгүй, ингээд дутуу нойртой хононо. Толгойн дахь айдастай бодлоосоо салж чадаагүй цагт та хэзээ ч тайван унтаж чадахгүй, хар дарж зүүдэлсээр л байх болно.

5. Их амарсан ч гэсэн ядраад л байна уу?

Бат бөх нойр бие махбодийн ядаргааг бүрэн тайлж чадна. Гэхдээ сэтгэл зүйн ядаргааг тайлахад тусалж чадахгүй. Та хүссэнээрээ унтаж чадна. Гэхдээ ямар ч ашиггүй.

Таны сэтгэл санаа туйлдаа хүртэл ядарсан бол нойрсож байгаа ч гэсэн та олигтой амарч чадахгүй. Өглөө нь та ядарсан хэвээрээ л сэрнэ.

6. Сөрөг сэтгэл хөдлөл таны оюун бодлыг дарангуйлсаар байна

Бидний эргэн тойрон байгаа бүх зүйл бидний энергиэс сорж буцаан ялгаруулж байдаг. Тэр энерги нь сөрөг ч байж болно бас эерэг ч байж болно.

Бидний сэтгэл санаа доголдсон байгаа үед сөрөг нөлөөнд өртөмтгий байдаг. Үр дагаварт нь юу болох вэ гэвэл, бидний амьдрал сөрөг нөхцөл байдлаар л дүүрнэ гэсэн үг. Юуны түрүүнд уур хилэн, уйтгар гуниг, үзэн ядалт, айдас, хардалт нэмэгдэнэ. Энэ бүх сөрөг байдалд өөрийгөө автуулахаас хамгаалаарай.

7. Ганцаардлын мэдрэмж ихээр төрнө

Сэтгэл санаа нь ядарсан хүн өөрийгөө найз нөхөд, ойр дотныхноосоо холдуулж ганцаардлын байдалд ордог.

Энэ үед бусдад итгэх хэрэг байна уу гэсэн асуултыг өөртөө улам ихээр тавих болно. Өөрийгөө ганцаардаж байгааг мэдэрнэ. Энэ дэлхий дээр орь ганцаар мэт.

8. Та анхаарал төвлөрлөө алджээ. Та энэ дэлхийтэй харилцаагаа тасалсан мэт

Таны эргэн тойрон оршиж байгаа элементүүд бүгд таньтай ямар нэгэн зүйлээр холбогдож харилцан уялдаа холбоотой байдаг.

Хэрвээ та эдгээр харилцаа байхгүй болсон гэж бодож байгаа бол сэтгэл санаа туйлдсаны шинж тэмдэг болно. Та эргэн тойронтойгоо дасан зохицож чадахгүй байна гэсэн үг юм. Үүгээр ч зогсохгүй таны бие махбодь, дотоод сэтгэл, оюун санаа ч уялдаа холбоогоо алджээ. Энэ бүгд таныг урагш алхахад саад болно.

9. Бие махбодь хүчээ алдаж ямар нэгэн зүйл хийх хүчгүй болсноо мэдэрнэ

Яг энэ үед л хүн өөрийгөө бие махбодийн хувьд туйлдаж уу эсвэл сэтгэл санааны хувьд туйлдаж уу гэдгээ ялгахад улам бэрх болдог. Хүч ч байхгүй, хичээл зүтгэл ч байхгүй болно. Ямар нэгэн зүйл хийх ёстой гэсэн бодол байх боловч юу ч хийж чадахгүй. Орон дээрээ дээш харан юу ч хийхгүй ганцаар хэвтэх л хүсэл байна уу?

10. Өөрийгөө юу мэдэрч байгааг хэлэхэд бэрх. Та бүр шалдаа буужээ

Өөрийнхөө мэдрэмж болон сэтгэл хөдлөлийг тодорхойлж чадахгүй олон хүн байдаг. Санаа сэтгэл туйлдсан үед хүн өөрийнхөө ч учрыг олж чадахгүйд хүрнэ.

Ажил төрөл ямар байна гэж хүн асуухад та тохирох үгээ олж ядна, юу мэдэрч байгаагаа ч өөрөө ойлгохгүй. Үнэндээ та бүр уймарчээ. Болохгүй байгаагаа мэдэж байгаа хэдий ч чухам юу гэдгийг та онцолж хэлж чадахгүй байна уу?

11. Ирээдүйн тухай бодол айдас, итгэлгүй байдлыг бий болгоно

Таны сэтгэл санаа туйлдсан үед өөрийнхөө ирээдүйг төсөөлж чадахгүй. Өөрийгөө ямар чиглэлд алхах ёстойгоо та тодорхойлж чадахгүй.

Та ямар ч зорилгогүйгээр алхсаар. Бүдэрсээр. Энэ бүгд томоохон асуудалд хүргэнэ гэдгийг ч ухаарахгүй. Ямар нэгэн төлөвлөгөөгүйгээр, бодолгүйгээр та ирээдүйгээ огт төсөөлж чадахгүй.

12. Таны мэдрэмж, сэтгэл хөдлөл урьдынхаас илүү хурцаар мэдрэгдэнэ

Сэтгэл хөдлөлөө урьд нь гарамгай удирдаж чаддаг байсан ч хамаагүй, сэтгэл санаа туйлдаж ядарсан үед та энэ чадвараа алдсан. Сэтгэл хөдлөл маш их хүчтэйгээр мэдрэгдэж илэрхийлэгдэнэ. Өчүүхэн зүйлээс болж уйлж, уурлах нь энүүхэнд.

Ямар арга хэмжээ авах вэ?

Бид бүгдэд таагүй нөхцөл байдал үүсэх нь ойлгомжтой. Таны хэрээс хэтэрсэн зүйл тохиолдох нь мэдээж. Та өөртөө анхаарал тавьж байх ёстой нь хэнд ч ойлгомжтой. Өөртөө хайр халамж тавьж чадвал та амарч чадна, өөрийгөө сэргээн босоход тусална, сэтгэл санааны нөөцийг арвижуулж чадна.

Бясалгал сэтгэл санааг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг, мөн стрессийг багасгана, сөрөг нөхцөл байдалтай тэмцэх чадлыг өгнө. Өөрөөр хэлбэл амьдралыг эерэг байдал руу өөрчлөхөд тусална. Тайван сууж амрах дуу чимээгүй газар олоорой. Жишээ нь цэвэр агаарт зугаалж бясалгал үйлдэж болдог.

Орон гэрт хуримтлагдсан сөрөг энергийг ном уншлагаар ариусгах арга бий. Сөрөг энергийг зайлуулж өөрийгөө хамгаалах байгалийн чулуу зэргийг ч тавьж болох юм.

7
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Nomon Tumen

    Nomon Tumen

    2019/05/28 at 13:28

    Bugd ilervh bna.bi ch bolohoo boij bgaa yumm bnoo.

  2. Жаанаа Ганаа

    Жаанаа Ганаа

    2019/05/28 at 22:51

    Za eron ehenh bgad bh chin be oird ch neree neleen streestei bgad bga shvv dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *