Самар, зөгийн бал хоёрыг хольж хэрэглэвэл хор болно! Таныг өдөр бүр хордуулж байгаа 6 хүсний хослол – эдгээрийг хэзээ ч битгий хамтад нь хэрэглэ!

3

Би самар болон зөгийн баланд маш их дуртай хүн. Бүр бага байхаас маань ээж маань энэ сайхан амттай хүнсийг хэрэглэж сургасан ба ялангуяа өвлийн улиралд, хүний биед тэжээллэг зүйл, энерги их дутагддаг тэр үед бүр ихээр хэрэглэдэг байв. Би энэ хоёр хүнсийг хольж, идэж чадах хэмжээгээрээ иддэг байлаа. Дараа нь жаахан гэдэс өвдөх боловч энэ сайхан амттай холимгийг идэхгүй байж чаддаггүй юм. Нэг халбага хэмжээтэйг идээд дахиад л халбага дүүрэн…

Дараа нь буюу 30 нас хүрэх үед гэв гэнэт ходоод гэдэсний өвчтэй болж эмчилж байгаа эмч маань “зөгийн бал, самар хольж хэрэглэж огт болохгүй! Хүний бие организм өдөрт 100 гр-аас их хэмжээний самрыг боловсруулж дийлэхгүй бөгөөд хоолны хордлого болдоггүй юмаа гэхэд гэдэс харвин болж нөөцлөгдөнө” гэж хэлж билээ.

Гэтэл хоорондоо нийцдэггүй, хольж хэрэглэж огт болохгүй хүнс гэж байдаг юм байна. Иймэрхүү буруу хослол нь хоол боловсруулах үйл ажиллагааг хямруулж, янз бүрийн хийгээр дүүргэх зэрэг олон бэрхшээлийг үүсгэнэ.

Хослуулж болохгүй зүйлийг хослуулан хэрэглэх зуршил нь олон өвчний эх үүсвэр бөгөөд ялангуяа жингийн илүүдэл бий болдог гол шалтгаан юм. Ингээд энэ удаа чухам ямар хүнсийг тусад нь хэрэглэж байж эрүүл энх, залуу, урт удаан наслах тухай танилцуулъя .

 

Хоол хүнсний буруу хослол

1. Сүүг гадил жимс, исгэлэн жимс, мах, загас, хөрөнгөөр исгэсэн талхтай идэж болохгүй гэж та хэзээ ч сонсоогүй байх. Та ер нь гадил-сүүний коктейльд дуртай юу? Харамсалтай нь та эрүүл байхыг хүсэж байвал үүнийг мартах л хэрэгтэй болж. Мөн махтай, загастай хоолыг аливаа сүү бүхий сүмсээр амталж идэхийг ч бас март.

 

2. Зарим нэг жимс жимсгэнийг сүүн бүтээгдэхүүн болон өргөст хэмхтэй хольж хэрэглэх нь таны бие организмд тийм ч сайн зүйл биш юм. Эдгээр нь лооль, амтат чинжүү, төмс, хаш зэрэг болно. Бяслагтай жигнэсэн төмс, лоольтой юм уу сүүн сүмстэй лазань, эсвэл энгийн шинэ улаан лоольтой хольсон өргөст хэмхтэй зууш нь таны биед сайнаар нөлөөлөх хүнс биш билээ.

 

3. Хулууг үргэлж тусад нь иднэ. Ямар нэг тараг болон ногооны зууштай холих эсвэл хүйтэн ус, согтууруулах ундаагаар даруулж болохгүй.

 

4. Зөгийн бал болон халуун хүнс нь бас нэг хориотой хослол юм. Зөгийн балыг халааж болохгүй бөгөөд ингэвэл харин ч хорт бодис ялгарч ямар нэг ашигтай чанар нь үгүй болно. Балаа цайндаа хийхийн өмнө цайгаа жаахан хөргөж байж халбагатай балаа хийж байгаарай. Боловсруулаагүй бал бол маш чухал хэрэгтэй бодис байдаг бол харин халаасан бал нь хор юм шүү.

 

5. Шошийг сүү, өндөг, тараг, загастай хамт хэрэглэж болохгүй. Таны бие организмд хэрэггүй хослол бол чухам эдгээр болно.

 

6. Алим, лийр, усан үзэм, чавга, тарвас нь уураг ихтэй хоол идсэний дараа хэрэглэхэд тун ч тохиромжгүй хүнс юм. Учир нь эдгээр хүнсийг боловсруулах хурдтай холбоотой. Тиймээс доорх дарааллыг баримтал: эхлээд зууш, дараа нь халуун хоол, дараа нь амттан, төгсгөлд нь десерт буюу жимс жимсгэнэ идэж байх хэрэгтэй.

Хоол хүнсийг ходоодонд орохдоо ямар ч ашигтай зүйлгүй хоосон ачаа болгохгүйн тулд дээрх зарчмыг баримталж байгаарай. Тийм ч хэцүү зүйл огт биш юм шүү! Хэрвээ энэ зарчим дэндүү хатуу мэт санагдаж байвал эхлээд жимсээ тусад нь хоолноос хагас цагийн өмнө эсвэл хоолноос хойш 1 цагийн дараа идэх нь зөв юм.

Хэрвээ хольж болохгүй зүйлийг холихгүй байж тэвчихгүй бол тэдгээр холимгийн муу нөлөөг янз бүрийн ногоогоор саармагжуулах арга бий: хоол идэхийн өмнө цагаан гаа зууж зажлах, харин хоолны дараа цагаан гааны цай уух зэрэг болно. Сайхан хооллоорой.

Энэ хэрэгтэй нийтлэлийг найз нөхдөдөө хуваалцахаа битгий мартаарай.

25
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Saraa Sarangerel

    Saraa Sarangerel

    2018/12/12 at 20:29

    Naraa Narantsetseg

  2. Batbayar Sereenenpurev

    Batbayar Sereenenpurev

    2018/12/13 at 07:19

    Sain geed bsiishtee

  3. Nasanjargal Sodnompel

    Nasanjargal Sodnompel

    2018/12/13 at 13:19

    Мэдэж авхад хэрэгтэй юм байна

  4. Tsetsgee Zul

    Tsetsgee Zul

    2018/12/14 at 15:17

    Manaih samartai zegiin bal gargasan baina lee shdee zuragtaar surtchilaad baisan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *