21-р зуунд нууцыг нь тайлах археологийн 7 олдвор

1

Археологич Фредрик Хиберт National Geographic сэтгүүлд нууцыг нь удахгүй тайлах археологийн 7 олдворын тухай ярилцлага өгчээ.

1912 онд археологич Хирам Бингем Үндсэний газар зүйн хүрээлэнгээс ивээн тэтгэсэн Мачу-Пикчуд хийсэн хайгуулыг тухайн үеийн хамгийн сүүлийн үеийн технологи болох Kodak-аар баримтжуулж байлаа.

Тэр цагаас хойш бараг 100 жил өнгөрсөн бөгөөд өнөөдрийн археологчид хамгийн дэвшилтэт технологийг хайгуулдаа ашиглаж байна: зайнаас тандах аппаратурын тусламжтайгаар газрын хөрсийг хөндөхгүйгээр газар дор байгаа зүйлийг тогтоож тодорхойлох, хүний хэдэн мянган жил боловсруулах мэдээллийг секундын зуур боловсруулж гаргаж ирэх компьютер зэрэг.

Тийм ч учраас National Geographic сэтгүүлээс 21-р зууныг “нээлтийн зуун” мөн гэж Фредрик Хиберт тодорхойлон: “Олон асуултын хариултыг олох шинэ судалгаа, шинжилгээ хийх шинэ боломж нээгдэж байна” гэжээ.

Ингээд 21-р зуунд хүн төрөлхтөн археологийн ямар шинэ нээлтүүдтэй танилцах вэ?

Төв болон Өмнөд Америкт орших үл мэдэгдэх хот, соёл иргэншлийн нээлт

Зайнаас тандах оптик диапозон-лидарын тусламжтайгаар Гондурас болон Белизийн хүний хөл тавих боломжгүй ширэнгэн ойд чухам юм байгааг буюу одоо болтол шинжлэх ухаанд танигдаагүй байгаа хуучны хот тосгоны үлдэгдлийг олох юм.

21-р зуунд нууцыг нь тайлах археологийн 7 олдвор 2

Өнгөрсөн жил лидараас тавьсан лазер импульсээр Гондурасын хүний хөл үл хүрэх ширэнгэн ой дунд нэгэн хаягдмал хотын туурь байгааг илрүүлсэн байна.

Чингис хаан болон Александр Македоны онгон

“Георадарын тусламжтайгаар газар дор юу байгааг мэдэж болно, малтлага хийхгүйгээр шүү дээ”- гэж Хиберт ярьж байна. National Geographic-ийн “Хаадын хөндий” төслийн хүрээнд сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар хаадын бунхан байж болох газар нутгийг судалж байгаа ажээ.
“Одоогоор Чингис хааны онгоныг олж тогтоогоогүй байгаа боловч том газар нутагт жижиг объектийг илрүүлэхэд энэхүү технологийг ашиглах юм” гэжээ. Гол асуудал нь тоонд байгаа юм: илүү том газар нутагт судалгаа хийхэд олдвор олох магадлал төдий чинээ их байна. Магадгүй бид Чингис хааны онгоныг илрүүлэх ч юм билүү? эсвэл Александр Македоных ч байж болно.

21-р зуунд нууцыг нь тайлах археологийн 7 олдвор 3

Өнгөрсөн жил Грекийн хойд хэсэгт орших эртний Амфиполь хотын нэгэн томоохон бунхны малтлагын үеэр шалны хавтан олсон юм. Археологичдын таамгаар бол Александр Македонын гэр бүлийн гишүүний хэн нэгнийх нь оршуулга байх гэж үзжээ.

Хятадын эзэнт гүрний анхны хааны бунхан

Хятадын эзэнт гүрний анхны хаан Цинь Шихуанди болон түүний армийн бунхныг (бараг 2000 жилийн өмнөх) археологичид олж тогтоогоод байгаа ч эвдэрч гэмтээхээс сэргийлж одоогоор уг газраа нууцлаад байгаа юм. “Георадар болон соронзон метрийн тусламжтайгаар бунханы дотоод бүтцийг тодорхойлно. Явцын дунд бунханд орох боломжтой жижиг роботыг бүтээн бунхан дахь эд зүйлсийг гэмтэлгүйгээр мэдээлэл цуглуулна” гэж Хиберт ярьжээ.

21-р зуунд нууцыг нь тайлах археологийн 7 олдвор 4

Хятадын эзэнт гүрний анхны хаан Цинь Шихуандигийн бунханг шавраар барьсан армийн цэргүүд хамгаалж байдаг. Тиймээс археологичдод уг бунхны нууцыг тайлах маш их ажил байгаа юм.

Эртний минойн бичиг үсгийн тайлал

Минойн соёл иргэншлийг нээснээс хойш бараг зуун жил өнгөрсөн хэдий ч эрдэмтэд одоо болтол “Зураасан бичиг А”-ийн тайллыг хийж чадаагүй л байна. Одоогийн байдлаар минойн бичигтэй 1400 орчим зүйл олдсон, хийсвэр оюун ухааныг ойлгох чадвартай компьютерийг ашиглан эртний бичгийн тайллыг яагаад хийж болохгүй гэж Хиберт ярилцлагадаа дурджээ.

21-р зуунд нууцыг нь тайлах археологийн 7 олдвор 5

Крит арал дээр орших Фестос нь минойн соёл иргэншлийн хөгжлийн гол төв. Тусгай компьютерийн тусламжтайгаар эртний бичгийн тайллыг гаргаж чадна гэж эрдэмтэд найдаж байна.

Наски зураасны нууцын тайлал

Наски зураас нь одоо болтол археологич, эрдэмтдийн толгойн өвчин хэвээрээ л байна. Перу дахь нууцлаг геолифууд нь одон орон зайг илэрхийлж байгаа хэрэг юм болов уу? эсвэл усны эх үүсвэрийг заав уу? Хиберт өөрийгөө National Geographic төслийн багийн гишүүн антропологич Йохан Рейнхардтай нэгэн адил Наски зураасны онолуудын хувилбаруудтай санал нийлэхгүй гэжээ. Энэ зурагны нууцыг тайлахын тулд маш хүчтэй компьютер шаардлагатайгаас гадна газар зүй, археологийн том хэмжээний судалгаа, шинжилгээ хийх ёстой гэв.

21-р зуунд нууцыг нь тайлах археологийн 7 олдвор 6

Перугийн элсэн цөлд 1920 оноос эхлэн илрүүлсэн Наски зурааснуудын нууцыг одоо болтол тайлаагүй. Агаараас Наскийг харсан хүн болгоныг гайхашралыг төрүүлнэ.

Неандертальцийн олдвор

Дэлхийн дулаарлын үр дүнд одоо болтол шинээр хадгалагдан үлдсэн неандертальцийн үлдэгдлийг олж болох магадлал нэмэгдэнэ гэж Хиберт үзэж байна. Учир нь Сибирийн газар нутгаас 40 мянган жилийн өмнө амьдарч байсан мамонтыг олсон юм.

21-р зуунд нууцыг нь тайлах археологийн 7 олдвор 1

2007 онд буга хариулж байхдаа мамонтыг олжээ. Цасан бүрхүүл багасах тохиолдолд илүү их олдвор олох боломж нээгдэнэ.

Хойд Америкт викингчүүд амьдарч байсан нотолгоо

Хайлж буй мөсөн давхарга шинэ шинэ нууцыг дэлгэж байгаа бол Канадын эрэг хавиар эртний викингчүүдийн зогсоол газрыг нээхэнд боломж олгожээ. Хибертийн үзэж байгаагаар энэ олдвор Америкийн түүхийг шинээр бичих болно гэжээ.

21-р зуунд нууцыг нь тайлах археологийн 7 олдвор 7

“Хойд болон Өмнөд Америкийн хоёр ч газар викингчүүдийн зогсоол газрыг олсон. Иймд бидний цуглуулсан баримт маш их, цаашид ч Атлантын эрэг хавиас өөр газрууд нээнэ гэж найдаж байна. Ямартай ч боломжтой боллоо” гэжээ.

Археологич Патриция Сазерланд (улбар шар курткатай) болон түүний баг Тэнфилдийн хөндийгөөс викинг оршин сууж байсан мөр олжээ.

 

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/30 at 23:15

    gazar ornii neriig angliar ni bichij bval zugeer bna esuul hashiltand dotor mongol orchuulagatai ni hamt “tenfildiin talbai gej yag haana bdag yamar gazariig ni medeh arga alga gehdee medeelel tani talarhay

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *