3000 жилийн настай Египетийн муммигийн дуу хоолойг мянган жилд анх удаагаа сонсжээ! Гайхамшиг гэдэг л энэ байх даа…

3

Несямун бол 11-р Рамсес фараоны МЭӨ 1099-1069 он хүртэлх хаанчлалын үед амьдарч байсан санваартан бөгөөд Тебес дэх Карнак гэх сүмд ажилладаг байжээ. Түүний дуу хоолой ажил үүргийнх нь чухал хэсэг байв: орилж дэмжихээс авахуулаад дуулах, ярих гэх мэт.

Түүний сүүлийн хүсэл нь бунханд булшлагдсан ч гэлээ, үхсэнийхээ дараа ч гэсэн дуу хоолойгоо бусдад сонсгох байжээ. Энэхүү үндэслэл дээр тулгуурлан хийсэн Их Британийн судлаачдын ажлын үр дүнд түүний хүсэл биелсэн байна.

Та уг муммигийн дуу хоолойг дараах бичлэгээс сонсох боломжтой:

Рояаль Холловэй дэх академи, Лондоны Их сургууль болон Йорк ба Лийдсийн Их сургуулийн музейн судлах багийнхан хамтдаа Несямуны хоолойг 3D хэвлэлээр дахин бүтээж, “Scientific Reports” Сэтгүүлд нийтлүүлжээ.

Муммигийн дуу хоолойг хуулбарлах замаар буюу хэмжээс нь зөв эсэхийг шалгасны дараа, цогцсыг сканердсан байна – хиймэл хоолойн дууг ашиглаж, Нэсямуны хоолойн өнгөтэй ижил дуу авиаг татаж авч чаджээ.

Судалгааг ахалсан профессор Дэвид Ховард судалгааны талаар “The Guardian” эх сурвалжид ингэж хэлсэн байна:

“Бидний хийсэн зүйл бол Нэсямуны дуу хоолойг бунхан дотроос нь бүтээсэн явдал юм. Энэ дуу хоолой яг ч түүний дуу биш бөгөөд түүнийг ярьж байна гэж ойлгох хэрэггүй. Бидний хиймэл хоолойн дуу бол электрон бөгөөд энэ нь зөвхөн Нэсямуны дуу хоолойг давтамжаар дахин бүтээсэн гэсэн үг юм.”

Scientific Reports

Сонирхолтой нь, Нэсямун шавьжинд хатгуулсны дараа харшлын хариу үйлдлээс болж, амь насаа алдаж байжээ – түүний хэл нь унжиж, хүзүүнийх нь ойролцоох яс гэмтсэн байсан талаар бичигдэн үлдсэн байна.

Судалгааны дэд ахлагч профессор Жоанн Флетчер, үхээд маш олон жил болсон хүний дуу хоолойг дахин бүтээнэ гэдэг нь гайхалтай боломж юм гэж хэлжээ.

Уг амжилттай судалгааны дараа, судалгааны багийнхан Нэсямуныг Карнак сүмд хамгийн сүүлд юу гэж хэлснийг олж мэдэхээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Scientific Reports

Танд уг муммигийн дахин сэргээсэн дууг сонсоход ямар санагдсан бэ? Та үүнд итгэж байна уу?

62
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б. Бааска

    Б. Бааска

    2020/01/28 at 17:45

    Google translate-н хүүхэн яг ийм хоолойтой шдээ. 😂

  2. Tumen Minsel

    Tumen Minsel

    2020/01/30 at 07:40

    Муммигийн дуу хоолойг сонссон гэсэн итгэл одоохондоо төрөхгүй л байна. Харин ийм хүн байжээ гэвэл итгэнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *