Усан доор хэрхэн амьсгалаа удаан түгжих вэ? Зөвхөн мэргэжлийн усанд сэлэгчдийн мэддэг аргуудаас хүргэж байна!

2

Усанд сэлэх зугаатай байдаг. Тэр тусмаа усан доор хэрхэн амьсгалахаа мэддэг бол бүр ч кайфтай. Хэсэг хугацаанд амьсгаагаа түгжих нь амархан санагдаж болох хэдий ч, илүү удаан, тав тухтайгаар амьсгалаа түгжихэд туслах онцгой аргууд байдаг байна. Хамгийн гоё нь та эдгээр аргуудыг мэдэж авахын тулд тэгтлээ удаан дасгал сургуулилт хийх шаардлагагүй юм.

Бид уншигчиддаа шинэ арга техникүүдийг олж нээж, хүргэхдээ үргэлж баяртай байдаг билээ. Тэгвэл эдгээр зөвхөн мэргэжлийнхний мэддэг аргуудыг хүргэх гэж байгаадаа таатай байна. Та яг одооноос усанд сэлэлтийн спортоор хичээллээрэй!

Өөрийнхөө потенциалыг таамаглах

Хамгийн түрүүнд өөрийнхөө хэр зэрэг амьсгалаа түгжих чадвартай эсэхээ шалгаж үзнэ. Эхлээд цаг бэлд. Дараа нь сандал дээр суух эсвэл орон дээр хэвтэхийн аль нэгийг нь сонгоно. 2 минутын турш бага хурдтайгаар удаан амьсгал. Гүнзгий амьсгаа авч, аль болох чадах чинээгээрээ буцаад гаргаарай. Дараа нь цагийг тохируулж, амьсгалаа түгжиж эхэлнэ.

Амьсгалаа түгжихэд хэцүү болох юм бол – хурдан амьсгаа аваарай.

Үр дүнг шалгах:

  • Хэрэв та амьсгалаа нэг минут эсвэл түүнээс бага хугацаанд түгжсэн бол – дасгал сургуулилт хийсний дараа, 3 хүртэл минут амьсгалаа түгжиж чаддаг болох магадлалтай.
  • Хэрэв та багадаа 1 минут 30 секунд амьсгалаа түгжсэн бол – дасгал сургуулилт хийсний дараа, 4 хүртэл минут амьсгалаа түгжиж чадна.
  • Хэрэв та 2+ минут амьсгалаа түгжсэн бол – дараа нь, 5 минут түгжих боломжтой юм.

Иймд та ирээдүйд илүү удаан хугацаанд амьсгалаа түгжиж чаддаг болно гэсэн үг ажээ.

 

Тайвшрал бол гол түлхүүр

Дасгал сургуулилт хийхийн хамгийн чухал хэсэг бол усан доор амьсгалах чадвараа сайжруулах буюу тайвшрал юм. Та оюун санаа, амьсгал болон булчингуудаа тайван байлгах хэрэгтэй. Чангарсан булчингууд таны хүчилтөрөгчийг өсгөж, амьсгалаа богино хугацаанд түгжихэд хүргэдэг байна. Та тайван байж, стресс эсвэл мэдрэлийн ядаргаанд орохгүй байхыг эрхэмлэх нь чухал юм. Ингэснээр хүсэж буй үр дүндээ хүрэх боломжтой.

 

Энгийн алхамууд

Гол дасгал сургуулилт бол маш энгийн бөгөөд хаана, хэзээ ч хийсэн болно.

  • Суугаад тайвширч, 3 удаа амьсгална.
  • Эхлээд уушгиныхаа 75%-ийг дүүргэх хэмжээний агаарыг амьсгална.
  • Дараа нь аль чадахаараа буцаагаад гаргана.
  • Дахин амьсгалахдаа уушгиа дүүртэл нь агаараар амьсгална.
  • Өөрийнхөө чадах хэмжээгээр амьсгалаа түгжинэ.

 

Усанд орохын өмнө

Сэлэх болон усан доор амьсгалаа түгжихийн өмнө, та эхлээд уушгиа бэлдэх хэрэгтэй.

  • Өөртөө амар тайван байх байрлалыг сонгоно.
  • 2 минутын турш хэвийн амьсгалж, дараа нь тав тухгүй болох хүртлээ амьсгалаа түгжинэ.
  • Тэгээд амьсгаагаа гаргаж, дахин 2 минут хэвийн амьсгална.
  • 3 удаа давтана.

 

Зарим нэг тус болох зөвлөгөө

  • Хэрэв та усан дээр хөвсөөр байгаа бол, идэвхтэй сэлж эхлэхийн өмнө амьсгалаа удаан түгжих боломжтой.
  • Гадаргуу дээр ойрхон байх тусам, амьсгалаа түгжих илүү амар байна. Усны гүн рүү шумбах тусам, амьсгалаа түгжих хэцүү болно.
  • Амьсгалаа түгжихээс 2-3 цагийн өмнө хоол идээгүй байх ёстой. Тэр тусмаа хэрэв та усан доор бэлтгэл сургуулилт хийхээр шийдсэн бол… Таны бие хоолыг боловсруулах үед их хэмжээний хүчилтөрөгч хэрэг болдог.

Та хэр олон удаа бассейнд ордог вэ? Та хэн нэгэнтэй өрсөлдөж сэлэх дуртай юу? Танд усанд сэлэгчдэд зориулсан хувийн зөвлөгөө байгаа юу? Тийм бол сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

26
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *