Тесла брендийн цахилгаан автомашинтай жолооч нар гар утсаараа машинаа жолооддог болно

0

Тесла компанийн гүйцэтгэх захирал Элон Маск пүрэв гаригт твиттер хуудсаараа дамжуулан програм хангамжийн сайжруулалтыг хийсний дараагаар Тесла автомашин эзэмшигчид зарим нөхцөлд гар утсаараа автомашинаа жолоодох боломжтой болно гэжээ.

“Автомашин таны гар утасны байршлыг дагах ба хэрэв та Тесла апп дээрх дуудах товчлуурыг дарвал, яг таны тэжээвэр амьтан шиг таниас холдохгүй” хэмээн Маск хэлсэн байна.

Маск мөн нэмээд Теслагийн “AutoPark” тохиргоонд сайжруулалт хийгдсэний дараа автомашин жолоочийн туслахын тусламжтай өөрөө өөрийгөө зогсоолд байрлуулах ба энэ үйлчилгээг 6 долоо хоногийн дараа ашиглаж болох гэнэ. Мөн уг сайжруулалт Теслагийн автомашинуудад жолоочийн туслахгүйгээр сул зогсоол хайх, олдсон зогсоол руу өөрөө автоматаар явах боломжийг олгох аж.

Түүнчлэн өнгөрсөн 7 хоногт “Autopilot” буюу жолоодлогын тохиргоо нь олон өөрчлөлтийг авчрах ба хурдны зам дээр явах, зогсоолоос гарах үед жолоочоос гадна автомашины аюулгүй байдалд хяналт тавих аж. “Autopilot” тохиргоо нь мөн замын эгнээ болон хурдны тохируулга, гэрлэн дохио ойртож байгаа эсэх болон бусад жолоочид хэрэгтэй мэдээллүүдийг өгөх юм байна.

10-р сарын эхэнд хэрэглэгчдийн зүгээс хагас автомат жолоодлогын 4 системийн жагсаалтыг гаргажээ. Энэ үеэр “Autopilot” хоёрдугаар байрт буюу “Cadillac’s Super Cruise” системийн дараа бичигдсэн байна. Үзүүлэлтийн хувьд дээгүүр үнэлэгдэж байгаа боловч жолооч нарын хувьд одоогоор шинэ үйлчилгээ учир төдийлөн танил болоогүй байгаа нь лавтай биз ээ.

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *