Нөхөр маань модон ширээн дээр санаандгүй шар айраг асгачихсан юм. Би одоо 7 хоногтоо нэг удаа зориуд асгадаг болсон…

5

Өнөөдөр найз нартайгаа сууж шар айраг ууцгаах гэж байна уу? Гэхдээ дуусгаж чадахгүй бол шар айргаа яаран асгахаа түр азна. Шар айраг – зөвхөн хэдэн сая эрчүүдийн дуртай ундаа төдийгүй ахуйн хэрэглээнд хэрэг болох ундаа ажээ. Мэдээж ахуйн хэрэглээнд ашиглахаас илүүтэй хүйтнээр нь гүзээлж суухыг хүсэх хүн нь олон байгаа. Үнэтэй авсан ундаагаа хэн л асгаж цутгаад ахуйн цэвэрлэгээнд хэрэглээд байхыг хүсэх вэ дээ, аргагүй. Хэрвээ та цааш үргэлжлүүлэн уншвал үнэхээр хэрэгтэй юм гэдгийг мэдэх болно.

Энэ удаад танд шар айргийг уухаас өөр байдлаар хэрэглэх аргыг бэлдэхээр шийдлээ. Шар айргийг элгэндээ хор хөнөөлгүйгээр ашиглах аргад суралцацгаая.

Шар айрагны ашиг тус

1. Тавилга өнгөлөх

Найз нарын хэн нэгэн хайртай ширээн дээр чинь шар айргаа асгачихвал тэднийг зэмлэх хэрэггүй шүү. Тэр танд туслах гэж л асгасан байх… Тийм ээ, тийм, шар айраг – тавилгыг гайхалтай өнгөлнө. Хэрвээ хэдхэн дусал ургамлын тос дусаачихвал ч бүр их гялалзана гээч.

 

2. Хөлийн ядаргаа тайлна

Ажлын хүндхэн өдрийн дараа хөлөө мэдрэхгүй сууж байгаа бол шар айрганд дүрээрэй. Шар айраг хөлийг зөөлөн болгож тайвшруулна. Хамгийн гол нь дүрснийхээ дараа цэвэр усаар хөлөө зайлахаа мартаж болохгүй. Эс бөгөөс хөлнөөс шар айрагны хурц үнэр үнэртэнэ шүү.

 

3. Шинэ гутал хөл үрээд байна уу?

Шинэ гутлын арын хэсгийг багахан шар айргаар арчаад гутлаа өмсөж гэр дотроо алхаарай. Хөл үрж зовоохгүй. Шар айраг гуталны гадна хэсэгт нэвчих ёсгүйг анхаар, эс бөгөөс гутлаа шинэ дээр нь бохирдуулах вий. Гэр дотроо хэдэн өдөр алх, дараа нь өмсөөд гарч болно. Ямар ч цэврүү үүсэхгүй.

 

4. Хөрсний бордоо

Үлдсэн шар айргаа гоожуурт асгахаа больж үз, цэцгээ усалсан нь дээр. Шар айргийг ийм зорилгоор ашиглах нь зэрлэг санагдаж болох юм, гэхдээ шар айрагны исгэгч нь ургамал, цэцгийн ургалтанд сайнаар нөлөөлнө.

Гэхдээ шар айраг амарсан байх ёстой, өөрөөр хэлбэл шар айргаа задлаад хэсэг орхино. Таны цэцэг нэмэлт тэжээл авсандаа талархахаас гадна таны элэг ч гэсэн илүүдэл шар айраг уугаагүйдээ баярлана.

 

5. Толбо арилгах

Толбо арилгагч дээрээ цайвар шар айраг нэмчихвэл кофе, дарс, цайны толбо арилахгүй гэж айх хэрэггүй болно. Хайртай даашинз, үнэтэй хивсэн дээр тогтсон толбыг энэ аргаар л арилгаарай.

 

6. Махны гайхалтай амтлагч

Шар айрганд агуулагдах хүчил болон өөр бусад бодисууд нь ямар ч хатуу махыг дор нь зөөлрүүлнэ. Шар айргаар амталсан мах аманд ороод л уусна даа. Заавал туршиж үзээрэй.

 

7. Гоёл чимэглэл өнгөлөх

Шар айраг гоёл чимэглэлийг шинэ юм шиг л өнгөлнө. Итгэхгүй байна уу? Хамгаас хайртай гоёл чимэглэлээ шар айрганд хэсэг хий, тэгээд даавуугаар арчаарай. Ингээд л боллоо, шинэ юм шиг л гялалзаж байгаа биз дээ?

 

8. Үс арчилгаа

Тийм ээ. Цэвэр шар айраг – таны үсэнд тэжээл өгнө. Үс засахдаа эсвэл үсээ угаахдаа тэжээлийн маск болгон ашиглаж болно.

Моод дагадаг бүсгүйчүүдэд өгөх нэг зөвлөгөө байна. Үсээ цайвар болгохыг хүсэж байгаа бол, гэхдээ үсэндээ химийн хүчтэй бодис түрхэхээс зайлсхийж байгаа бол үсээ шар айргаар норгоод нарны гэрэлд хэдэн цаг суугаарай. Үр дүнд нь таны үс илүү цайвар бас илүү гялалзах болно, хамгийн гол нь – дараа нь үсээ угаахаа мартаж болохгүй.

Шар айрагны өөр ямар ашигтай хэрэглээг та мэдэх вэ? Бидэнтэй туршлагаа хуваалцахаас гадна сошиал сувгаар хэрэгтэй мэдээллийг бусдадаа заавал түгээгээрэй.

40
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *