
Зургаан настай охидоос хамгийн дуртай тоглоом чинь юу вэ гэж асуувал тэд хүүхэлдэй л гэж хариулах байх. Дараах фото багцад харуулсан хүүхэлдэйнүүдийг урлагч Аня, Маша нар бусад охидын л адил хүүхэлдэйгээр тоглох дуртай байсан. Гэхдээ тэд хүүхэлдэйнд дурлах сэтгэлээ дүрслэх, урлах авьяастайгаа хослуулснаар энэхүү фото нийтлэлд харуулсан гайхалтай урлагийн бүтээлүүд бйи болсон байна. Зургаан настайгаасаа эхлэн дүрслэн урлагийн дугуйланд суралцаж эхэлсэн эгч дүү Аня, Маша нар тэр л үеэс дүрслэх урлагийн төлөвшлөө олж авчээ.Казань хотын дүрслэх урлагийн сургуулийг мөн театрын сургуулийг кино жүжгийн тайзны засал чимэглээч мэргэжлээр төгссөн эгч дүүс өдгөө захиалгаар хүүхэлдэй бүтээгчид болсон байна. Тэд зар сурталчилгааны, жүжгийн, засал чимэглэлийн зориулалттай утсан, бээлийн гэх мэт төрөл бүрийн хүүхэлдэйгээ пластик, даавуу, утас, цаасан зуурмаг гэх мэт янз бүрийн түүхий эд, материал ашиглан урладаг аж. Уран гартай, бүтээлч сэтгэлгээтэй эгч дүүс өөрсдийн урласан өвөрмөц хүүхэлдэйнүүдээ худалдан борлуулдаг дэлгүүр хүртэл нээсэн байна.


1

0

0

0

0

0

0

0

enkule_fires
2012/01/03 at 17:43
hehehehheeh
erxem_0505
2012/01/03 at 18:56
yostoi goy
Зочин
2012/01/03 at 21:12
гоё, амьдралд ойрхон бүтээл вайна шүү
Зочин
2012/01/03 at 22:33
oros hew mayag haragdaj bn shuu
Зочин
2012/01/04 at 16:23
hehe hoorhoniin
CrEEeeZZZ
2012/01/05 at 18:34
dajgu yuma
SoL0
2012/01/05 at 19:01
goy2
haur
2012/01/08 at 19:03
mundag ymaaa bas goyiin
Зочин
2012/01/21 at 00:41
nurshij heluuleed bh zuilgui buteeluud bn tun goy sudalj sursan humuus ch argagui oor yum daa
Анна
2016/12/26 at 21:26
Гоё гоё гоё гоё