Хүмүүсийн 90% нь хорт хавдар үүсгэж буй эдгээр 6 зүйлийн талаар огт мэддэггүй!

2

Мэдээллийн эрин үед хорт хавдар юунаас болж үүсдгийг мэддэггүй хүнийг олоход бэрх болсон доо. Тамхидалт, удамшил гээд олон зүйл нөлөөлнө. Гэхдээ зарим нэг санаанд оромгүй хүчин зүйлс ч хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх ажээ. Бид өнөөдрийн нийтлэлээрээ үүнийг танилцуулж байна.

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эрт онош тавьж чадвал амь насаа аврах боломжтой гэдгийг танд дахин сануулах нь зүйтэй болов уу.

Биеийн илүүдэл жин

© depositphotos

Та хэдий хэр илүүдэл жинтэй байна, төдий чинээ дотор эрхтний хорт хавдар тусах эрсдэл нэмэгдэнэ гэдгийг шинжлэх ухааны судалгаагаар баталжээ. Өөхлөлт их байх тусам үрэвслийн үйл явц нэмэгдэж байгаатай холбоотойгоор уг эрсдэлийг тайлбарлаж байна.

Хэрвээ та биеийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж жингээ багасгах арга хэмжээ авбал зөвхөн цусны өндөр даралт, судас бөглөрөх, чихрийн шижин тусах эрсдэлийг бууруулаад зогсохгүй мөн ходоод, залгиурын, элэгний хорт хавдар тусах эрсдэлийг ч бууруулж чадах нь.

 

Хэт халуун цай

© depositphotos

Хэрвээ та маш халуун цай уух дуртай бол танд дуулгах муу мэдээ байна. 65 хэмээс дээш халуун ундаа уудаг бол хоол боловсруулах эрхтний хорт хавдар тусах эрсдэл эрс нэмэгдэнэ гэдгийг судалгаагаар баталжээ. Халуун шингэн ходоодонд ороход тухайн орчныг гэмтээж эхэлдэг байна, энэ нь сайн зүйлд огт хүргэхгүй.

Хэрвээ та амьдралын эрүүл бус хэв маяг баримталдаг (архи, тамхи) бол уг эрсдэл 5 дахин нэмэгдэнэ. Тийм учраас хэтэрхий халуун цай уухгүй байхыг зөвлөж байна. Согтууруулах төрлийн ундаа болон никотины хэрэглээний тухайд бол дурсаад ч хэрэггүй болов уу.

 

Өндөр бие

© depositphotos

Саяхны нэгэн судалгаанаас харахад: хүн хэдий өндөр биетэй байна төдий чинээ хавдар тусах эрсдэл нэмэгдэнэ. Энэ сонирхолтой холбоосыг аль 1950 оноос илрүүлжээ, гэхдээ нарийн учир начрыг олж тогтоож чадаагүй үлдээжээ. Гэхдээ тэр үедээ хамгийн их яригдаж байсан хувилбар гэвэл: өндөр хүмүүст илүү их эд эс байдаг, үүнтэй уялдаад ямар нэгэн гаж нөлөөнд орох эсийн тоо илүү их гэж үзжээ.

Мөн бас нэгэн хуучны судалгаагаар урт хөл болон шулуун гэдэсний хорт хавдар холбоотой байж болох магадлалыг гаргаж иржээ. Мэдээж хүн намхан болж чадахгүйгээс хойш өндөр хүмүүст ядаж жилдээ нэг удаа ч болов бүрэн шинжилгээнд орж байхыг зөвлөж байна.

 

Шөнийн ээлжинд ажиллах

© depositphotos

Шөнийн ээлжийн ажил хорт хавдар үүсгэх хүчин зүйл мөн болохыг 2007 онд хүлээн зөвшөөрчээ. 2008 онд Дани улсад 38 эмэгтэй ажилтнуудад хөхний хорт хавдар илэрчээ, тэд багагүй хугацааны турш шөнийн ээлжинд гарч байсан эмэгтэйчүүд байв. Шөнийн ээлжинд гарч байгаад нь нөхөн олговор өгч байсан гэдэг. Ингээд хорт хавдрын эрсдэлийг шөнийн ээлжтэй холбон үзэх шалтгаан болжээ.

Хэдий судалгаагаар шөнийн ээлж болон хорт хавдар холбоотой болохыг тогтоосон хэдий ч чухам ямар үйлчлэл яваад байгааг одоогоор илрүүлж чадаагүй байна. Тиймээс ажил олгогч нарт шөнийн ээлжийг сайн, муу талаас нь авч үзэхийг зөвлөж байна. Хүмүүсийн унтаж амарч байх цагаар хөдөлмөрлөх нь зөв үү?

 

Өдрийн цагаар наранд зугаалах, 15-30 минут ч хамаагүй

© depositphotos

Наранд удаан хугацаагаар байх нь меланом үүсгэдэг гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ нарнаас хамгаалах тосгүйгээр өдрийн наранд хагас цаг зугаалбал арьсны хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлж байгаагаа хүмүүс тэр болгон мэддэггүй.

Үүнээс гадна 35 хүртэлх насны хүмүүс солярид ч байнга ороод байх хэрэггүй, энэ тохиолдолд меланомын эрсдэл 75 хувиар нэмэгддэг байна. Уг эрсдэлээс хамгаалах энгийн арга бол 30 SPF-аас дээш үзүүлэлттэй нарнаас хамгаалах тос түрхэх, биеэ бүрэн хаасан хөнгөн хувцас, малгай өмсөх зэрэг нь таны арьсны эрүүл байдлыг хамгаална.

 

Түүдэг гал болон шарсан махны утаа

© pixabay

Нүүрс болон түүдэг галын хажууд зогсох хортой гэдгийг бид мэднэ. Арьсаар дамжин химийн маш хортой бодис хүний биед шингэдэг ажээ – полицикл үнэртэй нүүрс ус. Энэхүү бодис нь канцероген бөгөөд хавдар тусах эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг байна. Туршилтаас харахад уг бодис уушгинаас илүүтэй арьсаар дамжиж хүнийг хордуулдаг ажээ.

Мэдээж зуны сайхан нартай өдөр дуртай хоолноосоо татгалзаж чадахгүй, гэхдээ өөрийгөө хамгаалах арга хэмжээ авах ёстой (битүү хувцас өмсөх, утаанаас аль болох зугтаах).

 

Бонус: үүрэн утас хорт хавдар үүсгэдэггүй

© depositphotos

Үүрэн утас тархины хорт хавдар үүсгэдэг гэж олон хүмүүс боддог. Та бүхэнд дуулгах сайхан мэдээ байна: үүрэн утаснаас гарч байгаа цахилгаан соронзон дохио нь хавдар үүсэхтэй холбоогүй болох нь судалгаагаар нотлогджээ. Эрдэмтэд уг асуудлыг 10 жилийн турш судалж үзсэн бөгөөд үүрэн утсанд ашиглаж байгаа радио давтамж нь хүний эрүүл мэндэд гаж нөлөөгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.

Та эрдэмтдийн дүгнэлттэй санал нийлж байна уу? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.

18
ГайхмаарГайхмаар
10
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Буянаа

    Буянаа

    2019/03/16 at 13:42

    Эдгээртэй санал нийлэхгүй байнаа. Соц нийгмийн үед энэ асуудал байж л байсан. Тэгэхэд хавдар гэдэг өвчин нүдний гэм байсан. Одоо яагаад бараг айл өрх болгонд ороод ирэв. Арай дэндүү байна. Хавдрын эмнэлэг үзүүлэх хүнээр дүүрэн байх болж. Миний хувьд бол хятад хүнстэй холбоотой гэж үздэг. Хятадаас хүнсний зүйл оруулахаа болиод үз тэгвэл үр дүн гарна гэж бодож байна.

  2. Purevsuren Davaadorj

    Purevsuren Davaadorj

    2019/03/16 at 17:21

    Boloroo Jagaa unshaarai

  3. Sweta Gerelee

    Sweta Gerelee

    2019/03/16 at 20:14

    hudloooooooo

  4. П. Пүүжээ

    П. Пүүжээ

    2019/03/17 at 03:15

    Хавдар юунаас болж ихсээд байнаа

  5. Tumurbaatar Jigmeddorj

    Tumurbaatar Jigmeddorj

    2019/03/17 at 09:52

    Манайд ихсээд байгааг хятадын хүнс бараа гэж боддог амаараа орох зүйлсээ их бодох хэрэгтэй боловуу гэж бодож байна

  6. Tumurbaatar Jigmeddorj

    Tumurbaatar Jigmeddorj

    2019/03/17 at 09:55

    Наад зах нь хугацаагы нь сайн үзэж хэрэглэж бай гэж хэлмээр байна цөөхөн Монголчууд хавдраар маш их үхэж баына төр засаг маш хурдан анхаарал тавимаар байна махандах хүртэл шинжилгээ сайн хийж зарар хэрэгтэй санагддаг.

  7. Revgiilkham Gantigchuluun

    Revgiilkham Gantigchuluun

    2019/03/17 at 11:45

    Энэ мэдээлэл бол эсэргээрээ нь бичсэн байна худлаа бүр шал худлаа

  8. Байды Зориг

    Байды Зориг

    2019/03/18 at 08:37

    Bilgee Biki

  9. Solongo Sokosoko

    Solongo Sokosoko

    2019/03/18 at 17:46

    Idej boloxgvi. Uuj boloxgvi. Xeregledeg xool xvnsiig bvgdiig n asuudaltai bolgoj bicheed baix yuma. Yu idej uuj yaj amidrax yumbee. Er n bol yamarch medeelel video bichlegtei vr dvntei baimaar bn. Unshij ongorsnoos vzej ongorwol arai deer bx.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *