Хэрэв та орой толгойгоо угаадаг бол үүнийг заавал уншаарай! Нойтон үстэйгээ унтаж болохгүй 7 шалтгаан

0

Үсээ хатаалгүй орондоо орох нь хэд хэдэн үр дагавартай байдаг. Хэрэв та оройн цагаар усанд ордог хүн бол эдгээр үр дагавраас болоод дараагийн удаа үсээ хатаах цаг өөртөө гаргаад зогсохгүй үс арчилгааны тогтсон хуваарьтаа өөрчлөлт оруулах тухай бодох буй за. Ингээд яагаад нойтон үстэй унтаж болохгүй шалтгаануудыг хүргэж байна.

1. Хуйхыг цочроож магадгүй

Хуйх загатнасан, цочирсон мэдрэмж авч байсан уу? Бид ихэвчлэн ийм үед бүх бурууг шампунь руугаа тохдог. Гэвч тэрхүү таагүй мэдрэмж нь нойтон үстэйгээ орондоо орсноос болж үүсдэг байна. Хагтах, хуйх үрэвсэх зэрэг нь чийг даасан дэрний уутан дээр унтсанаас болж үүсдэг гэсэн үг. Үс нойтон байхад унтах үед эргэн тойронд үүссэн дулаан орчин хуйханд бактери үүсэх нөхцөл бүрдүүлдэг байна.

 

2. Үс ширэлдүүлдэг

© Element5 Digital / Pexels © Shutterstock.com

Нойтон үс маш эмзэг байдаг. Үсээ хатаалгүй орондоо орвол унтаж байх үед орооцолдож, ширэлддэг. Ингээд өглөө сэрэхэд үсний тань орооцолдоон гарахгүй таныг стресстүүлж магадгүй.

 

3. Толгой өвтгөдөг

© Shutterstock.com © Marcus Aurelius / Pexels

Нойтон үстэй унтвал өглөө толгой өвдөж сэрэх магадлал нэмэгддэг. Энэ талаар зарим үс арчилгааны мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нойтон үстэй унтах нь хүний биеийн температурыг буулгадаг бөгөөд бие өөрийгөө дулаацуулах оролдлого хийснээр толгойд өвдөлт өгдөг гэжээ. Бусад мэргэжилтнүүд үсээ алчуураар ороосон чигтээ орондоо орох нь өвдөлт үүсгэдэг бөгөөд тэр ч байтугай таны нойрыг тасалдуулж болзошгүй гэж үзжээ.

 

4. Үс ширүүн болдог

© Shutterstock.com

Нойтон үстэй унтах нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахгүй ч үсний харагдах байдалд нөлөөлж чадна. Чийгтэй үс нь дэрний ууттай хүчтэй үрэлцсэнээр үсний ширхэг гэмтэж ширүүн болдог. Тиймээс үсээ эмчлэх гэж мөнгө үрэхийн оронд унтахаасаа өмнө үсээ хатаах цаг гаргаж байгаарай.

 

 

5. Үс шалчийлгадаг

© Shutterstock.com

Нарийн ширхэгтэй үстэй хүмүүс маш шингэхэн үстэй мэт харагддаг. Харин нойтон үстэй унтах нь ялангуяа тийм төрлийн үстэй хүмүүст ихээхэн халтай. Эргээд хөвсийлгөхөд маш хэцүү байдаг. Тиймээс л нойтон үстэй унтчихаад босоод ирэхэд үс шингэхэн болсон мэт мэдрэмж төрдөг байна.

 

6. Үс салаалах шалтгаан болдог

© Jacqueline Macou / Pixabay © Shutterstock.com

Үснийхээ салааг түүлгэхээр ойр ойрхон үсчин орсоор л байна уу? Шалтгаан нь үсээ хатаахгүйгээр унтсанаас болж үс гэмтсэнтэй холбоотой юм. Нойтон үс нь маш мэдрэмтгий байдаг бөгөөд эргэх, хөрвөөх бүрд үрэгдсэнээр үзүүр нь салаалдаг байна.

 

7. Арьсыг цочроодог

© Monik Markus / Wikimedia Commons © Jenna Hamra / Pexels

Нойтон үстэй унтах нь зөвхөн хуйханд нөлөөлөөд зогсохгүй арьсанд ч бас нөлөөлдөг. Хэрэв та унтаж байхдаа хөрвөөвөл нойтон үс нүүрэнд тань хүрч орчны халуун агаартай нэгдэн арьсны бактери үржих нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна.

Та өглөө ажилдаа явахаасаа өмнө үсээ угаадаг уу эсвэл унтахаасаа өмнө угаадаг уу? Нойтон үстэй унтсанаас болж өөр ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдаж байсан уу?

15
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *