Нэгэн хүү бяцхан Коала баавгайн хамтаар 100,000 доллар босгож бүгдийг нь Австрали улсад туслах сайн үйлсэд хандивлажээ

0

Өөрчлөлт хийж, дэлхийг аврахад насны хязгаар гэж үгүй. Үүний нэгэн жишээ нь Оуэн хэмээх жаалхүүгийн түүх юм. Тэрээр Австралид юу болж байгааг сонсоод амьтдад тусламж үзүүлж буй аврах ангийн ажилчдад туслахаар шийджээ. Бяцхан Оуэн хүүгийн хийсэн үйлдэл үнэхээр өхөөрдөм бас гайхалтай байсан тул бид энэхүү түүхийг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Ингээд Австралийн түймрийн гамшигт Оуэн болон тэдний гэр бүлийн үзүүлсэн тусыг хамтдаа сонирхъё.

Гунигт түүх бяцхан хүүхдийн зүрхэнд туссан нь

© @littleclaykoalas / Instagram

Оуэн Колли хүү 6 настай бөгөөд Массачусетс хотод амьдардаг. Тэрээр анх Австралид юу болж байгааг олж мэдээд маш их гунигласан байна. Хүү ээжээсээ амьтад гэмтсэн тухай сонсоод маш ихээр гунигласан бөгөөд өрөөндөө ороод, хэнд ч хэлэлгүйгээр имж, динго, коала баавгайг бороонд зогсож буйгаар зурсан байв. Зураг зурах нь Оуен хүүгийн хувьд галыг унтраасай гэсэн хүслийнх нь илрэл байсан юм. Харин ээж нь түүнийг ямар нэг аргаар тусалмаар байгаа эсэхийг нь асуухад хүү “Мэдээж!” гэж хариулжээ. Ингэж л тэд хорвоогийн хамгийн өхөөрдөм санааг гаргасан байна.

 

Жинхэнэ амьтдыг аврахын төлөө хийсэн шавар Коала баавгай

© @littleclaykoalas / Instagram

Оуэн болон түүний ээж хүлээн авсан хандив бүрийнхээ хариуд ямар нэг зүйл хийж өгөхийн тулд жижигхэн шавар Коала баавгайнууд хийж эхэлсэн байна. Үүний дараа түүний эцэг эх олон нийтийн мэдээллийн хэрэгслээр жижиг кампанит ажил эхлүүлжээ. Тэрхүү аяны гол зорилго нь Австралийн Шинэ Өмнөд Уэльс хотод байрлах зэрлэг амьтдыг аврах байгууллагад туслалцаа үзүүлэх явдал байсан юм.

Харин хүмүүс маш гайхалтай хариу үйлдэл үзүүлсэн байна. Үүний дараа тэд илүү их хэмжээний мөнгө төвлөрүүлэх зорилгоор “GoFundMe” сайт дээр данс нээхээр шийджээ. Тэд 50 долларын хандив бүрийн хариуд шавар коала баавгай илгээдэг бөгөөд аль хэдийн 50 жижиг амьтдыг хүргүүлээд байгаа аж. Ингээд хүү өнөөдрийг хүртэл 100,000 гаруй доллар цуглуулжээ. Та ч бас тус сайтаар зочилж хандив өгөх боломжтой шүү.

 

Сайн бүхний төлөө шаргуу хөдөлмөрлөсөн нь

© @littleclaykoalas / Instagram

Оуэн бүр жаахан байхдаа гэр бүлийнхээ хамт Австралид хэсэг хугацаанд амьдарч байжээ. Тэрээр тийм ч их зүйл санадаггүй ч Австрали өөрийнх нь хувьд маш том орон зай эзэлдэг төдийгүй ямар нэг байдлаар тийшээ буцаж очихыг хүсч байгаа гэнэ. Ямар ч тохиолдолд түүнд Австрали маш их таалагддаг тул бяцхан шавар коала хийх санаа гаргах нь тийм ч хэцүү байгаагүй байна. Бүх деталийг нь хийгээд дуусахад 3-4 минут зарцуулдаг ажээ. Ингээд дууссан үед нь ээж нь 17 минут жигнээд ийнхүү нэг коала баавгай бүрэн бий болно.

© @littleclaykoalas / Instagram

Хүмүүс бяцхан шавар баримлаа тэвчээртэй хүлээх хэрэгтэй. Учир нь тэрхүү өхөөрдөм коалаг 6 настай хүү хийдэг шүү дээ. Гэсэн ч энэ нь маш  үнэ цэнтэй гэдгийг мэддэг хүмүүсийн хандив улам бүр нэмэгдсээр байгаа юм. Залуу кенгуруг нэг сар хооллоход 25 доллар хангалттай байдаг. Харин Оуэны эцэг эх нь түүнд үүнийг тайлбарлаж өгсөн учраас тэрээр аль болох их мөнгө цуглуулахын тулд шаргуу ажиллаж байна. Гэвч тус компанит ажил нь зөвхөн мөнгөний тухай биш юм. Энэ нь Австралид болж байгаа зүйлийг олонд таниулснаас гадна өвөрмөц, ховор амьтдын талаарх хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлсэн байна.

 

 

Австралийн ан амьтад аюулд оров

© leonardodicaprio /Instagram

Мэлхий, шавж, сарьсан багваахайг эс тооцвол Шинэ Өмнөд Уэльс болон Австралийн бусад бүс нутагт гарсан түймрийн голомтод бараг нэг тэрбум мал өртжээ. Сиднейн Их Сургуулийн мэдээлснээр галд олон сая амьтдын амь үрэгдэж, тухайн нутгийн өвөрмөц ургамал, амьтад бүрмөсөн устах аюулд ороод байгаа аж. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, модот хөндий, ой хөвч тэр чигтээ үнсэн товрого болжээ.

© wildliferescues /Instagram

Мэдээжийн хэрэг, ой хээрийн түймэр нь тус улсын хувьд цоо шинэ зүйл биш боловч жил ирэх тусам цаг уурын өөрчлөлтөөс болж эрч нь улам бүр нэмэгдсээр байна.  Хэт их халснаас шалтгаалж ган гачиг болж байгальд онц аюул нүүрлээд байгаа юм. Галын утаа хяналтаас гарч хүн ба амьтад хоорондын экологийн тэнцвэрт байдалд аюул учруулж байна.

© @littleclaykoalas / Instagram © @littleclaykoalas / Instagram

Нөхцөл байдлыг сайжруулах гэсэн хичээл зүтгэл бүрийг анхааралгүй өнгөрөөж боломжгүй. Оуэн болон түүний гэр бүлийнхний хийж буй цаг уурын өөрчлөлт, түүний үр дагавраас сэргийлэх үйлсэд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж чадна.

7
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *