Андройд ухаалаг утсыг гэмтээдэг аюултай зураг сошиалаар явж байна! Та энэ зургийг утасныхаа нүүр зураг болгож болохгүй шүү!

0

Ямар нэгэн далдын гэмээр хүчээр хэвийн ажиллагаатай байсан Android хэрэгслийг гэмтээж байгаа нэгэн зураг сошиал сувгаар шуугиан тарьж байна. Санаа зовох зүйлгүй, энэ постыг утсаараа үзлээ гээд таны ухаалаг утас хохирохгүй. Бидний ярьж байгаа зургийг дэлгэцийнхээ нүүр зураг болгож тохируулсан үед л аюултай болно. Энэ бол ямар нэгэн худал хуурмаг мэдээ биш шүү. Ухаалаг хэрэгсэл дүнгэнэж дуугарна, зогсоо зайгүй дахин дахин өөрөө ачааллаж эхэлнэ, энэ гэмтлийг зүгээр ч нэг засах боломжгүй. Үйлдвэрийн тохиргоог дахин эхлүүлж байж л зүгээр болох юм. Үнэндээ ийм зүйлтэй учрахыг хэн ч хүсэхгүй нь лавтай.

Тиймээс та бүхнээсээ хүсэх нэг зүйл байна. Энэ зургийг утсандаа битгий суулгаарай, ялангуяа та Samsung брэндийн гар утастай бол. Уг зургийг утсандаа суулгаад хохирсон хүмүүс юу ярьж байгаа талаар сонирхоцгооё.

Энэ зураг. Зүгээр л байгалийн зураглал: үүл, уулс, ус бас ой

UniverseIce

Өөрийнхөө утсан дээр энэ зургийг харлаа гээд таны утас эвдрэхгүй. Хамгийн гол нь утсан дээрээ л битгий суулга.

 

Мэдээж үнэн эсэхийг нь шалгахыг хүссэн хүмүүс гарч ирэлгүй л яах вэ. Уг нь тэд ингэхгүй байсан нь дээр байсан юм

aneeshguptaag

“Үнэнээсээ яриад байна уу? Одоохон туршиж үзээдхэе”

 

aneeshguptaag

“Битгий туршиж үзээрэй, миний Samsung-ийг үнэхээр эвдэлчихлээ”

 

Зарим нэг хэрэглэгчид өөрсдийнх нь ухаалаг хэрэгсэл яаж байгааг ч харуулсан байна

 

 

vamsiexplores

Анд минь, юу болчих нь энэ вэ? Таг шүү

Энэ бүгдийг яаж хуучин хэвэнд нь оруулах вэ?

 

Утас өөрөө унтарна, асна, зогсоо зайгүй хэд хэдэн удаа ачааллана, дахиж асахгүйгээр өөрөө бүр унтарж ч мэднэ.

 

Үйлдвэрийн тохиргоог дахин хийж байж л утсаа засаж болох юм

pegasaie

Миний урьд хожид үзэж байгаагүй аймшигтай зүйл байна. Аюулгүй горимоор засах гэж үзсэн боловч даанч болсонгүй. Бүх тохиргоонуудаа устгалаа. Самсунг, ямар нэгэн арга хэмжээ аваач

“Үүл”-нд хадгалуулснаас бусад утсан дээрх бүх мэдээлэл устана.

 

Төд удалгүй энэхүү үзэгдлийн тайлбарыг олжээ

UniverseIce

Зургийн эхний хувилбарыг (зүүн талынх) Weibo-д суулгахад өнгө нь бага зэрэг өөрчлөгдсөнийг анзаарсан юм. Энэ тохиолдолд зураг аюул учруулаагүй. Гэхдээ твиттер рүү ачааллахад өнгө нь анхны хувилбараараа гарч ирнэ, тэгэхээрээ аюултай болоод ирж байна лээ. Тиймээс өнгөний кодчлолтой холбоотой асуудал байна гэж би сэрдээд байгаа шүү.

Систем уг зургийн тусгай кодыг таньж чадахгүй байгаа учраас хэвийн ажиллагаагаа алдаж байна гэж үзжээ.

 

Apple-ийн хэрэглэгчдэд бол таатай мэдээ бололтой

SnazzyQ

Сайхан харагдаж байна! Гоё зураг тавьсанд баярлалаа

Хэрэглэгчдийн сэтгэгдлийг харж байхад уг зураг самсунгийн бүх утсуудыг гажигтуулаад байгаа биш бололтой. Гэсэн хэдий ч азаа үзэх хэрэг байхгүй л болов уу. Samsung-ийн мэргэжилтнүүд ийм зүйл болоод байгааг мэдэцгээсэн, тун удахгүй алдааг засна гэж найдъя. Болдогсон бол энэ зургийг интернетээс бүрмөсөн устгачихмаар л байна, даанч боломжгүй юм даа.

19
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
БурууБуруу
Баярлалаа!

24 Сэтгэгдэл

  1. энэ зургийг ss хийж байгаад тавибал яах бол

  2. Ganbat Tengis

    Ganbat Tengis

    2020/06/09 at 10:32

    Mniih deer zugeer boljiina

  3. Mi Ra

    Mi Ra

    2020/06/09 at 16:40

    Neeereee ewderchihlee delgetsn asj untraad svvldee ashaa bolichihloo hairan utas

  4. Udval Urnaa

    Udval Urnaa

    2020/06/09 at 19:04

    Huawei yahuu 😂

  5. アンフバヤル

    アンフバヤル

    2020/06/09 at 20:56

    Zgr het ih nygtarshiltai bolhoor zarim muu nygtaraltai utas ingj bgaa bh
    Зөвхөн миний бодол

  6. Anujin Bataa

    Anujin Bataa

    2020/06/09 at 21:16

    Mini utas yg ingeed bga gehdee iim zurag ene ter delgetsen deeree taviagu😐

  7. Tseren Erhesbayr

    Tseren Erhesbayr

    2020/06/09 at 22:32

    Savaaguiteed tatchihlaa tegsen tugjeen gardagguie

  8. Żèd Grıffın

    Żèd Grıffın

    2020/06/10 at 01:19

    ene zuragnii eh file ni virus tei baih?

  9. Ивээл Гансүх

    Ивээл Гансүх

    2020/06/10 at 01:35

    Ene zurgand bga 1hen pixeliig utasnuud oorsdiinhoo demjdeg ongo ruu horvuulj chadahgui bga bolohoor evdreed bgn

  10. Uildveriin programmiig dahin ehluulne gheer plat solino gsen uguu format yumuu

  11. Meddeg hun haruul oilgoh l bh

  12. ok

    2020/06/10 at 02:22

    Za tegeheer ene togloom bish shv. Zasah arga ni tun yrbigtai barag l factory reset hiij taarah bh er ni utsan deeree turshih shaardlaga bhgvi shvv. Shaltgaan ni ungunii codeiig ni zarim android ylanguya svvliin yeiin samsung utas tanij chadahgvi crash bolood baigaagaas yum. Hvsswel delgerengvi medeelliig doorh liingeer abaarai
    https://www.notebookcheck.net/Cursed-wallpaper-soft-bricks-several-Android-phones-Details-and-possible-workarounds.467536.0.html

  13. Tango Mambo Mango

    Tango Mambo Mango

    2020/06/10 at 07:15

    huuchin samsung s1 gj utas bsn yum ter zolguugeer ene gazar ezenteigee zugaalj yawaad usand n unaj ewderjee yag ter uyed ene zurgiig awaj bsn bogood ene zuragnd suns n horogdjee😂

  14. Тэнгис Сандагдорж

    Тэнгис Сандагдорж

    2020/06/10 at 10:25

    Зүгээр л байна шд.

  15. Ganaa Zaya

    Ganaa Zaya

    2020/06/10 at 11:44

    ene zurg ni bnu utasaa toilgi😂😂

  16. Kai

    Kai

    2020/06/10 at 13:14

    Nice screen wal bna tawilaa

  17. Очироо Б.

    Очироо Б.

    2020/06/10 at 14:09

    Yoo haraad shuud wallpaper boliulaad ustgalaashd😧😬

  18. Rēd Dêmøn

    Rēd Dêmøn

    2020/06/10 at 16:54

    ip bl zver bnsh hahah

  19. Iderbat Ideree

    Iderbat Ideree

    2020/06/10 at 16:58

    Za manai gun uxaantanuud buhniig medegch for burnee asuudliin uchriig oltson tailbarlaj l bna uu mundag garuud shuu kkk

  20. Boogii BG

    Boogii BG

    2020/06/10 at 17:55

    Intnetees u gj haivl ene zurg grj irhu

  21. Б. Тэмүүлэн

    Б. Тэмүүлэн

    2020/06/10 at 18:00

    Ariunaa Ariunaa

  22. П. Нэргүйбаатар

    П. Нэргүйбаатар

    2020/06/10 at 20:26

    ss hiij tawiaad bolhgvi bn haanaas tathwwe

  23. Batbold Margad

    Batbold Margad

    2020/06/10 at 20:29

    hudalch

  24. Hypro Mix

    Hypro Mix

    2020/06/10 at 21:15

    mini wall bdg bnshd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *