Амьдралыг илүү хөгжилтэй болгох 11 инээдмийн сериал

0

Намар бол инээдмийн кино үзэхэд яг тохирсон улирал. Энэ үед бага зэргийн хошигнол бидэнд ердөө ч илүүддэггүй шүү дээ.

Манай сайт та бүхэнд намрын оройг гэрэлтүүлэх, сэтгэл санааг тань дэмжих 10 сериалыг санал болгож байна. Уншаад, үзээд, инээгээрэй.

UnREAL

Амьдралыг илүү хөгжилтэй болгох 11 инээдмийн сериал 1

Болзооны тухай «Everlasting» реалити шоуны зураг авалтанд өрнөж байгаа хүсэл тачаалын тухай өгүүлэх сериал юм («Ганц бие залуу» гэсэн бодит реалити шоуны кино хувилбар). Оролцогчдод тулгарч байгаа бэрхшээл, иймэрхүү хөтөлбөрүүдийн хөшигний ар талын өрнөл зэргийг хангалттай хэмжээний егөөдөлтэйгээр харуулдаг. Гол дүрүүд болох жинхлэгдсэн ажилтан Рэйчел, гүйцэтгэх Куины дүрүүдийг Шири Эпплби болон Констанс Зиммер нар бүтээжээ.

You’re the Worst

Амьдралыг илүү хөгжилтэй болгох 11 инээдмийн сериал 2

Уг кинонд увайгүй залуучууд болох Жимми (Крис Гир) болон Гретхен (Ая Кэш) нарын танилцсан түүх болон цаашдын харилцааны тухай гарна. Тэд хайрын харилцаанд шаардлагатай бүх романтик утгагүй зүйлсийг хүлээн зөвшөөрдөггүй боловч хамтдаа байхыг тун их хичээдэг. Дүрүүдийн хошигнолд амьдралын утга учрын талаар болон хувьслын бусад асуудлуудын талаар ядаж ганц удаа бодож үзэж байсан хүн болгонд танил тэр л мэдрэмжүүд хальт цухуйдаг.

BoJack Horseman

Амьдралыг илүү хөгжилтэй болгох 11 инээдмийн сериал 3

Урьд нь сериалд тоглодог байсан ч одоо хийсэн юмгүй дэмий холхиж байгаа, ядарсан морины талаарх хүүхэлдэйн кино (моринд Уилл Арнетт дуу оруулдаг). Яг голыг нь оносон хошигнолуудтай сайн шоу. Эдгээр хошигнолуудын ихэнх нь кино үйлдвэрлэл болон амжилттай үеэ өнгөрөөсөн, цаашид юу хийх нь тодорхойгүй дундаж насныхны хямралд зориулагджээ.

Crazy Ex-Girlfriend

Амьдралыг илүү хөгжилтэй болгох 11 инээдмийн сериал 4

Нью-Йоркд амьдардаг Ребекка Банч (Рейчел Блум) санамсаргүйгээр хуучин найз залуутайгаа тааралддаг. Тэрээр зөвхөн түүнтэй л хамт аз жаргалтай байснаа санаад залуутай ойрхон, Калифорни дахь Баруун Ковина гэдэг нэртэй зэлүүд газарт нүүж ирдэг. Хариу байхгүй хайр, том хотын зах дахь бөглүү газрын амьдрал зэрэг бол хошигнолын шавхагдашгүй сэдэв юм. Хошигнолуудыг эмэгтэй гол дүрийн гүйцэтгэж байгаа хөгжмийн номерууд дагалдана.

Orange Is the New Black

Амьдралыг илүү хөгжилтэй болгох 11 инээдмийн сериал 5

Залуу насны тэнэглэлээсээ болж шоронд орсон Пайпер (Тейлор Шиллинг) бүсгүйн тухай сэтгэл уярам инээдмийн кино. Сериалыг Пайпер Керманийн намтрын номоос сэдэвлэн бүтээсэн ба уг сериал шоронгийн эгэл жирийн өдрүүдээс гадна эмэгтэйчүүдийн нийтлэг асуудлуудыг бодитоор үзүүлдэг. «Orange Is the New Black» асар олон шүтэн бишригчтэй ба жил бүр «Алтан бөмбөрцөг»-т нэр дэвшиж, «Эмми» авдаг байна.

Baskets

Амьдралыг илүү хөгжилтэй болгох 11 инээдмийн сериал 6

Олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн Зак Галифианакис Чип Баскетсийн дүрд тоглодог. Чип Баскетс бол хамгийн мундаг алиалагч болохыг мөрөөддөг, хошин шогийн жүжигчин юм. Чип Парис руу нүүж ирэн энэ урлагт сургадаг, нэр хүндтэй сургуульд элсэн орохыг хичээдэг. Гэвч нэг л юм буруугаар эргэж, тэрээр шалгалтандаа унадаг. Амь зуух мөнгө олохын тулд Баскетс родеогийн ажил хийнэ. Родео бол бух юмуу морийг хэр сайн номхруулж чадахаараа өрсөлддөг, ковбойчуудын уралдаан юм. Гэсэн ч Баскетс өөрийн мөрөөдлөөс ухардаггүй бөгөөд заримдаа мөрөөдлийнхөө төлөө эрсдэлтэй алхам ч хийх шаардлагатай болдог.

Lady Dynamite

Амьдралыг илүү хөгжилтэй болгох 11 инээдмийн сериал 7

Хошин шогийн жүжигчин Мария Бэмфорд (өөрийхөө дүрд тоглодог) өөрийн амьдралын түүхийг ярьдаг. Хүнд хэцүү бизнест амь зогоон үлдэхийг болон өөрийгөө олж авахыг хичээж байгаа сонгодог дундаж насны жүжигчин эмэгтэйн мандан бадралт болон уналтын талаар уг сериалд харуулдаг. Мария бол өөдрөг үзэлтэй хувь хүн боловч заримдаа гэнэт цухалддаг болохоор найзууд нь түүнийг «Хатагтай динамит» гэж нэрлэжээ.

Unbreakable Kimmy Schmidt

Амьдралыг илүү хөгжилтэй болгох 11 инээдмийн сериал 8

Ертөнцийн төгсгөлийг шүтдэг, шашны бүлэглэлд 15 жилийн турш харъяалагдаж байгаад одоо л нэг уг бүлэглэлээсээ зугтан гарч байгаа эмэгтэйн түүх. Эрх чөлөөтэй болоод Кимми (Элли Кемпер) танихгүй хотод ирээд удаагүй хүмүүст тулгардаг нийтлэг асуудлуудтай учирна. Бүх хүндрэл бэрхшээлийг үл тоон гол дүрийн эмэгтэй маань өөрийн асуудлуудаа даван гарахаас гадна өөрийн ойр дотныхоныхоо амьдралд идэвхтэй оролцдог.

Jane the Virgin

Амьдралыг илүү хөгжилтэй болгох 11 инээдмийн сериал 9

Жүжигчин Жина Родригез даруу төлөв байдал, бэлгийн харилцаанд орохыг тэвчих зэрэгт багаас нь сургасан охины дүрд тоглодог. Насанд хүрсэн хойноо ч, сүйт залуу байгаа хэдий ч Жейн цэвэр ариун байдлаа хадгалсаар байх ажээ. Нэг удаа эмчийн алдаанаас болоод түүнд зохиомлоор үр шилжүүлэн суулгачихдаг ба энэ мөчөөс эхлэн бүх юм орвонгоороо эргэж орхино. Хэцүү шийдвэр гаргах, шоконд орсон хамаатнуудтайгаа учраа олох зэрэг асуудлууд бүсгүйн өмнө гарч ирнэ. Мөн 2 долоо хоногийн өмнө бодож ч чадаагүй, төсөөлөө ч үгүй тийм олон зүйлүүдийг хийх шаардлага гарч ирнэ.

Catastrophe

Амьдралыг илүү хөгжилтэй болгох 11 инээдмийн сериал 10

Америкийн иргэн Роб (Роб Делани) Лондон руу ажлаар явна. Лондонд тэрээр уламжлалт хуучны католик гэр бүлээс гаралтай ирланд эмэгтэй Шэрон (Шэрон Хорган)-той танилцана. Тэдний дунд хүсэл тачаалын гал бадарч, үр дүнд нь бүсгүй жирэмсэн болно. Хэнийх нь ч төлөвлөгөөнд ороогүй байсан эцэг эхийн үүрэг хариуцлага урган гарч ирэх ба үүсээд байгаа нөхцөл байдал тэдний хувьд амьдралын үнэ цэнэтэй зүйлүүд рүүгээ эргэн харах шалтгаан болж өгдөг.

Mom

Амьдралыг илүү хөгжилтэй болгох 11 инээдмийн сериал 11

Жүжигчин Анна Фэрис хэцүү хуь тавилангаа үл тоон өөрийн аз жаргалыг бүтээхийг хичээж байгаа ганц бие ээж Кристигийн дүрд тоглодог. Гол дүрийн эмэгтэйн хамгийн том толгойны өвчин бол түүний хүүхдүүд болох Вайолет болон Роскогоос ч илүү хэрэггүй зөвлөгөө өгдөг, архины эмчилгээ хийлгэж байгаа ээж Бонни (Элисон Женни) юм.

3
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Баярлалаа!

    2016/09/09 at 22:34

    Family Guy, American Dad, Futurama гээд serial-ууд аймар таалагддаг надад! Хэрэгтэй мэдээлэл оруулж өгсөнд баярлалаа!

  2. Зочин

    2016/09/10 at 15:12

    hajuud ni Maski Show hamaagui deer ym baina

  3. Зочин

    2016/09/10 at 22:20

    how I met your mother taalagddag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *