Хүүхдүүддээ гэрээ цэвэрлэхийг нь сануулах шинэ аргыг эцэг, эхчүүд олжээ. Тэд үүндээ өсвөр насныхны хамгийн сайн мэддэг “мийм”-ийг ашигласан байна

0

Хүүхэд хүмүүжүүлэх – маш амаргүй ажил. Хүүхэд болон эцэг, эхчүүдийн насны ялгаа ихээр ялгарч гарна. Насны ялгаатай гэр бүлийн гишүүд нэг хэлээр ярилцаж бие биенээ ойлгоход тэвчээр шаарддагийг бид бүгд сайн мэднэ дээ. Харилцан ойлголцохын тулд заавал үг хэрэглэх шаардлагагүй бол яах уу? Зарим нэг хүнд нөхцөл байдлыг хөгжилтэйгөөр шийдэх арга байх ажээ.

«Mum Junkie» гэдэг нэртэй эцэг эхийн нийгэмлэг өөрийн Фейсбүүк хуудсаараа хүүхдүүдэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх нэгэн арга олсноо танилцуулжээ. Хамгийн сонирхолтой нь, амаа нээхгүйгээр шүү. Үүний тулд эцэг эхчүүдэд алдартай «Are You Kidding Me» (“Чи надаар тоглоод байна уу?”) миймийн зурагтай ганц хуудас байхад л хангалттай. Эцэг, эхчүүдийн хийх зүйл гэвэл – гэрээр замбараагүй тарааж хаясан хувцасны хажууд миймтэй хуудсаа үлдээнэ. Энэ тохиолдолд хүүхэд өөрийнхөө үйлдлийг ухамсарлаж ойлгох юм. Хүүхдүүдийг зэмлэх нь хэзээ ч ийм хөгжилтэй байж үзсэнгүй!

Дурдагдаад байгаа мийм чинь энэ шүү дээ

meme.fandom

 

Байнга үглэхээс залхаж байна уу? Тэгвэл шинэ стратегийг танилцуулж байна

Mum Junkie

 

Одоо хүүхдүүдийг зэмлэх амархан болсон

Mum Junkie

“Оймсоо хураа”, “Идсэн чихрийн цаасаа хогийн саванд хая” гэж залхтлаа янших цаг өнгөрөөд байна. Эцэг, эхчүүдийн энэ хүнд ажлыг алдартай нэгэн мийм гүйцэтгэнэ.

 

“Шүднийхээ сойзыг байранд нь хураа” гэж хэлэхийн оронд

Mum Junkie

 

Нээрээ юу? Ажлаа дуустал нь хийж чадсангүй гэж үү?

Mum Junkie

«Are You Kidding Me?» буюу «Чи надаар тоглоод байна уу?» гэдэг алдартай мийм 2010 онд бий болсон, хэсэг алдаршиж байгаад мартагдаж эхэлсэн болов уу. Гэхдээ энэ мийм эцэг, эхийн бухимдлыг үг гээхгүй илэрхийлж байна. Хүүхэдтэйгээ ариун цэврийн дaйн зарлаад байгаа эцэг, эхчүүдийн гол зэвcэг болжээ. Магадгүй түүний алдарших хоёр дахь давалгаа нь энэ ч юм билүү?

 

Хүүхэд болон эцэг, эхийн дунд гардаг асуудлыг шийдэх уг хөгжилтэй аргыг эцэг, эхчүүд үнэлээд эхэлжээ

  • Сайхан арга байна! Нэн яаралтай туршиж үзэхээр шийдлээ!
  • Манай хүүхдүүдэд тохирох эсэхийг сайн хэлж мэдэхгүй л байна, гэхдээ ядаж нэг удаа ч болов хөгжилдөхийн тулд туршиж үзнэ ээ.
  • Энэ арга манай хүүхдүүдэд их таалагдана, би сайн мэдэж байна. Надаар энэ миймтэй зургаа илүү их үлдээлгэхийн тулд хүүхдүүд маань илүү их хог тарьж байж ч мэдэх улс.

Тоглоом тоотой нь дээр, гэхдээ энэ арга хэн нэгэнд үнэхээр тус болохыг бид үгүйсгэхгүй. Та энэ тухайд юу гэж бодож байна?

15
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *