Үйлдвэрлэгчид биднийг хуурч мэхлэхийг оролдсон 13 тохиолдол. Гэхдээ бид тэгж ч амархан хууртагдахгүй шүү!

2

Маркетинг сурталчилгааны мэргэжилтнүүд – уран бүтээлч хүмүүс дээ. Хэрэглэгч биднийг татах үйлчилгээ, барааг сэдэж олохын тулд амрах завгүй ажиллаж хөдөлмөрлөнө. Хүмүүсийн бодлыг тааж уншиж байна уу гэлтэй, бидний итгэлийг заримдаа арай л дэндүү шударга бусаар ашиглана. Жишээ нь, бодит байдалтай огт нийцэхгүй байгаа зүйлийг томоос том үсгээр савлагаан дээрээ бичнэ. Эсвэл савлагаан дээр XL гэж бичээд барааныхаа хэмжээг “хиймлээр томсгоно”. Тодорхой жишээ хэлэхэд Dove компани ийм аргыг ашигласан.

Бидний халаасанд байгаа хэдэн төгрөгийг “саах” гэж үйлдвэрлэгчид ямар арга заль ашиглаж байгааг интернет хэрэглэгчидтэйгээ хамтран дэлгэхээр шийдлээ. Нийтлэлийн төгсгөлд та бүхэндээ нэгэн бодит тохиолдлыг танилцуулна, аялагчдад хэрэгтэй сургамж болно гэж найдав (спойлер: бүх дүрэм, гарын авлагыг унших). За одоо, үйлдвэрлэгчдийн зарим нэг муу арга залиас танилцуулъя.

1. Энэ бүтээгдэхүүний савлагаан дээр жирийн хэмжээг 2 дахин томсгосон гэжээ. Харин үнэн хэрэгтээ тийм биш байгаа биз?!

© SmakoSmako / reddit

 

2. Томоор бичсэнээр бол “100% уусаж устана” гэжээ. Бид савлагаа нь байгальд уусаж устаж үгүй болно гэж найдаж энэ кофег байнга худалдаж авдаг. Байгаль дэлхийгээ хамгаалж байна гэж найддаг юм шүү.

© liz1414 / reddit

Харин дараа нь жижгээр бичсэнийг нь анзаарсан юм: “Савлагааг дахин ашиглах боломжгүй бөгөөд устаж үгүй болохгүй”

 

3. Шүүсний савлагаан дээр маш томоор “100% шүүс” гэжээ. Томоор бичсэнийг уншаад бид жижиг бичилтийг нь огт уншдаггүй юм байна лээ.

© kryptonianjackie / reddit

“болон бусад орцууд”

4. Биднийг техникийн аргаар бас мэхэлсээр байна. Аливаа зүйлийг байгаагаас нь илүү ихээр харагдуулах арга заль. Хэд хэдэн жишээг дурдъя.

© Kd0t / reddit

 

 

5. Уг бүтээгдэхүүн өмнөхөөсөө том болсон гэх боловч үнэн хэрэгтээ хэмжээ нь огт өөрчлөгдөөгүй байна.

© YoungCelestial / reddit

 

6. Шилэнд савласан хоол амтлагч үнэн хэрэгтээ дундуур байгаа – үүнийг гаднах наалтаар нуун далдалжээ.

 

7. Хайрцаг савлагааг томоор хийнэ, гэхдээ дүүргэхгүй. Тэгэхээр бид агаарт бас мөнгө төлөөд байгаа хэрэг.

© hugohabicht / reddit

8. Худалдан авагчийг идэх хүслээр нь татах бас нэгэн арга. Худалдан авсны дараа харин бодит амтыг өөрийн биеэр мэдэрнэ дээ.

© goderido12 / reddit

 

© PPIIKKAACCHHUU / reddit

 

9. Том савлагаатай бараа бүтээгдэхүүн, гэхдээ доторх хэмжээ нь байх ёстойгоосоо бага. Бас үнэ нь тэнгэрт хадсан!

© AApickleAA2 / reddit

 

10. Өөрсдийнхөө зар сурталчилгааг торгуулийн хуудастай адилханаар хийжээ.

© Hummocky / reddit

 

11. “Download” товчлуур хамгийн доод хэсэгт нь байна. Тэр бичгийг олохоос өмнө бид хэдэн 10 товчлуур дарж сурталчилгаа үзэх болно.

© Factemius / reddit

 

12. Биднийг ичих нүүргүй хуурч байна, худлаа мэдээлэл өгчээ.

© RobBegArm / reddit

Савлагаан дээрх том бичилт “А амин дэмээр баялаг”

Савлагаан дээрх жижиг бичилт: “А амин дэмийн агууламж 0%”

 

13. Биднийг төөрөгдөлд оруулахын тулд хямдралаа зориуд жижиг үсгээр бичжээ.

© Xx_Saltatron_xX / reddit

“Дунд хэмжээний хоёр пицца 6,99 ам.доллар (тус бүр)”

 

Бонус: “Энэ зочид буудал ус буцалгагчаа зориуд нүдэнд ил тавьсан, гэхдээ ашиглах дүрмийг нь шургуулганд далд хийж нуужээ. Үүнийг олж уншаагүй бол торгууль төлөх нь байна”

© Feelsave / reddit

Хэрэглэгчид бид бүгд эдгээр арга залийг сайн мэдэж байх хэрэгтэй бөгөөд өөрсдийгөө ийм байдлаар мэхлүүлэх боломжийг бүү олго. Та хуурамч савлагаатай бүтээгдэхүүн худалдаж авч байсан уу?

113
БурууБуруу
43
Ха ХаХа Ха
18
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Merion

    2019/05/02 at 13:52

    Yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *