Чихний өвдөлт болон халдвараас хэрхэн салах вэ!

0

Чихний халдварын үед чих цочмогоор хүчтэй хатгаж өвддөг. Дунд чихний үрэвсэл нь нянгийн болон вирусын гаралтай байж болох ба түүний шалтгаан нь синусын халдвар, дунд чихний хурц үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл байх нь элбэг. Халуурах, сонсгол муудах, хүчтэй өвдөлт зэрэг нь насанд хүрэгчдийн чихний халдварын хамгийн түгээмэл шинж тэмдгүүд юм.

Шалтгаанаас үл хамааран хүмүүс чихний өвдөлтөө намдаахын тулд янз бүрийн антибиотик, өвчин намдаагч туршдаг. Танд дуулгах сайн мэдээ гэвэл чихний өвдөлтийг эмчлэх тэдгээрээс илүү аюулгүй, үр дүнтэй байгалийн аргууд байдаг юм.

Чихний халдварын эсрэг байгалийн 10 эм

1. Сонгино

Сонгиныг дундуур нь хуваагаад чихээ бөглөөрэй. Эсвэл шүүсийг нь шахаад бага зэрэг халааж чихэндээ хэдэн дуслыг дусаагаарай.

2. Сармис

Сармис нь антибиотик болон өвдөлт намдаах шинж чанартай байдаг. Сармис маш хурдан үйлчилгээтэйгээрээ давуу талтай. 1 цайны халбага жижиглэсэн сармисыг 2 амны халбага тостой холиод холимгийг халаана. Холимгоо бүлээн болгоод чихэндээ хэдэн дуслыг дусаагаарай.

3. Базилик

Базилик үрэвслийн эсрэг мөн нянгийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг гэдгийг та мэдэх үү? Чихний өвдөлтийг намдаахын тулд хэдэн ширхэг базиликийн навчнаас шүүс гаргаад чихэндээ хэдэн дуслыг дусаагаарай.

4. Цагаан гаа

Цагаан гааны үрэвслийн эсрэг үйлчилгээг хүмүүс сайн мэдэх биз ээ! Чихний өвдөлтийг арилгахын тулд та хэдэн дусал цагаан гааны шүүсийг чихэндээ дусааж болно. Эсвэл амны халбага цагаан гааг ¼ аяга гүнжидийн тостой хольж халаагаад халдварласан чихнийхээ гадна тавьж боогоорой.

5. Гоньдны үр

Энэ ургамал нь чихний халдвар болон өвдөлтийн хамгийн үр дүнтэй эмүүдийн нэг юм. Цайны халбага гоньдны үрийг 3 амны халбага гүнжидийн тостой хольж халаагаад хэдэн дуслыг чихэндээ дусаагаарай.

6. Устөрөгчийн хэт исэл

Хөвөн дискийг устөрөгчийн хэт исэлд дүрж норгоод хэдэн дуслыг чихэндээ дусаагаарай.

7. Алимны цуу

Хэдэн дусал алимны цууг чихэндээ дусаагаад 1-2 минут хүлээгээрэй. Хэрэв шаардлагатай бол энэ эмчилгээг 10-12 цагийн дараа давтан хийгээрэй.

8. Цайны модны тос

Бусад эфирийн тосны адил хэдэн дуслыг өвчтэй чихэндээ дусаагаарай.

9. Оливийн тос

Оливийн тос нь өвдөлтийг түргэн намдааж халдварлагдсан чихэн дэх дүнгэнэх мэдрэмжийг арилгадаг. Халааж бүлээсгээд хэдэн дуслыг чихэндээ дусаагаарай.

10. Дулаан

Та халуун устай сав эсвэл бүлээн ууттай жин бэлтгээд чихэн дээрээ тавьж болно. Будаа эсвэл попкорныг хуучин оймсондоо хийж халаагаад өвчтэй чихэн дээрээ чадах чинээгээрээ удаан бариарай.

Дээрх аргуудыг туршиж үзэхээсээ өмнө эмчтэй зөвлөж зөвлөгөө авах ёстойг анхаарна уу.

2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Б. Чинзориг

  2. Энхжаргал Генерал

    Энхжаргал Генерал

    2017/09/24 at 15:49

    Б. Эрдэнэ-Очир

  3. Ganzorig Narantuya

    Ganzorig Narantuya

    2017/09/24 at 17:34

    Юу вэ мэрэгжлийн эмчид очсон дээрээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *