Дэлхийн топ загвар өмсөгчдөөс илүү Илон Маскийн хайрыг татсан инди-поп дуучин Граймсын тухай. Түүний юу нь тийм онцгой юм бол?

0

Энэ оны 5 дугаар сард SpaceX компанийн хамтран эзэмшигч, тус компанийн Ерөнхий захирал Илон Маск болон түүний хартай бүсгүй дуучин Граймсын талаар нэг хэсэгтээ л шуугиан дэгдсэн, тэд хүүтэй болсон юм. Одоо бас нэгэн шинэ мэдээ тараад байна. Саяхан ээж болсон бүсгүй маань сэтгэлээ зарна гэнэ. Граймс бол гайхалтай бүсгүй гэдгийг бид бүгд сайн мэднэ, дэлхийн хамгийн алдартай инженер, тэрбумтан түүнд зүгээр ч нэг дурлаагүй биз.

X Æ A-12-Xii нэртэй шинэ хүн төрсөнд бид баяр хүргэхийн ялдамд түүний ээж инди-поп одтой та бүхнийг илүү ойр танилцуулахаар шийдсэн юм.

© grimes / instagram
  • Клэр Элис Буше бол дуучны жинхэнэ нэр. Тэрээр 1988 онд Канад улсад төржээ. Охины ээж өмгөөлөгч, аав нь нягтлан бодогч. Эмээ нь украин, тиймээс бяцхан Клэр Ванкувер дэх орос сургуульд явж балетаар хичээллэдэг байжээ. Эмээ, ач охин хоёр хоорондоо оросоор харилцана. Эмээ нь ач охиноо Достоевский, Булгаков, Набоков болон Тарковскийн зохиолуудад дурлуулж өсгөжээ.
  • Охины хязгааргүй уран зөгнөл, шинжлэх ухаанд дурлах хүслийг аав нь олгосон гэдэг. Охиноо унтахад нь Гербертийн “Dune” болон Толкины “The Lord of the Rings” зохиолуудыг уншиж өгдөг байв.
© grimes / instagram
  • 2006 онд Клэр Монреальд нүүж ирээд Макгиллийн их сургуульд элсэн орсон бөгөөд тэнд орос хэл үзэж байсан боловч төд удалгүй хөгжмийн сонирхолдоо хөтлөгдөн сургуулиа хаяжээ.
  • Дуу хөгжимд дурласан Клэр 20 насандаа өөртөө Граймс гэсэн урлагийн нууц нэр сонгосон байна. Дуучин дуу хөгжмийн мэргэжил эзэмшээгүй нь заримдаа түүнд багагүй хүндрэл авчирдаг.
  • Граймсын дууны зарим нь үнэхээр этгээд, манай дэлхийнх гэхэд ч бэрх, Wall Street Journal түүнийг яг зөв тодорхойлж чаджээ: “Түүний дууг цус сорогчид л сонсох байсан биз, хэрвээ тийм бүлгийн сонсогчид гэж байсан бол шүү дээ”. Түүний этгээд уран бүтээл туурвихад түүний сонирхдог төрөл бүрийн дуу хөгжим ч нөлөөлсөн байх. Түүний шүтэн биширдэг дуучдаас дурдвал Дэвид Боуи, Мэрайя Кэри, Queen, Мэрилин Мэнсон, Майкл Жексон, тэр ч бүү хэл К-поп, мөн дундаж зууны дуу хөгжим ч сонсдог нэгэн.
© Amy Harris / Invision / AP / East News
  • 2010 онд Geidi Primes цомгоо гаргасны дараа Halfaxa цомгоо ч бас гаргасан юм, харамсалтай нь олигтой амжилт олж чадаагүй. Граймс тийм ч амар бууж өгөх хүн биш, юу ч болж байсан хамаагүй тэр урагшаа алхана. Түүний амьдралын уриа – “Ямар ч уйтгар гуниггүй”. Амьдралд тохиосон уйтгартай, хүнд үеийг бүсгүй номын нэгэн бүлэг л гэж хүлээн авдаг – тэр номыг хэзээ нэгэн цагт бичнэ гэсэн бодол тээж яваа нэгэн ажээ. “Ямар ч бүтэлгүй зүйл тохиолдлоо гэсэн би өөрийгөө хамаагүй дээр болсон л гэж боддог, би байрандаа үлдэж чадлаа ш дээ. Би бүтэлгүйтлээс айдаггүй” гэжээ.
  • 2012 онд Visions цомог мэндэлж Граймс алдрын оргилд хүрч чадсан юм. Цомгийн зургийг дуучин бүсгүй өөрөө зурж, оросоор “Я люблю” гэж бичсэн байдаг юм. Эпиграфд нь Анна Ахматовын шүлгийн мөрүүдээс авчээ: Но я предупреждаю вас, что я живу в последний раз”. (Үгчилбэл: “Гэхдээ та нарт анхааруулж хэлэхэд би та бүхнийг сүүлчийн удаа харж байна”)
© wikipedia
  • 2015 онд Граймс Art Angels гэх 5 дахь цомгоо гаргав, харин 2016 онд Medieval Warfare дуугаа толилуулжээ. Уг дуу нь “Suicide Squad” киноны дуу болсон юм.
  • Дуучин бүсгүй ярианы өөрийн гэсэн онцлогтой. Дультраа ярьдаг, гэхдээ үүнээсээ огт ичиж зовохгүй, харин шүтэн бишрэгчид нь түүний яриаг сонсоод бараг л магтдаг гэхэд буруудахгүй. Граймс өөрөө үүндээ гүн ухааны гэмээр тайлбар хийсэн байдаг юм: “Би үүнийг яаж ч чадахгүй, тэгэхээр байгаагаараа л дуусахаас өөр арга алга”.
© grimes / instagram
  • Граймс маш их шивээстэй, түүний хэлснээр бүгд өөрийн гэсэн утга учиртай гэнэ. Дуртай видео тоглоомных нь лого бий, 8 бол түүний азын тоо, хуруун дээр нь “The Fifth Element” киноны лого, хажууд нь харь гаригийн хүний толгой байх юм, тэр өөрөө харь гаригт ихэд итгэдэг нэгэн. Олон шивээснүүдийн нэг нь “Beautiful” гэдэг үг бөгөөд Кристина Агилерагийн дууг хүндэтгэжээ.

 

 

  • 2018 оны 5 дугаар сард Граймс нэрээ албан ёсоор Клэр-ээ С (англи С) болгон өөрчилжээ. Яагаад гэвэл найз нар нь түүнийг байнга тэгж дууддаг байсан, түүнд Клэр гэдэг нэр нь хэзээ ч таалагддаггүй байсан. Энэ нь гэрлийн хурдны илэрхийлэл, яагаад гэвэл супер баатрын нэр шиг сонсогдоно, яагаад гэвэл… яагаад болохгүй гэж?
© grimesmusic
  • Илон Масктай дуучин бүсгүй 2018 онд Twitter-ээр анх танилцжээ, тэднийг хошигнох мэдрэмж нь холбосон. Маск Twitter дэх постдоо “Василиск Роко” болон барокко хэв маягийг харьцуулсан хошигнол нийтэлжээ. Василиск Рокогийн хиймэл туршилт юм. Муу санаатай хиймэл оюун ухаан өөрийг нь ирээдүйд гарахыг мэдэж байсан, гарахад нь саад учруулж байсан хүмүүсийг шийтгэдэг. Түүний постод Граймс шууд л хариу бичжээ, Flesh Without Blood дууныхаа клипт ийм дүрийг оруулж байв.
  • Граймсын батлан хэлж байгаагаар бол Илон Маск зөвхөн дэлхийг өөрчлөөд зогсоогүй мөн аварч байгаа ажээ. Байгалийн нөөцөөс олборлосон шатахуун хэрэглэхээс татгалзах Tesla, SpaceX-ийн тусламжтайгаар хүн төрөлхтнийг сансар огторгуйд ойртуулж өгөх, Neuralink хэмээх нейроны имплант. “Дэлхий дээр бидний шийдэх ёстой олон асуудал байгаа. Засгийн газар дангаараа чадахгүй. Харин миний залуу эдгээр асуудлыг шийдэж байна, түүний хийж байгаа зүйл нь ил тод учир та бүхэн үгүйсгэж чадахгүй” гэжээ.
© ANGELA WEISS / AFP / EAST NEWS
  • Өнгөрсөн оны 10 дугаар сард Miss Anthropocene цомгийн дуусгаагүй хувилбар нь сошиал сувгаар цацагдсан юм. Бүсгүй үүнд санаа зовсонгүй, тэс өөр асуудал түүний сэтгэлийг зовоож байв. Шүтэн бишрэгчиддээ жирэмсэн гэдгээ зарласан, үүний зэрэгцээ гэдсэн дээрээ эмбрионы зураг зурж сошиал сувагт байрлуулжээ. Жирэмсэн Граймс ирээдүйн үрдээ маш их санаа зовж байгаагаа ч хэлсэн байна: “Би хүүхэдтэй болохоос айж байна, яагаад гэвэл тэр яг над шиг галзуу амьтан гарах вий гэж санаа зовсондоо л”.
  • Жирэмслэлт Граймсын хувьд хүнд даваа байлаа, түүний хэлснээр: “Жирэмслэлт гэдэг бол эмэгтэй хүний хувьд аугаа том золиос юм. Би өөрийнхөө эрх чөлөө болон бие махбодыг золиослолоо. Энэ бол галзуурмаар зүйл, өөрийнхөө тал хүчийг өгч байгаа юм шиг л. Би урьд нь юугаа ч золиослож байгаагүй бололтой. Би найз залуудаа хайртай учраас л ийм зүйл болж байгаа юм болов уу даа”.
© grimes / instagram
  • Хүүхэдтэй болох шийдвэрээ дуучин бүсгүй дэлхийн хувь тавилан, түүнд тавьж байгаа халамжтай холбон тайлбарлажээ: “Цөмийн дайн, хиймэл оюун ухаан болон уур амьсгалын өөрчлөлт биднийг технологийн хөгжилд түлхэж байна, ингэснээр бид өөрсдийн нийгэмшлийг үгүй хийж болзошгүй. Төрөлт бол биднийг урагшлуулах хамгийн хүчтэй зүйл, яагаад гэвэл хүүхэд намайг илүү сайн ажиллуулахад хүргэнэ. Хүн хүүхдийнхээ төлөө энэ дэлхийг улам сайхан болгохыг хичээнэ” гэжээ.
  • 5 дугаар сарын 4-нд Граймс, Илон Маск хоёр хүүтэй боллоо. Дуучин бүсгүйн анхны хүүхэд, харин Илоны хувьд 6 дахь үр нь юм.
© elonmusk / twitter
  • Хүүд X Æ A-12. X гэж нэр хайрлажээ. X – үл хамаарах хувьсагч, Æ – эльфийн бичиглэлээр Ai буюу – “хайр”–ыг илэрхийлэх бол харин А-12 нь санамсаргүй байдлаар нэмэгджээ. Залуу ээж тагнуулын онгоцыг тэгж нэрлэдэг гэж боджээ, зэвсэггүй, зөвхөн хурд л байдаг онгоц. Гэхдээ Илон Маск хэвлэлд өгсөн ярилцлагаараа тодруулга хийсэн. Хайртай бүсгүй нь андуурч, агаарын хөлгийг SR-71 гэдэг юм. А үсгийн хувьд Граймсын “Архангел” гэдэг дуртай дууных нь эхний үсэг. Хүүгийн нэрийг дуудахад: Икс Эш Архангел Твелв.
  • Нэг их удалгүй эцэг, эх хоёр хүүгийнхээ 12 гэсэн тоог Xii гэж солихоос өөр аргагүй болсон. Калифорн мужийн хуулиар иргэний бүртгэлд зөвхөн англи цагаан толгойн үсэг, апостроф болон зураас ашиглах ёстой ажээ.
© grimes / instagram
  • Сэтгэлийн хөдлөл ихтэй дуучин бүсгүй нэгэн арт-төслийн хүрээнд өөрийн зураг, гэрэл зураг бас … сэтгэлийнхээ өчүүхэн хэсгийг зарахаар шийдсэн байна. “Selling Out” гэх нэртэй уран бүтээл нь дуучны зүрх сэтгэлийн нэгээхэн хэсгийг өмчлөх албан ёсны баримт юм.
  • Граймсын төлөвлөгөөнд дэлхийг аврах, урлаг уран бүтээлээр оролдох, ном бичих ажлууд багтжээ: “Би хөгшрөхөө л зүгээр хүлээх ёстой, миний дуу хөгжмийн санаанууд дуусна, харин дараа нь суугаад роман бичнэ дээ”.

Та энэ хосын тухай юу гэж боддог вэ?

4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *