Охиндоо заавал хэлж байх ёстой маш энгийн мөртлөө гүн утга агуулсан 5 үгс. Том болсон охиндоо ч хэлж болно шүү

0

Охин бүр ээжийнхээ хайр халамжинд умбаж дэмжлэг туслалцааг нь авахыг хичээдэг. Чамайг байнга ойлгож байх хүнтэй гэдгээ мэдэх сайхан, юу ч болж байсан чиний л дэргэд байх хүн чамд бий гэж бодоход сэтгэлд нэг л тайван. Олон ч охидууд энэ хайр халамж, дэмжлэг туслалцааг авч байгаа. Сэтгэл судлаач Оксана Пушкарёва харилцаагаа улам ойртуулж бэхжүүлэхийн тулд юу хийх ёстой талаар ярьжээ. Ээж, охин хоёрын харилцааг шинэ түвшинд гаргах зарим нэг зүйлийг танд танилцуулах ёстой гэж бодлоо.

Миний ээж дандаа л ухаан гаргадаг эмэгтэй байлаа. Тэр өөрийгөө ямар ухаантай байснаа ч мэддэггүй байсан биз ээ. Өөрийнхөөрөө амьдраад л надад үнэ цэнэтэй зөвлөгөө, хичээл зааж өгдөг байж. Түүнийхээ ачаар би аз жаргалтай өссөн, өөртөө итгэлтэй, урам зоригтой эмэгтэй болж төлөвшжээ. Би ч гэсэн охиддоо түүнийхээ хэлж ярьсныг дамжуулахыг хичээдэг.

“Чи минь ямар хөөрхөн юм бэ?”

© Elly Fairytale / Pexels

Охидуудыг төрсөн цагаас нь л энэ ид шидийн үгийг хэлж байх ёстой. Гадаад үзэмжинд дурлах анхны хайрыг ээж нь ухаан орсон цагаас нь өгнө. Өсвөр насандаа энэ үгийг сонсох нь улам л чухал болно, зөвхөн сонсоод зогсохгүй мөн ээж нь үнэхээр тэгж бодож байгааг охин өөрөө харах ёстой, ээж зүгээр ч нэг хоосон магтаалын үг хэлээгүйг охин мэдэрнэ. Батгатай байсан ч надаас гоо сайхныг олж харсан, бүтэлгүй үсний засалт, гудамжнаас заваараад ороод ирэхэд ч тэр миний хөөрхнийг л олж харна. Ээж намайг ганцхан гадаад үзэмжээр нь сайхан охин гэж магтдаггүй мөн хийсэн сайн үйл хэргийг минь ч тэгж хэлдэг байжээ.

 

“Сайн найз нар зам дээр байдаггүй”

© Adrienn / Pexels

Бага байхдаа найз нартайгаа элсэн дээр тоглож байхдаа муудаад, тэд нарыг надтай сайдах ёстой гэж би бодоод хөдлөөгүй, би өөрийгөө хамгийн хөөрхөн бас хатан хаан нь гэж бодно. Нөхөрлөл гэдэг бол цэцэг гэж ээж минь надад зөвлөсөн юм. Тэр цэцгийг хараад баясаж байгаа хүн болгон услах ёстой. Үзэсгэлэнтэй охидууд яг л тийм байх ёстой: найз нөхдөө хайрлаж хүндэлнэ, тэднийгээ гомдоохгүй гэж хичээнэ, гомдоолоо гэж бодоход уучилж бас сайдах чадалтай байх ёстой.

Өсвөр насан дээр ирэхэд найз нөхөд гэдэг бол миний эрдэнэ гэдгийг ээж ойлгодог байлаа. Түүнд ч гэсэн багаасаа үерхсэн найзууд бий, тэр ч тэднийгээ хайрлана, харилцаагаа үнэ цэнэтэй гэж хүндэлнэ. Найз нараа гэртээ урьж цай ууцгаана, уулзахаар ирсэн бол үүдэн дээр зогсоохгүй шууд л гэртээ урина, найз нар нь манайд орж ирээд танайх их тав тухтай айл шүү гэж магтана, найз нараа хараад баярлаж, бас тэдэндээ тусалж чаддаг байх ёстой ээж надад ойлгуулсан. Ээжийнхээ зөвлөгөөгөөр би амьдралдаа сайн найз нартай болж чадсан, тэдэнтэйгээ баяр баясал, айдсаа ч хуваалцана. Тэд миний үнэнч түшиг тулгуур минь болжээ.

 

“Сайхан амраад бас баярлаад ирээрэй”

© Michael Morse / Pexels

Ээж найз нар их чанга хүмүүс, охидуудаа орой найз нартай нь цуг гадагшаа гарахад, жишээ нь сургуулийн үдэшлэгт явахад нь их үглэнэ. Яг л Үнсгэлжингийн хийх ёстой ажлын жагсаалт гаргаад ирдэг. Харин миний ээж хэзээ ч тэгж байгаагүй. Тэр баяр хөөр, инээд наргианыг бас юунд ч санаа зовохгүй бүжиглэхийн аз жаргалыг сайн мэддэг. Сургуульд байхад намайг сургуулийн үдэшлэгт ямар ч болзолгүйгээр явуулдаг байж, цугтаа явж гоёлоо сонгоно. Найз нартайгаа салхинд гарахад аяга таваг угаах ажлаар чөдөрлөж үзээгүй. Би ямар өдөр болгон зугаацаж цэнгэх биш дээ. Хааяахан, амралтын өдрүүдээр л…

Том охин төрөхөд ээж минь надад их тусалдаг байсан, хүүхэд харж өгнө, нөхөр бид хоёрыг гадуур гарч амарч  кино үз, ресторанд хоолло, найз нөхөдтэйгөө зугаалаад ир гэнэ. Ээж дээрээ охинтойгоо очиход бараг хаалганаасаа намайг хөөдөг: “Явж найз нартайгаа уулзаад ир, тэдэнтэйгээ уулзалгүй их удаж. Цаг үрж явж байгаа юм чинь сайхан зугаацаад ирээрэй, бид хэд ч гэсэн эндээ сайхан зугаацаад цагийг хөгжилтэй өнгөрөөгөөд байж чадна”. Амралт болон зугаа цэнгэл бидний сэтгэл санааг сэргээдэг, эрч хүчээр сэлбэж дахин шинээр ачааллахад тус болно, амьдралын амтаа гээхгүй байхад тусалдаг. Нэг ч хүн энэ зүйлээс татгалзах ёсгүй.

 

 

“Чи яамаар байна?”

© Gustavo Fring / Pexels

Амьдралд дандаа зугаацаж цэнгээд байна гэж байхгүй. Хүнд хэцүү үеүд ч гарч ирнэ. Заримдаа шийдвэр гаргахаас өөр аргагүй үе тохиолддог, шийдвэр гаргана гэдэг хэцүү зүйл. Сонголтоо хийх гэж зовж байгааг харсан ээж минь миний холилдсон бодлыг ганцхан асуултаар л цэгцэлж чаддаг байлаа: “Чи өөрөө яамаар байна?”. Тэр намайг хүчлэхгүй, ямар шийдвэр нь зөв болохыг надад заахгүй, намайг тэгэх ёстой гэж хэзээ ч чиглүүлж байсангүй, яагаад гэвэл ээж тэр нь зөв гэж бодож явдаг байв. Хамгаас түрүүнд өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсгож сургажээ. Зүрх сэтгэл юу өгүүлнэ вэ? Аливаа зүйлийг хоёр талаас нь жинлэж үзээд л дараа нь шийдвэр гаргахад сургажээ.

Энэ чадвар нь хариуцлагад сургаж бас өөрийгөө хүндэлж сургасан байна. Шийдвэр гаргасны дараа, магадгүй тэр шийдвэр ээжид таалагдахгүй байсан ч тэр хүлээн зөвшөөрдөг, буруу шийдвэр гаргалаа гэж намайг хэзээ ч зэмлэж байсангүй. Ганц хоёр асуулт тавина, гэхдээ хэзээ ч шүүмжилж ам асууж байгаагүй юм. Гаргасан шийдвэртээ би л ганцаараа хариуцлага үүрнэ, гэхдээ би өөрийгөө хэзээ ч ганцаардмал гэж мэдэрч байгаагүй.

 

“Ийм юм болсонд харамсаж байна”

© silviarita / Pixabay

Өөр үг ч байж болох л юм. Хамгийн гол нь ээж өөрийнхөө мэдэрч байгаа зүйлээ надад илэрхийлдэг байлаа, миний ямар нэгэн зүйл бүтэлгүйтвэл тэр чин сэтгэлээсээ харамсана. Намайг ойлгохгүй байсан ч хамаагүй дэмжих арга чарга олсон л байдаг юм. Бусад хүмүүсийг мэдэрч сурах гэдэг бол том чадвар. Хэрэгтэй үед нь дуугүй өнгөрөх, өөрөө өөртэйгөө үлдэхэд нь саад болохгүй байх. Хариултын оронд гүнзгий санаа алдаж толгой дохих. Илүү зүйл ярихгүй, илүү зүйл хийхгүй, тухайн хүнд юу хэрэгтэй нь өөрөө ойлгоогүй бол ямар нэгэн зүйл хийх гэж оролдохгүй байх. Ээж энэ бүх нарийн чадварт сургасан.

Нөхөр минь өөд болоход хамаатан садангууд тэр өдөр гашуудлаа илэрхийлж утасдах ёстой гэж бодож байж билээ, би тэр өдөр ганц ч удаа утсаа аваагүй юм. Би яагаад тэднийг сонсох хүсэлгүй байгааг тэд ойлгоогүй, зарим нь бүр гомдсон байдаг. Нэг холын хамаатан эгч маань хэзээ хойно нь надад хэлсэн юм: би уг нь ярьмааргүй л байсан, дараа нь өөрийн биеэр гашуудлаа илэрхийлсэн нь дээр гэж бодож байтал даанч намайг залга гэж нөгөө хэд шаардаад залгасан юм шүү гэж уучлалт гуйж байж билээ. Би ч гэсэн тэгэх л байсан. Өөрийгөө сайн хүн гэдгээ илэрхийлэхийн тулд мөч болгоныг ашиглах хэрэггүй. Заримдаа зүгээр дуугүй байхад л болно, анир чимээгүй гунигийг харууслын үгээр эвдэх хэрэг байхгүй. Эдгээр өдрүүдэд ээж минь миний жинхэнэ сахиусан тэнгэр болж байж билээ. Тэр хашхирч уйлсангүй, намайг яаж амьдралаа барна даа гэж үглэсэнгүй, намайг ямар азгүй юм ч гэсэнгүй. Тэр зүгээр л миний дэргэд байсан, хайр халамжаараа харууслаа илэрхийлж байлаа. Ганц ч үг хэлээгүй. Хүүхдүүдийг минь хайрлаж халамжилж билээ.

Ойр дотнын хүнээ алдахаар л иймэрхүү зүйл бичдэг гэлцдэг. Миний ээж одоо ч надтай цуг бий, тэр минь эрүүл саруул, амьдралаас аз жаргалыг мэдэрч сургасаар л… Хайртай хүмүүсээ өдөр болгон харж байгаадаа би аз жаргалтай байна.

Та ээжээсээ ямар сайхан үг сонсож байсан бэ?

4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *