Өдөр бүр энэ дасгалуудыг хийгээрэй, 7 хоногийн дараа гэхэд та 3 кг хассан байх болно

0

Өглөөг эрч хүчтэй эхлүүлэх хамгийн зөв арга бол дасгал хийх юм. Гэвч та бүтэн биеийн дасгал хийх цаг завгүй бол танд тохирох дасгалуудыг хэлж өгье. Эдгээр дасгалыг тогтмол хийвэл нойрмог биеэ сэргээхээс гадна бүтэн өдрийн турш эрч хүчтэй байх болно. Ид шидийн гэж нэрлэгддэг эдгээр дасгалуудад йогийн байрлалууд, “Qigong” дасгалын элементүүд багтдаг бөгөөд эрүүл мэндэд нэн тустай юм. Дасгал эхлэхээс өмнө өрөөгөө агааржуулах, булчингуудаа халаах нь хамгийн чухал. Дараа нь доорх зааврыг даган дасгалаа хийхэд л хангалттай.

Ингээд дасгалын техникч Сергей Бородинын зөвлөж буй 10 дасгалыг хүлээн авна уу. Эхэлцгээе!

1. Олсон эргэлт

Юунд зориулагдсан бэ? Гар, мөрний бүслүүрийг суллах.

Яаж хийх вэ? Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад гараа бүрэн суллаж байгаад биеэ 2 тийш нь огцом эргүүлнэ. Аажмаар хурдаа нэмээрэй.

Үргэлжлэх хугацаа. Биед тухтай мэдрэмж төртөл чадах чинээгээрээ удаан хийнэ. Мөн амьсгал авч гаргах бүртээ дасгалын давтамжаа тоолно. 6, 12, 18, 36 гэх мэтчилэн 6 тоогоор хувааж хийгээрэй.

 

2. Хөх дэглий

Юунд зориулагдсан бэ? Уян хатан байдал, тэнцвэрийг хөгжүүлж, хөлний цусны эргэлтийг сайжруулна.

Яаж хийх вэ? Зүүн хөл дээрээ зогсоод, баруун хөлөө өргөж, гуяа газартай параллель болгоно. Эсвэл хөлөө чадах чинээгээрээ өндөрт өргөж болно. Хөлийн хуруунуудаа өөр рүүгээ татаад баруун гараа урагш сунгаарай. Зүүн гараа доош нь хэвээр гарын алга хоёр бөмбөг барьж байгаа мэт бөөрөнхий, сул байх ёстой. Дараа нь нүдээ аниад тэнцвэрээ хадгалахыг хичээ. 3-5 удаа давтана.

Үргэлжлэх хугацаа. Тухтай мэдрэмж төртлөө үргэлжлүүлэн хийнэ. 10 секундээс багагүй байхаар бодож хөлөө өргөсөн чигтээ барина.

 

3. Өнхрөх

Юунд зориулагдсан бэ? Нуруу бэхжүүлж, нугасны цусны эргэлтийг сайжруулан стресс, ядаргаа тайлна.

Яаж хийх вэ? Шалан дээр сууна. Хөлөө хоёр гараараа чанга атгаад өөр лүүгээ татаарай. Нуруугаа чадах чинээгээр бөөрөнхийл. Нуруугаа бөхийлгөн нуруун дээрээ эргэлдэж байгаад анхны байрлал руугаа буцна.

Үргэлжлэх хугацаа.  Энэ дасгалыг амьсгалын мөчлөгтөө тохируулан 12-оос багагүй тоогоор хийнэ.

 

4. Алхан тогшилт

Юунд зориулагдсан бэ? Нуруу, нугас, ялангуяа мөр орчимын хэсгийг тайвшруулна. Дасгалыг “Өнхрөх” дасгалын хамт хийвэл илүү үр дүнтэй.

Яаж хийх вэ? Нуруун дээрээ хэвтээд баруун гараа зүүн мөрөн дээрээ, зүүн гараа баруун мөрөн дээрээ тавина. Нуруугаа аль болох бөөрөнхийлөх хэрэгтэй. Дараа нь толгойгоо өргөж, нуруугаараа шалан дээр тогших хөдөлгөөн хийнэ.

Үргэлжлэх хугацаа. Энэ дасгалыг амьсгалын мөчлөгтөө тохируулан 12-оос багагүй тоогоор хийнэ.

 

5. Сунгалт

Юунд зориулагдсан бэ? Тайвшруулна. Энэ дасгалыг “Өнхрөх” болон “Алхан тогшилт” дасгалуудыг хийсний дараа хийх ёстой.

Яаж хийх вэ? Газар хэвтээд гараа салаавчилж атгаад мөр болон хөлөө чадах чинээгээр сунгаж татна. Хөлийн хуруунуудыг жийнэ.

Үргэлжлэх хугацаа. Болсон гэж мэдрэгдтэл нь хийнэ.

 

 

6. Лаа

Юунд зориулагдсан бэ? Энэхүү дасгал нь тархины цусан хангамжийг сайжруулж, бүх биед ашигтай нөлөө үзүүлдэг онцлогтой. Тогтмол дасгал хийх нь ой санамж, сэтгэх чадварыг сайжруулж унтах цагийг багасгадаг.

Яаж хийх вэ? Шалан дээр хэвтээд хөлөө тааз руу чиглэлтэй дээш сунгана. Энэ байрлалд гараа бэлхүүс юм уу нуруун дээрээ байрлуулах хэрэгтэй (хөлөө дээш өргөхөд дэмжлэг болно). Өлмийгөө сайтар жийнэ. Санамж: хүзүүний булчинг чангалж болохгүй.

Үргэлжлэх хугацаа. Энэ дасгалыг амьсгалын хэд хэдэн мөчлөгөөр хийнэ.

 

7. Сфинкс + Кобра

Юунд зориулагдсан бэ? Нурууг бэхжүүлж, илүү уян хатан болгоно.

Яаж хийх вэ? Гэдсээрээ доош харж хэвтээд гараа нугалаад толгойгоо дээш өргөнө. Дээшээ хараад хөлийн өлмийг жийнэ. Энэ бол “Сфинкс.” Одоо та гараараа их биеэ өргөж, нуруугаа илүү нуман болгож, өлмий рүү тэмүүлсэн байрлал аваарай. Энэ бол “Кобра.” Дараа нь “Сфинкс” байрлал руу эргээд буцна.

Үргэлжлэх хугацаа. Энэ дасгалыг амьсгалын хэд хэдэн мөчлөгөөр хийнэ.

 

8. Үр хөврөл

Юунд зориулагдсан бэ? Энэ бол нөхөн сэргээх дасгал. Нуруугаа нуман болгосныхоо дараа эсрэгээр нь бөхийлгөж тайвшруулна. Энэ дасгал нь хоол боловсруулах явцыг идэвхжүүлж, үе мөчний дотор кальци хуримтлагдахаас сэргийлдэг.

Яаж хийх вэ? Өвдгөө нугалан ташаагаа өлмийн дээрээ аваачина. Урагшаа бөхийж, нуруугаа аль болох сайтар сунгаж тэнийлгэнэ. Гараа мөн урагш сунгахаа мартаж болохгүй.

Үргэлжлэх хугацаа. Булчингуудаа тайвширтал амьсгалын хэд хэдэн мөчлөгөөр үргэлжлүүлэн хийнэ.

 

9. Мушгирах

Юунд зориулагдсан бэ? Энэ дасгал нь нурууны хөдөлгөөн, уян хатан байдлыг сайжруулж, булчинг суллан, бэлхүүсний хэмжээг багасгадаг.

Яаж хийх вэ? Шалан дээр суугаад баруун хөлөө урдаа байрлуулна. Зүүн хөлөө баруун гуяын гадна талд тавина. Баруун гараа шалан дээр, зүүн гараа өвдөг дээрээ дараад биеэ баруун гарынхаа эсрэг зүг эргүүлээрэй. Дасгалыг нөгөө талдаа давтана. Санамж: дасгалын үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд толгойг тохойн эсрэг чиглэлд эргүүлэх хэрэгтэй.

Үргэлжлэх хугацаа. Биед тухтай мэдрэмж төрөх хүртэл хийнэ. Амьсгалаа зөв авч гаргаарай.

 

10. Гулзайх

Юунд зориулагдсан бэ? Энэхүү дасгал нь нуруу болон нурууны булчинг бэхжүүлж, шөрмөс сунгахад тусалдаг.

Яаж хийх вэ? Хөлдөө мөрний хэмжээг 2 авсантай ижил хэмжээ авч зогсоно. Гараа алдлаад байрлалыг нь өөрчлөлгүйгээр зүүн тийш хазайна. Амьсгалаа хэд хэдэн удаа авч гаргаад эргээд эхний байрлалдаа очно. Нөгөө талдаа солбиж амьсгалаа хэд хэдэн удаа авч гаргаад эргээд эхний байрлалдаа очино. Ингэж хажуу тийш хазайх үед доор байгаа гар хөлийн шагайд хүрч байх ёстой. Дасгалаа дуусгаад нуруугаа бөхийлгөн булчингаа суллаарай.

Үргэлжлэх хугацаа.  Биед тухтай мэдрэмж төрөх хүртэл хийнэ.

Эдгээр дасгалуудыг өглөөгүүр хийхээс гадна өдрийн цагаар ч мөн хийх боломжтой. Энэ нь таныг тайвшруулж, стрессээс ангижрахад туслах болно. Энгийн хэрнээ үр дүнтэй эдгээр дасгалуудыг ид шидийн гэж нэрлэх болсныг та үр дүнгээ харах үедээ ойлгох болно.

11
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Monhsaruul Saruul

    Monhsaruul Saruul

    2020/06/12 at 01:17

    Baysaglan Baysgalan Baysaa

  2. Ochroo Azjargal

    Ochroo Azjargal

    2020/06/12 at 05:08

    Temuujin Myagmarjav

  3. Nyamka Purevochir

    Nyamka Purevochir

    2020/06/12 at 06:04

    .

  4. Altanzul Altanzul

    Altanzul Altanzul

    2020/06/12 at 22:15

    Yu xereglewel amarhan jingee nemex we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *