
Өөрийнхөө гадаад үзэмжийг өөгүй гэж боддог хүн тун ховор, алдартнууд ч мөн адил. Хэн нэгэнд нь өөрийнх нь хамар таалагдахгүй, нөгөөд нь бие галбир, өөр нэгд нь чихний хэлбэр нь таалагдахгүй. Энэ нөхцөлд алдартнууд маш их хичээл зүтгэл гаргаж өөгөө дарах хэрэгтэй болдог. Өнөөдрийн манай нийтлэлийн баатрууд харин өөр замыг сонгожээ. Тэд насан туршдаа дутагдалтайгаа тэмцэхийн оронд хүлээн зөвшөөрөхөөр шийджээ. Та бүхэндээ өөрийгөө байгаагаар нь хүлээж авч чадсан алдартай жүжигчин, загвар өмсөгч, хөгжимчдийг танилцуулья.
1. Эмилия Кларк – өтгөн, ширүүн хөмсөг

Ирээдүйн “лууны эх”-ийг багад нь өтгөн хөмсөгт гэж байнга шоглодог байжээ. Өтгөн хөмсөгнөөсөө ч өөрөө их ичнэ, бүгдийг нь зулгаахыг хичээнэ. Эмилийн ээж харин түүнийг болиулж, хөмсгөө байгаагаар нь үлдээж тайван орхи гэжээ. Ингээд өтгөн хөмсөг нь жүжигчин бүсгүйн дүр төрх болж тодрон гарсан юм, Грэм Нортоманы шоун дээр хэрхэн «үзүүлбэр үзүүлсэн»-ийг бид хэзээ ч мартахгүй.
2. Кейт Босурт – том дэлдэн чих

Кейт урьд нь дэлдэн чихээ задгай үсээрээ нуудаг байлаа. Удалгүй өөрийнхөө онцгой төрхийг хүлээн зөвшөөрч олныг хамарсан арга хэмжээн дээр үсээ ардаа боож ирэх болжээ. Шинэ төрх нь жүжигчнийг улам ч чимж, тиймдээ ч шинэ үсний засалтаа солих бодолгүй байгаа бололтой.
3. Жоржия Мэй Жаггер – завсартай үүдэн шүд

Загвар өмсөгч мөн хөгжимчин Мик Жаггер Мэйн охины үүдэн шүд нь том завсартай. Нэг хэсэг шүдээ хараад ихэд сэтгэлээр унадаг байж, яаж ч чадахгүй гэдгээ ойлгосон тэрээр өөрийгөө байгаагаар нь хүлээж авчээ. Нэгэн ярилцлагадаа: “Би шүдэндээ хэзээ ч төмөр зүүж байгаагүй. Муухай гэж боддог, стандартыг дагаж төгс байх бодол угаасаа утгагүй” гэжээ.
4. Кейт Мосс – жижигхэн хөх

Кейт Мосс загвар өмсөгчийн гараагаа эхэлж байхдаа өөрийн бие галбир, тэр дундаа жижигхэн хөхнөөсөө их ичдэг байжээ. Гэхдээ Жоржия Мэй Жаггерийн адилаар өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн байна. Түүний биеийн онцлог, алхаа нь 90-ээд оны шилдэг загвар өмсөгч болоход нь нөлөөлсөн. Жижигхэн хөх нь ямар ч загварын хувцас өмсөх боломжийг бий болгожээ.
5. Женнифер Лопез – бүдүүн гуя

Женнифер Лопез өөрийнхөө гадаад үзэмжээр онцгой ялгараад байхгүй. Гэхдээ холливудын гоо сайхны стандартыг эвдэж чадсан хүн, тэрээр бүдүүн гуяны трендийг гаргаж чаджээ. Пиар хийхээр биеийнхээ энэ хэсгийг 27 сая доллараар даатгуулсан байдаг.
6. Эван Хэндлер – дэлгэцээр гарах сайхан залуучуудыг бодвол стандарт бус төрхтэй

Эван Хэндлерийн гадаад төрх сайхан эрчүүдийн стандартаас маш хол зайтай. Гайхуулаад байх өтгөн үс алга, зангирах булчин л алга, өндөр ч биш. Гэхдээ алдартай нууц амрагийн дүрийг авахад ер саад болсонгүй. “Sex and the City” киноны Шарлотта Йоркийн ирээдүйн нөхөр, мөн “Californication”-ийн зохиолч Хэнк Мудийн дүрийг амжилттай бүтээжээ.
7. Синди Кроуфорд – уруул дээрх мэнгэ

Нэг л итгээмээргүй, гэхдээ Синди Кроуфордын уруул загвар өмсөгчийн гараагаа эхлүүлэхэд нь их л саад болж байжээ. Анхны загварын агентлаг нь түүнд мэнгээ авахуулах тухай бодох хэрэгтэй гэж зөвлөж байсан гэдэг. Синдигийн ээж эрс эсэргүүцэж, залуу загвар өмсөгч охиндоо мэнгээ авахуулсан сорви улам муухай тод харагдана гэж итгүүлсэн байна. Синди ч тэр бодлоо орхисон нь аз. Тун удалгүй мэнгэ нь алдартай загвар өмсөгчийн нэрийн хуудас болсон юм.
8. Сандра Буллок – хамар

Гоо үзэсгэлэнгээрээ бусдаас онцгой Сандра Буллок. Түүний нүүрний хэлбэр маш зөв хэмээгддэг. Гэхдээ түүний эршүүд дөрвөлжин эрүү бас холливуд стандартаас өөр хамар алдарт хүрэхэд нь огт саад болсонгүй. Багадаа өөрөөсөө их ичдэг байсан гэж Сандра ярьдаг, гэхдээ дутагдалтай талдаа хөнгөхөн хандахаар шийджээ. Кинонд тоглож байхдаа гадаад үзэмжиндээ бус харин бүтээж буй дүрдээ хувирахыг л хичээдэг нэгэн.
9. Хилари Суэнк – эршүүд ширүүн дүр төрх

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэн л Хилари Суэнкийн гадаад үзэмжийг талаар шуугидаг юм. Түүнийг хамгийн аймшигтай алдартнуудын жагсаалтад оруулсан. Чухам түүний стандарт бус дүр төрх л найруулагчдын анхаарлыг татахад нь тусалсан ажээ. Хурц ширүүн, эршүүд төрхгүй байсан бол “Million Dollar Baby” киноны Мэгги Фицжеральдын дүрийг авч чадах байсан гэж үү? Тэгээд дараа нь «Оскар»-ын шагнал аваа биз дээ?







