Танд өөрт чинь тэгж санагдахгүй байж болох ч, та бусдад таалагдаж байгааг илтгэх 9 шинж тэмдэг

0

Хүнд өөрийгөө таалагдаж байгаа эсэхийг ойлгохын тулд заавал нүд рүү нь ширтэж байгаад асуух шаардлага байхгүй. Тухайн хүнийхээ биеэ авч яваа байдлыг л сайтар ажигла, түүний үйл хөдлөл маш ихийг танд ойлгуулна. Бид сэтгэл судлаачдын олон нийтлэлүүдийг уншсан бөгөөд хүн танд сэтгэл дундуур байхад ямар байдгийг олж тогтоохыг хичээсэн юм. Үүнд заавал хайр дурлалын харилцаа багтахгүй гэдгийг хэлэх ёстой биз ээ.

1. Та хоёрын дунд байгаа биет эд зүйлийг авч зайлуулж байгаа бол та түүнд хамаагүй биш шүү

Бид өөрт таалагдаж байгаа хүнтэйгээ харьцахад дунд нь саад болж байгаа аливаа биет зүйлийг зайлуулахыг хичээдэг. Эсвэл эсрэгээрээ. Саад болж байгаа биет зүйл гэдэгт юу ч байж болно: аяга, таваг, цүнх, дэр гээд.

Жишээ нь, хэрвээ хэн нэгэн тантай харьцаж байхдаа дундаа стаканаа тавьсан тохиолдолд та хоёрын харилцаанд хайр дурлал эсвэл нааштай харилцааны өнгө аяс байхгүй байна гэж ойлгоно. Эсвэл эмэгтэй хүн хэн нэгэн эрэгтэй хүнтэй харьцаж байхдаа урдаа цүнхээ барьж байвал ямартай ч дотно харилцаанд орох санаагүй нь ойлгомжтой.

 

2. Хувийн орон зай гэдэг бол хүн болгонд ариун нандин зүйл. Тэр хил хязгаарыг давж байгаа хүн танд ойртохыг хүсэж байна

Хүн өөрийн мэдэлгүй таалагдаж байгаа хүндээ аль болох ойртохыг хүсдэг, мөн эсрэгээрээ таалагдахгүй байгаа хүнээсээ аль болох зайгаа барихыг хичээнэ. Энэ бол эртнээс уламжлагдаж ирсэн хувийн орон зайгаа “араатан”-аас хамгаалах нэгэн арга юм. Толгойгоо ярьж байгаа хүн рүүгээ унжуулах эсвэл их биеэрээ түүн рүү харах зэрэг нь таалагдаж байгаагийн шинж тэмдэг болно.

 

3. Хэн нэгэнтэй ярьж байхдаа түүний хөлийг сайтар ажиглаарай. Харж байгаа чиглэлээр нь түүний тухай ихийг мэдэж болно

Биеийн алдаа мадаггүй дохио бол хөлийн байрлал. Тантай ярьж байгаа хэн нэгний хөл яг тан руу чиглэсэн байвал дөхөж очихыг хүсэж байгааг илтгэнэ. Энэ дохио бусдаас илүү түрүүнд илэрдэг нь сонирхолтой: хүн өөрт таалагдаж байгаа хүн рүү эхлээд хөлөө харуулдаг, харин дараа нь өөр бусад илэрхийллүүд нь гардаг байна.

 

4. Дээшээ өргөсөн хөмсөг нь зөвхөн гайхшралыг илэрхийлэхгүй

Таныг сонирхож байгаа хүн тантай мэндлэхэд өөрийн эрхгүй хөмсгөө өргөдөг. Хэдий хэр их сонирхож байна төдий чинээ хөмсгөө дээш өргөнө. Үнэндээ энэ хөдөлгөөнийг тэр болгон анзаарч чадахгүй.

 

 

5. Таны дэргэд сууж байгаа эсвэл зогсож байгаа хүний нуруу цэх байгаа эсэхийг анзаараарай, магадгүй тэр хүн таны анхаарлыг татахыг хичээж байж болно

Эрчүүд өөрийнхөө сонирхож байгаа эмэгтэй хүний хажууд байхдаа өөрийн мэдэлгүй нуруугаа тэгшилж бараг арагш нь гэдийлгэдэг. Ингэснээр хүн илүү сүртэй бас хавьгүй өндөр болж харагддаг. Зэрвэс харвал танаас зугтаагаад ч байгаа юм шиг сэтгэгдэл төрөх вий.

 

6. Танд худлаа магтаал хэлж байвал тэр хүнийг сайтар ажиглаарай

Ихэнх хүмүүс өөрт таалагдаж байгаа хүнд магтаалын үг хэлдэггүй. Нэг л шалтгаантай юм. Та тэр хүний хувьд үнэхээр гайхамшигтай сайхан харагдаж байгаа, тэд энэ тухай танд дурдах ч хэрэггүй гэж бодно. Түүний хэлсэн хэлээгүй та бүгдийг өөрөө мэдэж байгаа гэж бодож байдаг ажээ. Хэрвээ магтаалын үг хэлсэн бол нэг л сунжралдсан, худал хуурмаг нь шууд л мэдэгдэх байх. Бас л нөгөө шалтгааны улмаас, түүний хэлсэн хэлээгүй та өөрийгөө сайхан харагдаж байгаа гэдгийн сайн мэднэ, иймэрхүү магтаалын үг сонссон хүн өөрөө эвгүй байдалд орж хэлдэг.

 

7. Хэн нэгэнтэй зэрэгцэж яваа бол таны хаана явж байгааг нь ажиглаарай

Тантай цуг яваа хүн өмнө тань алхаад байвал өөрийгөө л сонирхож байгаа бөгөөд та түүнд нэг их сонин биш гэнэ – сэтгэл судлаач нарын үзэж байгаагаар. Хэрвээ тэр хүн таны ардхан явж байгаа бол та түүнд таалагдаж байна гэсэн үг. Мөн тантай яг зэрэгцээд алхаагаа тааруулаад байвал таалагдаж байгаагийн баттай шинж тэмдэг ажээ.

 

8. Хүн хэр олон нүдээ анивчиж байгааг ажиглаарай, түүний тухай бас л ихийг илэрхийлнэ

Ярилцаж байгаа хүн нь таалагдахгүй байвал хүн өөрийн мэдэлгүй нүдээ аньж эхэлдэг байна. Зовхи нь өөрийн эрхгүй дарж байгаа хэрэг. Мөн эсрэгээрээ та түүнд таалагдаж байвал нүдээ аних нь эрс бага байх болно.

 

9. Ихэнх эрчүүд таалагдаж байгаа эмэгтэйнхээ хажууд дийлдэшгүй мэт харагдахыг хичээдэг. Түүний гарны байрлал бүгдийг илтгэнэ

Эрчүүд таалагдаж байгаа эмэгтэйнхээ хажууд өөрийн мэдэлгүй сул талаа харуулдаг, гэхдээ бас дийлдэшгүй гэдгээ ч илэрхийлэхийг хичээнэ. Жишээ нь, гараа ташаан дээрээ авах хэдий ч гэдэс нь илт харагдана, энэ нь зарим нэг эмэгтэйчүүдэд бүдүүлэг мэт сэтгэгдэл төрүүлдэг. Үнэндээ өөрийн мэдэлгүй л танд өөрийгөө нээлттэй гэдгээ харуулаад байгаа юм.

Таныг сонирхож байгаа хэн нэгэн ямар байдалтай байдаг вэ?

36
ТэнэглэлТэнэглэл
25
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/06/11 at 22:28

    😍

  2. Semin Zulaa

    Semin Zulaa

    2020/06/12 at 00:53

    Г’ Удвал Б. Гүнбилэг mani cn setgelee ilcilcixsn ymshg bnaa hah

  3. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2020/06/12 at 05:25

    Унтахгүй юу хийгээд

  4. Sondor Sondook

    Sondor Sondook

    2020/06/12 at 15:01

    Badmaarag Munkhbat

  5. Ц. Энхбат

    Ц. Энхбат

    2020/06/12 at 15:03

    Hud2 hha

  6. Anun Gua

    Anun Gua

    2020/06/13 at 13:31

    Grle Grle

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *