Зарим нэг буруу зуршил эрүүл мэндэд үнэхээр их ач тустай байдаг – Харамсалтай нь хүмүүс энэ талаар мэддэггүйгээс болоод тэрхүү зуршлаа орхидог!

3

Сайхан бас эрүүл амьдралаар амьдрахын тулд зөв дадал зуршилтай байх нь чухал. Зарим эх сурвалжуудын мэдээллэж буйгаар, муу зуршлууд ч бас таны амьдралд сайнаар нөлөөлдөг байна. Тухайлбал, та ядарсан үедээ хийжүүлсэн ундаа уух хүсэлд автах эсвэл гэртээ ганцаараа уйтгарлах үедээ уут чипс идэх гэх мэт.

Тэгэхээр та зөвхөн зөв дадал зуршил таны амьдралд сайн нөлөөтэй, муу нь муугаар нөлөөлдөг гэж өрөөсгөл бодох хэрэггүй.

Зарим буруу зуршлууд хачирхалтай санагдаж болох ч, эрүүл мэндэд үнэхээр их ач тустай байдаг байна.

Олон цаг унтах

Ихэнх хүмүүс залхуу хүн өглөө эрт босолгүй, олон цаг унтдаг гэж үздэг боловч, судалгаагаар олон цаг унтах нь эерэг нөлөөтэй болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл өглөө эрт босдог хүмүүс цусны даралт ихсэх илүү өндөр эрсдэлтэйгээс гадна зүрхний шигдээс болон цус харвалт, даралт ихсэх аюултай нүүр тулгардаг байна. Тэгэхээр олон цаг унтах нь таны эрүүл мэндэд хэрэгтэй байх нь.

JPC-PROD / Shutterstock.com

 

Сошиал медиад цагийг өнгөрөөх

Та урьд өмнө олон удаа гар утаснаасаа аль болох хол байх ёстой тухай анхааруулгыг сонсож байсан байх, гэхдээ онлайн орчинд цагийг өнгөрөөх нь бас сайн талтай гэнэ. Судалгаанаас харахад, сошиал медиа биднийг ганцаардмал байдлаас сэргийлж, хүрээлэн буй орчинтой нягт холбож өгдөг байна.

13_Phunkod / Shutterstock.com

 

Эмх замбараагүй байх

Хүмүүсийн дундах ерөнхий ойлголтоор эмх замбараагүй байх нь байж боломгүй зүйл юм. Гэхдээ нэгэн туршилтаар, эмх замбараагүй байдал бүтээлчээр сэтгэхэд чухал нөлөө үзүүлдэг болох нь батлагджээ. Тиймээс та эмх замбараагүй байгаа байдалдаа тэгтлээ санаа зовох хэрэггүй.

Sakulpat Suwannop / Shutterstock.com

 

Бохь зажлах

Бохь зажлах нь яг ийм, тийм ач тустай гэж батлагдсан зүйл байхгүй. Харин бохь зажилснаар сонор сэрэмж сайжирч, ой санамж муудахаас сэргийлээд зогсохгүй, шийдвэр гаргах чадвар нэмэгддэг байх магадлалтай гэнэ.

Billion Photos / Shutterstock.com

 

Видео тоглоом тоглох

Энэ нь бас л үр ашигтай. Шаламгай байдал шаардсан, хурц өнгө, дүрслэл бүхий тоглоомууд хүний шийдвэр гаргах үйл явцыг сайжруулдаг. Ингэснээр тархинд сайнаар нөлөөлж, бусад авьяас чадвараа хөгжүүлэхэд түлхэц үзүүлдэг байна.

Cagkan Sayin / Shutterstock.com

 

Кофе уух

Хааяа нэг кофе ууснаар, кафейн таны бодисын солилцоог нэмэгдүүлж, дасгал хөдөлгөөн хийх үед эрч хүчээр хангахаас гадна цөс болон бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлнэ. Нэгэн судалгаагаар, өдөрт нэг эсвэл хоёр арга кофе уудаг эмэгтэйчүүд бусадтай харьцуулахад, арай бага депресстдэг болох нь батлагджээ.

A. and I. Kruk / Shutterstock.com

Дээрээс нь эрүүл, зөв дадал зуршлыг амьдралдаа хэвшүүлснээр, та аз жаргалтай, сайн сайхан амьдарч чадна. Одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж хором, мөч бүрээс баяр хөөрийг мэдрээрэй гэж хүсье!

traveliving / Shutterstock.com

Таны нүүрэнд үргэлж инээмсэглэл тодорч байх болтугай!

45
ГайхмаарГайхмаар
25
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Durzee Javzan

    Durzee Javzan

    2019/09/03 at 04:43

    Үүнийг бичсэн хүн хамгийн тэнэг залхуу нөхөр юм.Өглөө эрт босож ажлаа амжуулдаг хүн маш сайн гэж үздэг.Үүнийг бичсэн нөхөр унтаад бай гэж уриалж байна Сайхан амьдрахад саад хийх зорилго агуулсан тагнуул байхаас зайлахгүй.Үүний хэлснээр байж болохгшй шүү.

  2. Ariunaa Batsuuri

    Ariunaa Batsuuri

    2019/09/03 at 06:24

    Dandaa ov tegsh bna gej yu bdagiin Amidrald tohiolddog l zuiluud, haaya haayadaa hiideg l zuiluud bna.

  3. Tsinz Jargal

    Tsinz Jargal

    2019/09/03 at 08:30

    Uruudaj doroitohig urialsan iimerhvv teneg zvil bichij bgaa ene hvn vneheer horchin sanaa aguulsan bna ene teneg uhuulgaa ooroo l dagaj daldagnaarai teneg mini busdad bvv gai bol

  4. Baigalmaa Ganbold

    Baigalmaa Ganbold

    2019/09/03 at 11:27

    Энэ бол зүгээр л сөрөг ухуулга болохгүй зүйлийг дэмжиж хүмүүсийн тархийг угааж байгаа үйлдэл байна

  5. Narantsogt Dogsom

    Narantsogt Dogsom

    2019/09/03 at 17:08

    Uvs tatax, nuntag tsagaan zuil unerlex bas muugui gej bichij zurxleegui yum shig sanagdlaa?

  6. Solongo Soko

    Solongo Soko

    2019/09/03 at 17:58

    Batpurev Shurentsetseg???

  7. Tsengelmaa Nymkhvv

    Tsengelmaa Nymkhvv

    2019/09/04 at 08:32

    ene zuiluudiig haaya haaya hiihed zugeer sh de amidral ugasal tiim

  8. Ganbaatar Gnbtr

    Ganbaatar Gnbtr

    2019/09/04 at 09:24

    Худлаа суртал ухуулаг залхуу үнийг өөгшүүлж б на

  9. Ивэн Стар

    Ивэн Стар

    2019/09/04 at 10:31

    Chimed Chimedee Gerelmaa Munkhbayar

  10. Т. Алтанчимэг бохь зажлах чинь бас тустайн бнө хаха

  11. Tsend Maam

    Tsend Maam

    2019/09/05 at 17:04

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *