Бүсгүй та өөртөө итгэлтэй, бардам алхахыг хүсвэл өдөрт ердөө 10 минутыг дараах 7 энгийн дасгалыг хийхэд зарцуулаарай

4

Нуруу муруйх буюу сколиозк хэмээх бэрхшээлийг энэ дэлхий дээр олон мянган хүн амсаж яваа гэдэг. Аз болж үүний эсрэг тэмцэх олон янзын арга бий. Хэдийгээр энэ өвчнөөс бүрэн салах боломж үгүй боловч таны эрүүл мэндэд ихээхэн тустай, гэрийн нөхцөлд хийж болох цөөнгүй дасгалууд байдаг билээ.

Ингээд уншигчдийнхаа эрүүл мэндэд тус болох, нуруу нугасыг тань чангалах энгийн аргуудыг та бүхэнд танилцуулъя.

1. Таазаа өргөх

© Depositphotos.com

Юу хийх: дээш харж хэвтээд хөлийн улаа шаланд хүргэж өвдөгөө нугална. Гэдэсний булчинг чангалан таазаа өргөж нуруугаа тэгш болго. Энэ байрлалд 5 секунд болоод доош болгоно. 2 оролтоор тус бүрд нь 10 удаа энэ дасгалыг хийнэ.

Ямар ашигтай: нуруу, нугас, гуяны булчинг чангална.

 

2. Гар хөлөө өргөх

© Depositphotos.com

Юу хийх: доош харж хэвтэнэ. Гар хөлөө сунган тэгшилнэ. Нэг гараа эсрэг талын хөлтэй цуг өргөнө. Хэрвээ ингэж чадахгүй бол зөвхөн нэг талын гар хөлөө зэрэг өргөөрэй. Ийм байрлалд 2 удаа бүтэн амьсгаа авч гаргах хэмжээтэйгээр бариад үндсэн байрлалд орно. Тал тус бүрд 15 удаа хийгээрэй.

Ямар ашигтай: гэдэс, нурууг чангална.

 

3. Муур дасгал

© Depositphotos.com

Юу хийх: Дөрвөн хөллөөд гараараа газар тулна. Амьсгаа авахдаа нуруугаа бөхийлгөж гэдэсний булчингаа чангалах ба яг л муур ингэж байгаа мэт болго. Амьсгаа гаргахдаа нуруугаа эсрэгээр нь хотойлгож, гэдэсний булчингаа аажуу суллан толгойгоо өргөнө. Хоёр оролтоор 10 удаа хийнэ.

Ямар ашигтай: нуруу нугасны өвчинг суллаж илүү уян хатан болгоно

 

4. Ангийн нохой дасгал

© Depositphotos.com

Юу хийх: энэ нь 2-р дасгалтай адил боловч харин энэ удаа хөлийн өвдөг дээр тулах ёстой. Нэг гараа эсрэг талын хөлтэй цуг сунгаж тэнийлгээд энэ байрлалаа 5 удаагийн бүрэн амьсгал дуустал барина. Эргээд үндсэн байрлалд орж нөгөө талдаа хийнэ. Тал болгонд 10-15 удаа хийх хэрэгтэй.

Ямар ашигтай: Биеийн хажуу хэсгийн болон бүсэлхий орчмын булчинг чангалж, уян хатан болгоно

 

5. Нурууны булчинг сунгах

© Depositphotos.com

Юу хийх: Тэгш зогсоод гараа толгой дээрээ авна. Зүүн тийш хазайгаад буцаж үндсэн байрлалд орно. Одоо баруун тийш дээрх байдлаар хийгээрэй. Тал болгонд 5-10 удаа хазайж хийх хэрэгтэй.

Ямар ашигтай: нурууны булчинг чангалж сунгана.

 

6. Гэдэсний булчингийн дасгал

© Depositphotos.com

Юу хийх: нуруугаар хэвтээд хөлийн улаа тэгш байлгана. Хөлөө өргөх ба биетэй 90 хэм болгох хэрэгтэй. Гэдэсний булчинг ажиллуулан өвдөгөө нугалж бие рүүгээ тат. Ийм байдалд 3 удаа амьсгаа аваад эргэн үндсэн байрлалд орно. Хоёр оролтоор 10 удаа хийнэ.

Ямар ашигтай: гэдэсний булчинг чангалах ба нурууны өвчинг суллана

 

7. Нэг хөл дээр тэнцвэрээ олж зогсох

© Depositphotos.com

Юу хийх: тэгш зогсоод нөг өвдөгөө нугалан өргөхдөө нөгөө хөл дээрээ тэнцвэрээ олж зогсоно. Амархан болгохын тулд ямар нэг юмнаас түшиж болох ба тэнцвэрээ олсон бол түшихээ болино. Дараа нь гараа энгэртээ авч залбирах мэт байдалд барина. Тэнцвэрээ 10-20 секундын турш хадгалах ба дараа нь хөлөө сольж хийгээрэй. Тал болгонд 5 удаа хий.

Ямар ашигтай: нуруу тэгшхэн болно.

 

Бонус: өөр ямар дасгал хийж болох вэ?

© Pixabay © Depositphotos

Нью-Йорк дахь Колумбын Их Сургуулийн мэс заслын коллежийн ажилтнуудын хийсэн судалгаагаар хажуугийн планк хэмээх йогийн дасгал нь нурууны муруйлт бүхий хүмүүст ихээхэн тустай дасгал байна. Дасгал нь хажуулдаад гарын тохойгоор тулж тогтох арга юм. Ийм байрлалд 90 секундын турш байж, долоо хоногт 3-аас доошгүй удаа хийж байвал нурууны муруйлтыг 3 сарын дотор засаж болно гэжээ.

Танд ийм нөхцөлд хийдэг өөрийн гэсэн дасгал бий юу? Уншигчидад маань түүнийгээ танилцуулаарай.

17
ГоёГоё
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Choidorj Namsan

    Choidorj Namsan

    2019/09/03 at 10:58

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *