Анх уулзсан эхний хэдхэн минутын дотор эр хүнийг хэрхэн таних вэ?

3

Ашгүй нэг юм сэтгэлд тохирох эр хүнтэй учирлаа. Ухаантай, хүчтэй, эелдэг зөөлөн, түүнтэй цуг байх маш сонирхолтой. Гэхдээ түр хүлээгээрэй, өөрийгөө мэхлэж байгаа хэрэг үү, эсвэл тэр үнэхээр тийм эр хүн үү? Та учирсан эр хүнээ хэрхэн таних вэ? Хэд хэдэн аргыг танилцуулж байна.

Хэн залгаж байгааг чинь сонирхож байна уу?

Хэрвээ тийм бол та “хянагч”-тай учирчээ гэж үзэж болно. Энэ бол таны хувийн хэрэг гэдгийг эхнээс нь ойлгуулж, өөрийн гэсэн орон зайгаа барьж үлдээрэй.

 

Бусадтай хэрхэн харилцаж байгааг нь анзаарна уу

Зөөгчид муухай ааш гаргана гэдэг чинь танд ч бас нэг өдөр муухай аашилна л гэсэн үг. Тэтгэвэрт гарсан эцэг эхээ эргэж тойрч, тусалж байна уу? Эхнэр, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх чадвартай юу? Хүүхэд гэснээс, түүнтэй хүүхдийн тухай ярилцаад үзээрэй, энэ сэдвийг хэрхэн хүлээж авахыг нь хар.

 

Амьдралын юунд нь дурладаг вэ?

Энэ асуултыг асуугаад хариултыг аваарай. Түүний “хувийн үзэл бодол”-ыг таньж мэдээрэй гэж сэтгэл зүйч зөвлөж байна. Хэрвээ тэр нохой муурны харилцааны талаар шүүмжтэй хандаж байгаа бол түүнээс жинхэнэ сайхан сэтгэл гарна гэж найдсаны хэрэггүй. Хүний харилцааны тухай ярьж эхэлсэн бол эмэгтэйчүүдийг юу гэж бодож явдгийг нь асуу.

 

Машиных нь хамрыг сөхөж хараарай

Этгээд сонсогдох боловч машиндаа анхаарал тавьдаггүй эр хүн танд төдийлөн анхаарал тавихгүй л болов уу?

 

Найз бүсгүйчүүдийнхээ өмнөөс төлбөр төлөхийг гуйгаарай

Ийм зүйл байж болохгүйг мэдэж байна л даа: таны сонгосон эр хүн хэн нэгний өмнөөс төлбөр төлөх албагүй. Зарчмын хувьд тэр таны өмнөөс ч төлбөр төлөх ёсгүй, гэхдээ ямар нэгэн байдлаар зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Таныг төлбөр төл гэж гуйхад түүний царай ямар болж хувирахыг та анзаарна. Та хоёрын амьдрал төлөвлөсөн ёсоор явалгүй өөрчлөгдвөл тэрээр яах бол?

 

Тэр мөнгөө юунд хуримтлуулдаг вэ?

Ингэж асуугаад та нэг сумаар хоёр туулай буудна: түүний санхүүд хэрхэн хандаж байгаа болон түүний хувьд амьдралын чухал зүйлсийг олж мэднэ. Эцэг эх, найз нартаа мөнгөө хэрхэн зарцуулж байгааг нь сайтар ажигла, эсвэл тантай дэлгүүрт явж байхдаа мөнгөндөө хэрхэн хандаж байна. Гарт таарсан болгоныг сагсанд хийж, хямдралын араас гүйж байвал та нэгийг бодох л хэрэгтэй.

 

Уянгын сэдэвтэй үзвэр үзээрэй

Эелдэг зан нь хөдлөөд эхлээд зөвшөөрөх байх, гэхдээ үзвэрийн үеэр түүний жинхэнэ сэтгэл хөдлөл илэрнэ. Тэрээр чулуу мэт сэтгэлийн хувиралгүй суусаар байна уу эсвэл жүжгийн гол дүрийн баатрын өмнөөс сэтгэл нь догдолж байна уу?

 

Тэр юу мөрөөддөг вэ?

Энэ асуултын хариулт нийгмийн үзэл бодолтой нийлэх албагүй. Ирээдүйгээ төсөөлж байгаа төсөөлөл нь таны мөрөөдөлтэй нийцэж байгаа эсэх нь л чухал.

22
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
9
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/01/27 at 11:54

    Hutsna bz yostoi

  2. Зочин

    2017/01/27 at 20:03

    biti im balai yum hijii

  3. Зочин

    2017/01/31 at 18:04

    zow l yum bichsen bainadag . demjij baina amjily husie

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *