Их хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр турах 10 зөвлөгөө

0

Хуруугаараа нэг дохиод л бие галбир гуалиг болно гэж байхгүй. Бас хөлсөө дуслуулсан бэлтгэл сургуулилт, чанд хоолны дэглэм ч гуалиг биеийн баталгаа болж чадахгүй. Гэхдээ хоолны зөв дэглэм болон биеийн ачаалалгүйгээр хүссэн үр дүндээ хүрч чадахгүй нь ойлгомжтой.

Онцын чармайлт гаргалгүйгээр хэрхэн гуалиг биеэ хадгалахыг танд танилцуулахаар шийдлээ.

Спорт

Бэлтгэл сургуулилтаар өөрийгөө бүү зовоо

Биеэ зовоосон өдөр тутмын дасгал – турах асуудлыг шийдвэрлэх шилдэг арга биш. Өдөр болгон спорт зааланд хүчээ шавхан дасгал хийдэг болон өдөр болгон биедээ ачаалал авах төдий дасгал хийдэг хүмүүсийн дунд зарцуулсан калорийн ялгаа байхгүй болохыг судалгаагаар тогтоожээ. Тэгэхээр их байна гэдэг нь үр дүнтэй гэсэн үг биш ажээ.

 

Спорт гэдгийг амьдралын хэв маяг хэмээн хүлээн авахаас бус тоног төхөөрөмж өргөнө хэмээн хүлээн авахгүй.

 

Танд ял мэт санагдаад байвал спорт зааланд явахаа больж болно. Өөр бусад төрлийн идэвхтэй хөдөлгөөн адилхан үр дүнд хүргэнэ. Усанд сэлэлт, бүжиг, явганаар аялах, идэвхтэй шопинг, хүүхэдтэйгээ зугаалах гээд юу эс байхав. Хамгийн гол нь – нэг газраа суулгүй харсан үзсэн болгоноосоо таашаал аваарай.

 

Байнга жингээ үз

Өдөр болгон, боломжгүй бол өнжөөд нэг жингээ үзэж байгаарай. Нааштай үр дүнг баталгаажуулахын тулд зүсэм бялуу идэх эсэхээ сайтар бодоход хүргэнэ.

 

Хооллолт

Пробиотиктой хоол хүнс иднэ

Бүх төрлийн пробиотик турахад туслахгүй. Илүүдэл өөхлөлттэй хүмүүсийн хоол боловсруулах системийн орчин өөр байдгийг тогтоожээ. Энэ ялгааг Lactobacillus rhamnosus өөрчилж чадна. Тиймээс хоолны цэсэндээ сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх ёстой.

 

Вандуй, шош, сэвэг зарам иднэ

Хоолны цэсэндээ вандуй, шош, сэвэг зарам нэмнэ. Турахад нөлөөлөх бөгөөд жингээ барихад тусална.

 

Уурагтай хүнснээс бүү татгалз

Уургийн агууламжтай хоол хүнснээс бүү татгалзаарай. Турах явцад таны биеийн хөдөлгөөнийг идэвхжүүлнэ, өөрөөр хэлбэл илүү их жин хаяхад нөлөөлнө. Бие махбодийн хэвийн үйл ажиллагааг уураг, өөх тос, нүүрс-ус хангаж өгдөг болохыг та мэднэ. Хэрэгцээт хэмжээ нь харилцан адилгүй л байхаас бус хоолны цэснээс хасах ёсгүй.

 

Сав суулга

Жижгэвтэр тавганд хийж иднэ

Гэртээ хоолоо иддэг аяга, тавагныхаа хэмжээг багасга. Идэх хоолны хэмжээ үүнтэй зэрэгцээд багасна, цаашлаад калорийн хэмжээ ч багасна. Жижиг тавганд хийсэн хоол их хэмжээтэй харагддаг ажээ.

 

Тод өнгийн ширээний бүтээлэг эсвэл аяга, таваг худалдаж авна

Хоолны хэрэгсэл болон ширээний бүтээлгийн өнгийн хослолыг зохицуулна. Энэ тохиолдолд Дельбёфагийн аргыг ашиглана. Жирийн хэмжээтэй нэг хүний хоол их хэмжээтэй харагдана. Идэх хоолны хэмжээ ердийн иддэг хэмжээтэй адилхан хэдий ч их хэмжээтэй харагддаг. Их хоол харсан хүн эрт цадах бөгөөд бага калори авахад хүрдэг байна.

 

Анхаарах

Калорио тооцоолж сурах

Ухаалаг гар утсандаа эсвэл тэмдэглэлийн дэвтэр дээр өдрийн турш идсэн хоолоо жагсаан бичнэ. Ингэснээр турах үйл явцыг хянахад туслах бөгөөд та өөрт шаардлагатай калорио л авах тийм хоолны дадал зуршил суулгана.

 

Танилцуулгыг уншаарай

Хүнсний бүтээгдэхүүний танилцуулгыг сайтар уншина. Ингэснээр та чухам юу идэж байгаагаа мэдэх болно. Ухаалаг гар утсандаа зохих аппликейшн татвал калорийн тооцоо хийхэд илүү тохиромжтой байх ажээ. Өөрөөр хэлбэл турах боломж нэмэгдэнэ.

16
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Золоо Золзаяа

    Золоо Золзаяа

    2017/09/19 at 19:23

    сш

  2. Рэйна Изүми Сэйги

    Рэйна Изүми Сэйги

    2017/09/19 at 19:37

    Ххах

  3. Т. Жавзаа

    Т. Жавзаа

    2017/09/19 at 19:47

    Сш

  4. Одонтуяа Ганхуяг

    Одонтуяа Ганхуяг

    2017/09/20 at 00:19

    ss

  5. Г. Ганчимэг

    Г. Ганчимэг

    2017/09/20 at 11:22

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *