Xiaomi компани Mi 8 ухаалаг утас, Mi Band 3 ухаалаг бугуйвч болон MIUI 10 үйлдлийн системээ танилцууллаа

0

Xiaomi компани 8 жилийн ойдоо зориулж олон шинэ зүйлсийг хэрэглэгчиддээ хүргэж байна. Тэдэн дунд Mi 8-ийн гурван хувилбар, шинэ ухаалаг бугуйвч болох Mi Band 3, Android үйлдлийн системд зориулсан нэмэлт зэрэг багтжээ.

8 жилийн ойд зориулсан шинэ бүтээгдэхүүний танилцуулгадаа хэд хэдэн шинэ бүтээл үзүүлсэн бөгөөд тэдний дунд шинэ топ утас нь болох Xiaomi Mi 8, 3-р үеийн ухаалаг бугуйвч Mi Band, Android системд таарах MIUI 10 багтсан байна.

Xiaomi Mi 8

Xiaomi-ийн шинэ топ утас нь 6,1 инчийн, бараг бүх л нүүрэн талыг хамрах том дэлгэцтэй бөгөөд Super AMOLED технологиор хийгдсэн, нягтрал нь 2248:1080 пиксел (харьцаа нь 18 : 7) байна. Дэлгэц нь өндөр дүрсний тодролтой бөгөөд 600 нит хүрнэ.

Боловсруулах төв буюу процессор нь 8 цөмт Qualcomm Snapdragon 845. Үүний ачаар AnTuTu бенчмаркт 301,472 оноо цуглуулжээ. Бусад үзүүлэлтийн хувьд батерейн багтаамж нь 3400 мА/ц, үндсэн хос камер нь 12+12 мп, давхар GPS, урд талдаа 20 Мп-ийн камертай бөгөөд хүний нүүр царайг хэт улаан туяагаар таних технологитой нь iPhone X-тэй ойролцоо юм.

Энэ удаа зөвхөн олон Android утасны адил хүний нүүр царайны урд хэсгийг таних биш харин жинхэнэ утгаар нь танихаар хийгдсэн билээ. Xiaomi өөрийн энэ технологио илүү аюулгүй найдвартай хэмээн баталж байна.

DxOMark-ийн фото мэргэжилтнүүд Mi 8-ийн камерыг өндрөөр үнэлж 105 оноо өгсөн байдаг. Харьцуулахад iPhone X нь энэ үзүүлэлтээр 101 оноо авсан байна. Энгийн Xiaomi Mi 8 утас нь 6/64 Гб, 2699 юанийн үнээс эхлэх бөгөөд багтаамжийн хувилбар нь 128 болон 256 Гб байна.

Xiaomi Mi 8 SE

Худалдан авагч нарт арай хямд үнэтэй Xiaomi Mi 8 SE-ийг санал болгож байна. Энэ утас нь 5,88 инчийн AMOLED дэлгэцтэй, хос камертай (12 + 5 Мп), нүүрэн талдаа хүний нүүр царай таних 20 мп-ийн камертай. Батерейн багтаамж нь 3120 мА/ц.

Процессорын хувьд энэ утас дундаж үзүүлэлт бүхий Snapdragon 710-тай бөгөөд энэ нь ийм процессортой анхны утас юм. Үнэ нь 1799 юаниас эхэлнэ.

Xiaomi Mi 8 Explorer Edition

Шилдэг технологи сонирхогч нарт зориулан топ утасныхаа бас нэг хувилбарыг танилцуулсан нь Explorer Edition юм.

Энэ нь хурууны хээ таних мэдрэгч нь яг дэлгэцийн доор болон арын тунгалаг таганд байрладгаараа онцлогтой. Мөн Explorer Edition нь хүний нүүр царайг таних илүү дэвшилтэт технологи болох 3D эффекттэй байна.

Тус хувилбар нь 8 Гб шуурхай санах ой, 128 Гб багтаамжтай байх ба үнэ нь 3699 юаниас эхэлнэ.

Mi Band 3

Ухаалаг бугуйвчны 3-р үеийн Mi Band өмнөх загвараасаа илүү том, 0,78 инчийн OLED дэлгэцтэй болж үүгээрээ дамжуулан утасны дуудлагаа удирдах боломжтой болжээ.

Хамгаалалт нь 50 метр хүртэлх гүн усанд хэвийн ажиллагааг хангах учир усанд сэлэх дуртай хүний шаардлагыг бүрэн хангаж чадахаар болсон байна.

Шинэ Mi Band өмнөх загваруудын адил эзэмшигчийнхээ биеийн идэвхийг хянах функцээ хадгалсан бөгөөд нэг цэцэглэлтээр 20 хүртэл хоног тасралтгүй ажиллах болно. Анхаарал татсан шинэ зүйл нь NFC чиптэй болсон явдал юм. Худалдаанд 2 янзын Mi Band 3 гарах бөгөөд нэг нь NFC-тэй (ойролцоогоор 30 доллар) бол нөгөөх нь ийм чипгүйгээр (ойролцоогоор 26 доллар) зарагдах билээ.

MIUI 10

Шинэ нэмэлт болох MIUI 10 нь системийн ерөнхий хурдыг нэмэгдүүлэх хиймэл оюун ухаан ашигласан байх болно. Тус компанийн MIUI систем нь янз бүрийн төхөөрөмжинд сууж муухан зургийг сайжруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Үгүйдээ л гэхэд бүтээгчид нь ингэж ярьж байна. Сайхан хөрөг зураг авах боломж, хажуугийн урссан эффект зэрэг тусгай боломжууд нэмэгдсэн байна.

Интерфейс нь ч мөн өөрчлөгдсөн бөгөөд Android-ын шинэ хувилбар ийм зүйл хийх урам зориг өгчээ. Жишээ нь саяхан хэрэглэсэн апп-уудын харагдах байдал нилээд өөрчлөгдсөн ба босоо чиглэлээр харагдаж, нэг нь нөгөө дээрээ дарсан байдлаар харагдахаас татгалзсан байна. Гарын хөдөлгөөн, удаан даралт зэргээр үүнийг удирдаж болно.

3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *