Шорлог хийх үедээ бидний нийтлэг гаргадаг 9 алдаа

0

Шорлогны амт чанарт амталсан байдал, махны орц, бүтэц гээд маш олон зүйл нөлөөлнө. Энэ удаа шорлог хийх явцдаа алдаа гаргаж бүтэлгүйтэхгүй байхад тань туслах ерөнхий дүрмийг танилцуулъя.

Та шорлогоо шүүслэг, амттай болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

9. Махаа хооронд нь хэт ойрхон, нягт шорлох

Олон хүн махаа нягт шахаж шорлодог ба энэ нь татсан махаар хийсэн кебаб мэт харагддаг. Мах маань бүх талаасаа жигд шарагдсан байхын тулд хоорондоо 0,5 см-ийн зайтай байх хэрэгтэй. Хэрвээ нягт шахаж шорловол мах хоорондын хэсэг болохгүй, түүхийгээрээ байна.

 

8. Махаа янз бүрийн хэмжээтэй хэрчих

Янз бүрийн хэмжээтэй махыг шарж бэлэн болгоход янз бүрийн хугацаа хэрэгтэй нь ойлгомжтой. Гэтэл энэ ойлгомжтой үнэнийг мартдаг, шорондоо янз бүрийн мах хийдэг хүмүүс байсаар л байна. Махаа 3,5-4 см хавтгай дөрвөлжин байдлаар хэрчих нь зөв гэж үздэг байна. Бага бол мах хатна, том бол гол хэсгээрээ түүхий байх билээ.

Та мах шорлох үедээ махаа дахин дахин цоолж хатгах нь мах өөрийн шүүсээ алдах нэг нөхцөл юм. Зөв хэрчиж зүссэн мах нь ганц л шорлоход таардаг, амархан байдаг билээ.

 

7. Янз бүрийн ногоог махтайгаа цуг шорлох

Хаанаас бий болсон нь үл мэдэгдэх хачирхалтай дадал. Ногоо нь махнаас илүү хурдан болдог нь ойлгомжтой. Шарах явцад ногоог авах боломжгүй учир түлэгдэх бөгөөд энэ түлэгдсэн үнэр амт нь маханд шингэдэг. Хэрвээ танд нүүрсэнд шарж болгосон ногоо идэх хүсэл төрсөн бол ногоогоо тусгай шорд хийж болгох нь зөв юм. Үндсэн хоолоо хийсний дараа, гал нилээд суларсан үед ногоогоо тусад нь болгоорой.

 

6. Гал асаахын тулд тусгай шингэн хэрэглэх

Цаг хугацаа хожихын тулд зарим нэг нь элдэв шатаагч шингэн хэрэглэдэг. Гэхдээ бидний зорилго бол жигд халуун бий болгож, нүүрс маань удаан хугацааны турш халуун өгөх болохоос биш хүчтэй гал асаах биш юм. Мөн үүнээс гадна шатаах шингэн нь таны хоолонд муухай амт шингээж ч болох юм.

 

5. Сайн мод, нүүрс хэрэглэхийн оронд хатаж өгөршсөн мод хэрэглэх

Олон хүн зориулалтын нүүрс хэрэглэхийн оронд хашааны хатаж муудсан мод зэрэг гарт таарсан зүйлийг шатааж хэрэглэдэг. Гэтэл хэрэглэж байгаа түлшнээс болж таны гаргах халуун төдийгүй шорлогны амт ч өөр болно. Нүүрсээ жигд шатаахын тулд адил хэмжээтэй хатсан мод хэрэглэх нь зөв. Харин зориулалтын нүүрс хэрэглэх бол цаас болон бусад зүйлээр асаагаарай.

 

4. Нүүрс маань шатаж ил галтай болох үед усалж унтраах

Ингэснээр нүүрсний маань өгөх халуун багасах бөгөөд энэ нь тийм ч хүсмээр зүйл биш юм. Мөн хүйтэн ус маханд хүрэх үед мах маань жигд бус шарагдах магадлал их. Мөн махаа хүйтэн амтлагчаар шарж байх үед нь амтлах ч буруу юм.

Үүнээс зайлсхийхийн тулд:

  • Хэрвээ нүүрс шатаж эхэлбэл шортой махаа авч холдуулан нүүрсээ галын хайч зэргээр тарааж жигдлэнэ.
  • Хэрвээ махаа түлэхгүйн тулд амтлагч асгах бол амтлагчаа урьдчилан буцалтал халаасан байх хэрэгтэй

 

3. Ил гал дээр шарах

Аялал зугаалгаар явах үедээ янз бүрийн мөчир саваанд мах, зайдас шорлож ил гал дээр шарах нь их тохиолддог зүйл. Зайдас, хиам зэрэг бүтээгдэхүүнийг шарах үед гадна талаар нь харлаж, түлэгдсэн давхарга үүсдэг. Мэдээж сонирхолтой, романтик байлгүй яахав. Гэхдээ махыг бодвол иймэрхүү хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг шууд хэрэглэж болохоор хийсэн байдаг билээ. Тиймээс та ил гал дээр мах шарж эхэлбэл удалгүй харлаж түлэгдэн дотор хэсгээрээ түүхий нүүрс болно.

 

2. Бэлдээгүй нүүрс дээр шарах

Байнга санаж, мэдэж байх ёстой нэг зарчим бол нүүрсээ сайн халааж гадна талаар нь үнс маягийн давхарга үүсгэж цаанаас нь нүүрс жигд халсан нь харагдаж байх хэмжээнд хүртэл бэлдэх явдал юм. Мөн энэ нь цохиход хөнгөн металлын дуу адил чимээ гаргах ёстой. Ингэж халаасан бол махаа шарах цаг болжээ гэсэн үг.

 

1. Махаа болсон эсэхийг шалгах гэж зүсэх

Хэрвээ та махаа болсон эсэхийг хараад мэдэж чадахгүй бол хамгийн нягт, том хэсгийг нь зүсэж үзэж болно. Гэхдээ энэ нь махны шүүслэг байдлыг алга болгох нэг нөхцөл шүү гэдгийг санаж байх хэрэгтэй. Шорлосон мах болгоныг зүсэж үзэж огт болохгүй. Та ямар мах ашиглаж байгаагаас шалтгаалан шарах хугацаа янз бүр байна. Хэрвээ та дээр дурдсан дүрэм болгоныг мөрдөж зөв шарж байгаа бол гадаад төрхөөр нь шорлог маань болсон эсэхийг мэдэхэд ядах юмгүй билээ.

10
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Minam Fox

    Minam Fox

    2018/06/05 at 12:16

    Munkhbaatar Bayaraa shorlogchin mine unshaarai :*

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *