Хятадад гахайнд зориулсан хэдэн арван давхар “зочид буудал”-уудыг маш эрчимтэй барьж байгуулж байна

0

Африкийн гахайн ханиад дэгдсэнээс болоод Хятадад гахайн аж ахуй эрхлэлт эрс буураад байгаа юм. Тухайн салбар тус улсад хамгийн томд тооцогддог тул аж ахуй эрхлэгчид үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх төрөл бүрийн арга хайж эхлэхэд хүрсэн. Тэд арга олжээ – гахайнуудад зориулсан тусгай “зочид буудал” бүхий өндөр барилга барих. Уг барилгыг гурав дахь жилдээ барьж байна.

Африкт гахайн ханиад дэгдэж Хятадын гахайн аж ахуйд сөргөөр нөлөөлөх болсон – тус улсын аж ахуйн томоохон салбарт тооцогдох тул аж ахуй эрхлэгчид цаг алдалгүй гарах гарц хайж эхэлсэн гэдэг. Сүүлийн гурван жилийн турш Хятадын нутаг дэвсгэрээр тархан суурьшсан фермерүүд гахайнд зориулсан өндөр “зочид буудал” босгохоор хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулж эхлээд байна. Энэ нь гахай үржүүлгийн тусгай цогцолбор барилга. Барилга хоёр, гурван давхраас эхэлсэн, удалгүй давхар нэмэгдсээр 10-аас илүү давхар болж дээшилсээр байлаа. Давхар болгонд хэдэн арван мянган гахай үржиж буй. Саяхан Хубэй мужийн Zhongxin Kaiwei хувийн компани уг барилгыг цааш үргэлжлүүлэхээр шийдэж – 26 давхартай гахай үржүүлгийн тусгай цогцолбор болгохоор ажиллаж байна. Энэ нь дэлхий дээрх анхны ийм цогцолбор барилга болно.

youtu.be

Аварга том “гахайн зочид буудал” Эчжоу хотод байрлах бөгөөд 400,000 квадрат метр талбайтай хоёр барилгаас бүрдэнэ. Барилгад гахай хооллох автомат машинууд суурилуулсан, агаар цэвэршүүлэх, ариутгах хиймэл оюун ухаан системтэй, мөн биогаз ашиглан бохирдлоо цэвэрлэх системтэй. Уг систем гахайн ялгадсыг эрчим хүч, халаалт болгон боловсруулдаг. Компанийн удирдлагуудын ярьж байгаагаар бол барилгын ажил бүрэн дууссаны дараа тухайн гахай үржүүлгийн цогцолбор ойролцоогоор 54,000 гаруй тонн гахайн мах жилд боловсруулах ажээ. Зочид буудалд 60,000 гаруй гахай нэг дор үржих хүчин чадалтай.

odditycentral.com

2019 он хүртэл Хятадад олон давхар гахайн ферм хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан юм. Африкийн гахайн ханиад дэгдэж гахайн махны үнэ тэнгэрт хадсанаас хойш хятадын засгийн газар тухайн хоригоо цуцлахад хүрч тэр цагаас хойш тус улс даяар гахайн зочид буудал гээч зүйл сүндэрлэх болжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол энэ арга нь уламжлалт фермтэй харьцуулахад илүү тухтай, талбай хэмнэнэ, экологид ч ээлтэй ажээ.

youtu.be

Гэхдээ гахайнд зориулсан зочид буудлын эсрэг байр суурьтай хүмүүс ч цөөнгүй байна. Ихэнх нь амьтны амьдралын чанарт санаа зовж байгаа мэргэжилтнүүд байгаа юм. Үүнээс гадна, гахайн үржүүлгийн цогцолборт африкийн гахайн ханиадны нэг л тохиолдол илрэх юм бол маш их хохирол амсаж болохыг ч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

youtu.be
youtu.be

12
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Bayarmaa Bayanbileg

    Bayarmaa Bayanbileg

    2022/08/31 at 18:40

    Яанаа., хонь гахайг эрлийзжүүлсэн нь Holland д хүртэл бэлчиж явж байсаныг харсан., Өөр юутай юу нийлүүлэх болоо.,?

  2. Amorok JS

    Amorok JS

    2022/08/31 at 19:52

    Deed davharaasaa idej bordoj targalah tusam davhar dooshilsoor suuldee podvald zochilj nyad yavdag zochid buudal baihdaa hehe

  3. Duuyaa Begzjav

    Duuyaa Begzjav

    2022/08/31 at 20:10

    Хүн төрлөхтөний жамаас гажсан Луухаанууд сөнөх дөхөөд оргилж удахгүй хий нь гарсан дугуй шиг шалчийж хорвоогоос арчигдана!!!

  4. Surenkhorol Namsrai

    Surenkhorol Namsrai

    2022/08/31 at 20:52

    Хүн төрлөхтнийг харь гаригынхан үхэр.хандгай болон бусад амьтадын саванд үржүүлэн гаргаж авсан бөгөөд хятадуудыг гахайн саванд кулоны аргаар гаргаж авсан байх магадлалтай.Хятадууд яг гахай шиг үрждэгээс гадна.гахай шиг юүг ч хамаагүй иддэг нь дээрхи таамгын нэг баталгаа биз.

  5. Ganbat Ra

    Ganbat Ra

    2022/08/31 at 22:29

    Duuyaa Begzjav Яг үнэн

  6. Bolgoomjil

    2022/09/04 at 14:23

    Manai oron shg belcheer bhgui malgui oron ingehees oor yahavdee. Bid suuliin uyed tahia gahain mah sharj iddeg moodtoi bolson. Yavaandaa malgui bolohiin tsondondoo. Bolgoomjil.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *