
“Эргэн тойрон биднийг хуурч мэхэлж байна!” – таныг хурууны үзүүрээр мэхлэх эдгээр гэрэл зургуудыг хараад та ингэж л хэлэх байх. Үнэндээ тийм биш юм шүү. Зарим нэг эд зүйлс таны итгэлийг ашиглаж өөртөө анхаарал татаж л байгаа хэрэг. Ингээд л боллоо. Тийм учраас нүдээ сайтар нухалж байгаад гэрэл зургуудыг анхааралтай хараарай. Таны хараанд ч муугүй дасгал болно гэж найдаж байна.
Какора нуур, Австрали

Амьдралын мод уу? Үгүй ээ, хур борооны дараа цайны модны тос голд урсаж ороод ёроолд нь тогтчихсон юм. Үр дүн – байгаль эхийн өөрийн зурсан үзэсгэлэнтэй уран зураг төржээ.
Мини ойн хувилбар

Энэ бяцхан ой Австралийн Тасманид байдаг юм. Аварга том моднууд шиг харагдаж байгаа биз? Үнэндээ ердөө 20 см-ийн л өндөртэй моднууд. Өөрийн гэсэн бяцхан толгодтой, зүлэгтэй бас нууртай.
Галт оргилуур

Нарны гэрэл усан оргилуураар нэвт харагдана. Италийн Л’Акуиле байдаг усан оргилуурын аяганаас халуун лав урсаж байгаа мэт.
Цунами үүл

Байгалийн нүд

Усны гүнд

Бельгийн Лимбургэд барьсан унадаг дугуйны гүүр – De Wijers дархан цаaзат хүрээлэнд байрлах том нуурын усыг гаталдаг. 200 метрийн урттай гүүр. Унадаг дугуйгаар гүүр гаталж байгаа хүн “усанд толгойгоороо шумбаж” чадна – өөрөөр хэлбэл хүний толгой усны гадаргуутай нэг түвшинд ирдэг ажээ.
Чулуун дээр загасны нүд байна гэж үү? Үгүй ээ, зүгээр л тогтоол ус

Усны гүнд байрлах хот

Техас мужийн Остины Колорадо голын гэрэл зургийг сайхан дарж чаджээ. Яг л усны гүнд байгаа хот шиг.
Бидний харааны төөрөгдлийг шалгах уг гэрэл зургийг цонхны цаанаас авсан тухай эзэн нь тайлбарлаж бичсэн байна. Тодорхой өнцгөөс шилний цаанаас авсан гэрэл зураг хоёр өөр газар байгаа эд зүйлийг нэг орон зайд багтааж чаддаг. Өөрөөр хэлбэл нэгийнх нь тусгалыг нөгөөд нь буулгажээ гэсэн үг.
Модны амьгүй болсон мөчир арслангийн толгойг санагдуулна

Манай гарагийнх биш гэмээр мод

Мөөгний зургийг доороос нь авчээ.
Ургамлын сүүдэр машин дээрээ угаасаа байсан наалт шиг харагдана

Био масс газрын тосны толбо шиг харагдах ажээ

Хад чулуу юм уу эсвэл аварга том мод юм уу? Египет

Эсвэл аварга том ургасан мөөг ч байж болох юм.
Ургамлын навч гараа нийлүүлэн залбирч байгаа мэт

Хаягдсан ертөнц

Хойд Каролинагийн эрэг орчим ургаж байгаа модны үндэснүүд нь төөрсөн сүнснүүд уснаас гарч ирж байгаа юм шиг л харагдаж байна.







