Би олон удаа 10-15 кг хасаж байсан, даанч хэсэг хугацааны дараа эргээд л жин нэмэгдчихээд байв. Харин скандинав хоолны дэглэм баримтлаад 10 сарын хугацаанд…

3

Хүндэт уншигч та скандинав хоолны дэглэмийн тухай урьд нь сонсож байсан уу? Зүгээр ч нэг асууж байгаа хэрэг биш. Удахгүй шинэ жил болно, тэгэхээр гоёлын даашинздаа багтахын тулд турах бэлтгэл сургуулилт, хоолны дэглэм одооноос алдарших нь.

Одоо спортлог биегүй байна гэж санаагаар унах хэрэггүй ээ, хэдхэн долоо хоног болоход л…

© DepositPhotos

Бид танд скандинав тусгай хоолны дэглэм бэлдлээ, үр дүнгээрээ гайхагдаад зогсохгүй мөн дагахад хялбар байдлаараа алдаршаад байгаа тэр л хоолны дэглэм юм.

Скандинав хоолны дэглэм

Энэ хоолны дэглэм илүү шинэлэг гэж хэлж болно. Данийн хоол судлаач Сьюзи Вендель энэ дэглэмийг зохиожээ. Энэхүү хоолны дэглэм зөвхөн турахад туслаад зогсохгүй төдийгүй эрүүл мэндэд гаж нөлөө үзүүлэхгүйгээрээ давуу талтай гэж бүсгүйчүүд батлан хэлж байна.

© DepositPhotos

Сьюзи өөрөө турахыг маш их хүсэж байсан үедээ тус хоолны дэглэмийг зохиожээ. Хоёр дахь төрөлтийн дараа бараг л 100 гаруй кг жинтэй болж. Их жингээсээ өөрөө ч айж, тэгээд үр дүнтэй турах арга хайж эхэлсэн байна. Скандинав хоолны дэглэм хүссэн үр дүндээ хүрэхэд нь тусалсан ажээ.

“Би олон удаа 10-15 кг хассан, гэхдээ эргээд жин маань илүү ихээр нэмэгдэж байлаа. Скандинав хоолны дэглэм харин 60 кг хүрэхэд тусалсан – өөрөөр хэлбэл би илүүдэл 40 кг-аа хасаж чадсан. Хамгийн гол нь жингээ би одоо 6 жил тасралтгүй тогтвортой барьж чадаж байна. Үр дүн өндөртэй гэдгийг өөрөөр яаж батлах билээ?”

© DepositPhotos

“Хооллолтын энэ арга худал реклам биш, ид шид ч биш. Тэнцвэртэй хооллолтонд бүх нууц оршиж байгаа юм. Эмэгтэй хүн өдөрт 1500 ккал хэрэглэдэг, харин эрчүүд – 2000 орчим”.

Бидний ойлгосноор скандинав хоолны дэглэм турахад тохирох юм байна. Хоолны дэглэм баримталж байгаа хүнийг өлсгөхгүй эсвэл хэдэн долоо хоногоор зөвхөн ус уулгаад явуулах ч үгүй. Хоолны дэглэмийн үед хэрэглэх гол хүнс бол жимс, мах болон загас гэж Вендель хэлж байна. Ийм хоолны дэглэм баримтлаад сарын хугацаанд 3-6 кг хасаж чадна гэжээ.

Хэрвээ илүү их үр дүн өгөх дэглэм эрэлхийлж байгаа бол цэргийн хоолны дэглэмийг сонирхоно уу.

© DepositPhotos

Скандинав хоолны дэглэмийн дүрэм

  1. Бутархай хооллолт (бага хэмжээгээр). Өдрийн турш идэх хоолоо үндсэн гурван хэсэгт хуваана, мөн 2-3 удаагийн нэмэлт жижиг амны зугаа гаргах хоол хүнс бэлдэнэ.
  2. Согтууруулах төрлийн ундаа болон түргэн хоолноос эрс татгалзана. Энэ бүгд ходоод гэдэс, элгэнд сөргөөр нөлөөлдөг. Ер нь хоолны цэснээсээ энэ төрлийн хоолыг бүрмөсөн хасах хэрэгтэй.
  3. Талхнаас татгалзана. Пицца зэрэг исгэгчтэй гурилан бүтээгдэхүүн бие галбирт муугаар нөлөөлнө. Ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс ядаж нэг сар ч болов татгалзахыг хичээгээрэй.
  4. Гоймонг мартах хэрэгтэй. Бүх төрлийн гоймон галбир эвддэгийг санаж явах хэрэгтэй.
  5. Амин дэм ихээр авна. Халуун хэмээр хоол хүнсийг боловсруулахад ихэнх шим тэжээлээ алддаг. Тиймээс ногоо, жимсийг аль болох түүхийгээр нь эсвэл зөвхөн жигнэж болгохыг хичээнэ.
  6. Гэрийн хоол. Гэртээ өөрөө бэлдэж хийсэн хоол ямар ч үнэтэй рестораны хоолноос шим тэжээлээр илүү, бас амттай байх болно.
  7. Цөцгийн тосноос татгалзаад ургамлын гаралтай тос хэрэглэхийг зорино.
  8. Хийжүүлсэн ундаагүй амьдраарай. Шүүс, смузи болон хийжүүлсэн рашаан уух нь хавьгүй шим тэжээлтэй байх болно. Амттай ундааны хор хөнөөлийг та биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.
  9. Давсны хэрэглээг багасгана. Хэрвээ давс хэрэглэх гэж байгаа бол далайн давс хэрэглэхийг хичээгээрэй. Эргэлзээтэй хоол амтлагчийн оронд байгалийн гаралтай өвс ургамал, амтлагч хэрэглэнэ.
© DepositPhotos

Скандинав хоолны дэглэмд яагаад их дурлах болов: хүнсний бүтээгдэхүүний өргөн сонголт болон баримтлах энгийн арга нөлөөлжээ. Маш энгийн хоолны дэглэм танд шим тэжээлтэй маш олон төрлийн хоол хүнсний сонголтыг өгнө. Ингэснээр зөвхөн тураад зогсохгүй мөн бие махбодио эрүүлжүүлж, эрч хүчтэй болоход туслах ажээ.

 

Зөвшөөрөгдөх хоол хүнс

1. Загас

Скандинавын улс орнууд загасны нөөц арвинтай, тийм ч учраас энэ төрлийн бүтээгдэхүүнээс татгалзах нь утгагүй хэрэг болох байсан биз ээ. Хоол судлаач Сьюзи Вендель долоо хоногийн хоолны цэсэндээ 3-4 удаа загас идэхийг санал болгосон байна.

2. Мах

Скандинавын орши суугчид буга болон хандгайн махаар тансаглах дуртай, бидний хувьд орлуулах боломжтой хувилбарууд ч бий: тахиа эсвэл үхрийн мах.

3. Жимсгэнэ

Бүтэн жилийн турш хэрэглэвэл зохих хүнс юм – их хэмжээний шим тэжээлтэй бодис агуулдаг. Өвлийн улиралд даршилсан бус харин хөлдөөсөн жимсгэнэ хэрэглэхийг хичээнэ. Яагаад гэвэл шим тэжээлээ алдахгүйгээр хадгалагдсан байдаг.

4. Ногоо

Хулуу, бүх төрлийн байцаа зэрэг хоол хүнсэндээ бүх төрлийн ногоог түлхүү хэрэглэнэ.

5. Үр тариа

Ширхэглэг ихтэй үр тариа хэрэглэхийг хичээнэ: арвай, будаа, хөх тариа. Мөн санал болгох бусад үр тарианууд гэвэл: овьёос, бүхэл үрийн талх.

6. Мөөг

Скандинавын улс орнууд мөөгний ургац хураалтаараа гайхагддаг. Энэ төрлийн хүнс нь амттай бас өег төдийгүй калори багатайгаараа алдартай юм.

© DepositPhotos

7. Самар

Ашигтай тос болон фолийн хүчлийн эх сурвалж болно. Амны зугаа гаргахад самрыг юугаар ч орлуулж чадахгүй.

8. Ургамлын тос

Скандинавчууд рапсын тос түлхүү хэрэглэдэг, гэхдээ бидний хувьд чидун жимсний, маалингын эсвэл гүнждийн тос хэрэглэх боломжтой.

9. Сүү

Хоол хүнсний хэрэглээний 30 хувийг тослог багатай сүүн бүтээгдэхүүн эзлэх ёстой: сүү, тараг, хатуу бяслаг зэрэг.

Скандинав хоолны дэглэмийн гол дүрэм – дээр дурдсан хүнсний бүтээгдэхүүн болгоноос бүрдсэн 4 удаагийн хоол бэлдэнэ: уураг, нүүрс ус болон 2 удаагийн ногоо, жимсгэнэ. Нэг удаагийн идэх хоолны хэмжээ атгасан гар шиг хэмжээтэй байна. Жигнэж эсвэл калори тооцох огт хэрэггүй – иймдээ л энгийн хэмээгдэж алдаршсан байна.

Скандинав хоолны дэглэмээс та ямар давуу тал олж харсан бэ? Дэлхий дахинд яагаад алдаршаад байгаа талаар та юу гэж бодож байна?

7
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *