Цэргийнхний баримталдаг хоолны дэглэм таныг 2 долоо хоногт 3 кг тураана

1

Цэргийнхэний хоолны дэглэм маш алдартай бөгөөд таныг 2 долоо хоногийн хугацаанд ямар ч дасгал хөдөлгөөн хийлгүйгээр 3 кг турахад тусална. Хэрэв та өөрийн дуртай бариу даашинзаа удахгүй болох шинэ жилийн баяраар өмсөхөөр төлөвлөж байгаа бол энэ дэглэмийг баримтлахыг зөвлөж байна.

Энэ дэглэмийг баримтлахад их мөнгө шаардахгүй учир та үнэтэй хоол хүнс болон нэмэлт бүтээгдэхүүн худалдаж авах хэрэггүй. Амттай, баримтлахад төвөгтэй биш бөгөөд үр дүнтэй. Цэргийнхэний дэглэмийг баримтлахад ердөө 3 өдөр байхад болох бөгөөд хэрэв та бүр илүү гайхалтай үр дүнг мэдрэхийг хүсэж байвал энэ дэглэмийг удаан хугацаанд баримталсан ч болно. 2 долоо хоногийн турш энэ дэглэмийг баримтлах учир наана нь мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө аваарай.

Дэглэмд багтах хоолыг бэлдэх амархан бөгөөд хоол хийж чаддаг л бол ямар ч асуудал гарахгүй. Иймд хэрэв та цэргийнхэний дэглэмийг баримтлахыг хүсэж байвал доорх төлөвлөгөөг дагаарай. Мөн нэмэлт зөвлөгөөг хэрэгжүүлэхээ бүү мартаарай.

Эхний өдөр

Өглөөний цай: нэг аяга тос багатай сүүтэй кофе, буудайн үрээр хийсэн нэг хэрчим талхыг жүржийн нухаштай хамт.

Өдрийн хоол: 120 гр гриллдэж болгосон тахианы цээж мах болон нэг аяга брюссель бууцайтай улаан лоолийн шөл.

Оройн хоол: Тал хэмжээтэй гадил, жүржийн салат болон нэг аяга ванильтай сүү.

 

Дараагийн өдөр

Өглөөний цай: Нэг аяга тос багатай сүүтэй кофе, нэг аяга хэрчсэн гадил, нэг хэрчим буудайн үрээр хийсэн талх.

Өдрийн хоол: 2 хэрчим моццарелла бяслагтай омлет.

Оройн хоол: Нэг аяга 100 гр цацагт хяруулын стейктэй лууван болон брокколитой шөл.

 

Сүүлийн өдөр

Өглөөний цай: Нэг аяга тос багатай кофе, нэг аяга хэрчсэн хан боргоцой, нэг хэрчим буудайн үрээр хийсэн талх жүржийн нухаштай хамт.

Өдрийн хоол: Нэг аяга луувангийн шөлтэй, чанасан өндөг.

Оройн хоол: Нэг аяга мөхөөлдөс, нэг ширхэг киви, нэг атга бүйлсэн самар.

 

Зөвлөгөө

Та шинэ хүнсний ногоо, жимс болон уураг зэрэг эрүүл хоол хүнс идэж болно. Харин таны нэг өдөрт авах ёстой калорийн хэмжээ 1,200-1,500 байна.

Та энэ мэдээг найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ заавал хуваалцаарай.

7
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Deleg Munkhtsetseg

    Deleg Munkhtsetseg

    2018/11/04 at 20:02

    Haanahiin tsergiin hool ve

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *