Эмэгтэй хүн бүрийн дагаж мөрдөх ёстой амьдралын алтан дүрмүүд

3

Заримдаа амьдралд баримтлах ёстой ёс зүй, дүрэм хэдийнээ ард хоцорсон мэт санагддаг. Энэ үнэн боловч, ёс зүй гэдэг чухал зүйл хэвээр байсаар, хэдий тийм боловч тэгтлээ их баримтлах ёстой дүрэм өмнө нь байгаагүй байж мэднэ. Бүх зүйл эдгээр өдрүүдэд энгийн мэт болжээ, эсвэл үгүй ч байж магадгүй юм.

Урт түүхийг богино болгох үүднээс бид өөрийгөө хүндэтгэдэг эмэгтэй хүн бүрд байх ёстой 24 ёс зүй буюу алтан дүрмийн тухай ярих хэрэгтэй болно. Танд үнэнийг хэлэхэд эдгээрийг цээжилж, тогтоох ямар ч шаардлагагүй. Бид таныг боловсон жинхэнэ эмэгтэй болохын тулд эдгээр дүрмүүдийг баримтлахаасаа хойш сууна гэж бодохгүй байна. Ингээд хамтдаа алтан дүрмүүдтэй танилцъя.

1. Та зочдод гэрээ танилцуулахдаа хамгийн түрүүнд угаалгын өрөөнөөсөө эхлэх ёстой, ингэснээр зочдыг бусад өрөөтэй танилцахаас өмнө гар, нүүрээ угааж, цэвэрлэх боломжийг олгоно.

2. Хэрэв зочид танд идэж эсвэл ууж болох зүйл авчирсан бол тэдгээрийг ширээн дээр тавьж, зочдод амсуулах хэрэгтэй.

3. Хэрэв та үдэшлэг, цэнгүүнийг эрт орхиж явах хэрэгтэй болбол зохион байгуулагчид хэлэх ёстой, ингэснээр зочдын хэн нь ч таныг дагаж, үдэшлэгийг эрт орхиж гарахгүй гэсэн үг юм.

4. Ресторан эсвэл кафед хэтэрхий бүгчим байвал, таны эхлээд хийх ёстой зүйл бол зөөгчийг дуудаж, энэ талаар хэлэх явдал юм.

5. Хэтэвч доторх эд зүйлээ бусад хүмүүст үзүүлэх хэрэггүй.

6. Үсээ хаа хамаагүй газар битгий самна, гэхдээ эмэгтэйчүүдийн өрөөнд самнаж болно.

7. Эмэгтэйчүүдийн өрөөнд нүүрний будгаа тавьж болно, гэвч уруулын будгийг болохгүй.

8. Гэртээ байсан ч гэлээ чанга хашхичих нь ёс суртахуунгүй явдал юм.

9. Хундагийг өөрөө дүүргэх нь бүдүүлэг явдал бөгөөд хажуудаа байгаа хүнээс дүүргэж өгнө үү гэж асууна.

10. Зоогийн ширээнд хамгийн тухтай газрыг сонгох хэрэггүй. Харин ширээтэй ойр газрыг сонго.

11. Шөлтэй хоолыг ширээн дээр авчрах хүртэл халбагаа доош нь харуулж тавина.

12. Кофе уухдаа аяганы бариулаас хуруунуудаа гогцоолж барьж болно. Харин цай уухдаа ингэж болохгүй.

13. Ширээн дээр хэтэвч эсвэл малгайгаа тавьж болохгүй.

14. Богинохон сандал дээр суухдаа хөлөө солбиж суудаггүй.

15. Хэрэв хувцасны өлгүүргүй газар байгаа бол гадуур хувцсаа онцгой тохиолдолд ашиглах боломжтой өлгүүрт өлгө.

16. Өлгүүрийн өрөөнд таны хийж болох цор ганц зүйл бол үсээ янзлах юм.

17. Заримдаа та гадуур хувцсаа дотор өмсөж болно.

18. Хэтэвчнээс бусад бүх зүйлээ өлгүүрийн өрөөнд үлдээнэ үү.

19. Эмэгтэйчүүд машинд суухдаа шууд хөлөө тавьж суудаггүй. Хажуу талаараа эвтэйхэн суух хэрэгтэй.

20. Найз залуугаараа машинаа бариулж болно.

21. Хэрэв та машинтайгаа явахгүй бол найз залуугаараа авахуулах ёстой.

22. Хэдийнээ танилцсан бол та эрэгтэй хүнтэй арын суудалд хамтдаа сууж болно.

23. Өөрийн зан араншингаа ёс суртахуундаа нөлөөлүүлж хэрхэвч болохгүй.

24. Найзуудтайгаа гадуур цуг байх үедээ гар утсаа ашиглах хэрэггүй.

Та энэ мэдээг эмэгтэй найзууддаа дамжуулаарай. Мөн энэ мэдээг уншаад төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээхээ бүү мартаарай.

78
ХөөрхөнХөөрхөн
18
Ха ХаХа Ха
16
ГоёГоё
16
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2018/11/04 at 17:02

    Bymba Uranbileg

  2. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2018/11/04 at 17:02

    Ө. Азаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *