Дан Билзериантай өнгөрүүлсэн шөнө: Реалити шоуны од түүний зохион байгуулдаг задгай үдэшлэгийн талаар үнэнийг хэлжээ

2

Реалити шоуны од Кэйтлин Ишам “Daily Mail”-д инстаграмын плэйбой Дан Билзерианы зохион байгуулдаг үдэшлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

29 настай бүсгүй Даны шинэ компанийн зүгээс энэ 7 хоногт зохион байгуулсан үдэшлэгт оролцсон бөгөөд тэр энэ талаараа зөвхөн реппэрүүд болон спортын тамирчид, мөн сэтгэл татам бүсгүйчүүд үдэшлэгт оролцох эрхтэй байсан хэмээн хэлжээ.

“Би түүнийг үдэшлэг зохион байгуулах гэж байгаа талаар сонссон, тэгээд би түүний ажилтнууд руу мессеж бичиж, оролцож болох эсэхийг асуусан” гэжээ.

Кэйтлинийг үдэшлэгт ирэх үед түүний өмнө 100 сая долларын үнэтэй Бел-Эйр байгууламж байж байсан гэнэ.

“Би хэзээ ч ийм үнэтэй байшинд орж үзэж байгаагүй” хэмээн тэрээр өөрт төрсөн сэтгэгдлээ хэлсэн байна. Мөн “Тэнд дүүрэн сэтгэл татам, сайхан бүсгүйчүүд байсан” гэж тэр нэмж хэлжээ.

Инстаграмын хаантай цагийг өнгөрүүлсэн: Кэйтлин Дантай ойр байж, үдэшлэг дээр цуг сельфи авахуулжээ.

“Тэд үдэшлэгт зөвхөн сэтгэл татам, сайхан бүсгүйчүүдийг оролцохыг зөвшөөрсөн, тэнд миний харснаар тоолж барамгүй их гоо үзэсгэлэнтэй, тачаангуй бүсгүйчүүд байсан” хэмээн Кэйтлин хэлсэн байна.

Кэйтлиний хувьд өмнө нь секс тоглоомын рекламд тоглож байсан бөгөөд энэ удаад Даны үдэшлэгт оролцохоор шийдсэн нь энэ юм.

“Би Даныг үдэшлэг дээр олж хараад, түүнтэй ярилцахаар зориг гаргасан” гэж Кэйтлин ярьжээ.

“Би түүнд өөрийгөө түүний хайрлах ёстой бүсгүй гэж хэлснээс гадна, бидний орд хоорондоо зохицох болохоор би чиний хүүхдийг төрүүлмээр байна гэсэн” хэмээн Дантай ярилцсан зүйлээ ярилцлагын үеэр хэлсэн юм.

Харин Дан түүний хэлсэн зүйлийг сонсож, инээмсэглэж, түүнд үдэшлэгт ирсэнд баярлалаа гэж хариулжээ. Дан энэ үеэр түүний харц руу ширтсэн бөгөөд Кэйтлинд нөхөрсөг, давгүй залуу юм сэтгэгдэл төрүүлсэн байна.

Тэр Кэйтлиний гар утасны дугаарыг аваагүй ч, дараагийн үдэшлэгт өөрийг нь урина гэдэгт бүсгүй итгэлтэй байгаа гэнэ.

“Бүсгүйчүүд түүнийг тойрон хүрээлж байснаас гадна, тэр үнэхээр дур булаам, халуухан харагдаж байсан” хэмээн Кэйтлин мэргэжлийн мөрийтэй тоглоомч залуугийн талаар хэлжээ.

Кэйтлин үдэшлэгт хүрэлцэн ирсэн А зэрэглэлийн зочдын тоонд багтсан бөгөөд түүнээс гадна Крис Браун, Тайга, Шон Уайт зэрэг алдартай хүмүүс үдэшлэгт ирсэн байв.

Одоо харин та бүхэнд Дан Билзериан гэх эрхмийн талаар товчхон хэдэн мэдээлэл хүргэе.

Дан одоогоор 100 сая долларын хөрөнгөтэй бөгөөд Умард Флоридагийн Их сургуульд оюутан байхдаа мөрийтэй тоглоом тоглох чадвараа сайжруулж, мэргэжлийн мөрийтэй тоглоомчин болжээ.

Олон тэмцээнд оролцсон тэрээр 2013 онд нэг шөнийн дотор 10.3 сая доллар хожиж байв.

Тэрээр онлайнаар покер тоглох боломжтой “Victory Poker”-ийн үүсгэн байгуулагчдын нэг юм.

Түүний инстаграм хуудсанд олон сайхан бүсгүйчүүдтэй авахуулдаг зургаас нь улбаалж, хүмүүс түүнийг инстаграмын хаан гэж хочилдог байна.

Мөн сошиал медиад оруулдаг постууд, амьдралын хэв маяг нь түүнийг ингэж дуудахад нөлөөлсөн биз ээ.

28
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Purevsuren Ganbold

    Purevsuren Ganbold

    2018/11/04 at 13:58

    Угаасаа ойлгомжтой юмыг юун сүртэй бичдэг юм бэ хаха

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *