Байгаль эхийн шударга бус явдал: хамгийн богино насалдаг 10 амьтан

15

Зэрлэг байгаль өөртөө маш их нууц агуулж байдаг бөгөөд эрдэмтдийн нээсэн шинэ нээлт болгон биднийг алмайруулж орхидог. Зарим нэг төрлийн амьтад хүний дундаж наслалттай харьцуулахад атаархмаар урт настай байдаг. Гэхдээ хүний насны хэмжээгээр авч үзвэл үнэхээр богино наслах амьтад ч бий. Жишээ нь, зөгий хэдий хэр урт насалдаг бол гэж бодож байсан уу? Амьдрах нас нь даанч богино санагдах амьтдын жагсаалтыг танд сонирхуулахаар бэлдлээ.

Зараа – 3-5 жил

Alexas_Fotos

Зэрлэг байгальд тэд ойролцоогоор 3-5 жил л амьдардаг. Гэрийн нөхцөлд нас нь бага зэрэг нэмэгдэж болох юм.

 

Наймаалж – 1-3 жил

MartinStr

Маш олон төрлийн наймаалж бий, гэхдээ тэдний амьдрах наслалт амьдарч буй орчин, төрлөөс хамаарч нэгээс гурван жил байдаг. 5 жил наслалтыг маш ховорт тооцно.

 

Орог зусаг – 2-3 жил

mordilla-net

Гэртээ орог зусаг тэжээж байсан хүн энэ өхөөрдмөөр амьтныг даанч богино настайг мэднэ. Дунджаар 2-3 жил насалдаг амьтан ажээ.

 

Малиновка – 1 жил

No-longer-here

Энэ бяцхан шувуу жил дөнгөж гарантай л насална. Маш ховор тохиолдолд хоёр нас хүрдэг байна.

 

Лаборда хамелеон – 4 сараас 1 жил

Frank Vassen

Хамелеоны олон төрлөөс хамаарч 5-10 жил насалдаг, гэхдээ Лаборда төрөл хамгийн харамсмаар богино настай нь. Тэд 4-6 сар л амьдардаг. Үсрээд л нэг жил.

 

Ажилчин зөгий болон ялаа (нэгэн төрлийн) – 1 сар гаран

PublicDomainPictures
nuzree

Энэ хоёр амьтны хувь тавиланг амаргүй гэж хэлж болно. Тэдний амьдрах наслалтад маш олон хүчин зүйл нөлөөлөх ажээ. Янз бүрийн нөхцөл байдал зөгийний насыг тодорхойлно (17 хоногоос 40 хүртэл). Ялааны хувьд сар гаран л насалдаг ажээ.

 

Өмнөд хэсгийн цагаан эрвээхэй – сар ч хүрэхгүй

Kaldari

Маш хор хөнөөлтэй шавжид тооцогддог: үйлдвэрийн агуулах болон хүнсний үйлдвэрүүдэд маш их хохирол учруулдаг. Гэхдээ энэ аюултай амьтан сараас бага насалдаг юм. Дунджаар 6-19 хоног. Маш ховор тохиолдолд 28 хүртэл хононо.

 

Сарны цагаан эрвээхэй – долоо хоног

NorwennThe

Сарны цагаан эрвээхэй ердөө 7-хон хоног амьдардаг.

 

Сормууст өт – хэдхэн хоног

Jasper Nance

Сээр нуруугүй энэ амьтан усанд амьдардаг бөгөөд 3-20 хоног амьдардаг байна.

 

Нэг өдрийн соно – хэдхэн цаг

Igarashi_Pearl

Хэдхэн цаг амьдраад л энэ хорвоогоос явна. Маш ховор тохиолдолд нэг өдрийг давж гардаг ажээ.

Одоо арай илүү өөдрөг баримт сонирхоцгооё. Эндээс та бүхэн урт настай топ амьтадтай танилцаарай. Бид атаархахаас өөр аргагүй амьтад байгаа юм.

482
ХарамсалтайХарамсалтай
76
ГайхмаарГайхмаар
34
ГоёГоё
32
Ха ХаХа Ха
29
ТэнэглэлТэнэглэл
15
ХөөрхөнХөөрхөн
15
БурууБуруу
14
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *