25 жил усан доор байсан жуулчны суурин

0

25 жил усан доор байсан жуулчны суурин


1920-оод оны үед Аргентины нийслэл Буэнос Айрес Buenos Aires-ээс баруун урагш 600-аад километрийн алсад орших Лаго Епекуен Lago Epecuen хэмээх давст нуурын эргийн дагууд Вилла Епекуен Villa Epecuen нэртэй жуулчдын суурин байгуулагдаж байсан түүхтэй. Аль ч тэнгисийн уснаас арав дахин их давстай устай гэдгээрээ Сөнөсөн тэнгисийн дараах давстай устай нуур гэдэг ганцхан онцгой ялгаанаас өөр уулын нууруудаас ялгарах юмгүй Лаго Епекуен нуурын эмчилгээний хүч чадал хэдэн зууны тэртээгээс алдартай учир энэхүү жуулчдын суурин байгуулагдсан байна.Хайр сэтгэлийнхээ улмаас уйлсан ноёны нулимснаас тогтсон гэсэн сонирхолтой домгийг өгүүлдэг энэ нуурын эрэгт орших жуулчдын суурингийн анхны оршин суугчид, анхны зочдын энд амьдрах болсон үе 19-р зууны сүүл үетэй холбогддог бөгөөд Буэнос Айрес хоттой галт тэрэгний замаар холбогдсон уг сууринг, давст нуурыг зорин ирэгсдийн тоо 1960-аад он гэхэд жил бүр 25,000-д хүрэх болжээ. 1970-аад онд суурингийн хүн амын тоо оргил үедээ хүрсэн нь 5000 хол давсан байлаа. Зочид буудал, жуулчны бааз, халуун рашааны газар, дэлгүүр, музей гэх мэт 300 орчим бизнесийн байгууллагууд үйл ажиллагаа явуулах болсон байв. Гэвч тухайн үед удаан хугацааны цаг агаарын үзэгдэл болж, маш их хэмжээний бороо орох болсноор аажимдаа Лаго Епекуен нуур живж эхэлсэн байна. 1985 оны 11-р сарын 10-нд ихээхэн хэмжээний ус, үер сууринг нэрвэж, хот усанд автсан ба 1993 он гэхэд аажмаар нэмэгдсэн үерийн ус хотын дээгүүр 10 метрийн өндөртэй усан бүрхүүлийг үүсгэжээ. 25 жилийн турш усан доор байсан хотын дээгүүрх усны түвшин 2009 оноос аажмаар буурч, Вилла Епекуен дахин ил гарч ирсэн ч өдгөө тус хотын цорын ганц оршин суугч болон амьдарч байгаа 81 настай Пабло Новак /Pablo Novak/-аас өөр нэг ч хүн энэ сууринд эргэж ирээгүй байна. Тэрээр хэлэхдээ “Би энд дажгүй байгаа. Би энд ганцаараа байдаг. Би сонин уншдаг. Мөн хотынхоо 60, 70-аад оны үеийн алтан үеүдийн тухай байнга боддог.” гэжээ. 2011 онд AFP-ын гэрэл зурагчин Жуан Мабромата /Juan Mabromata/ энэ сууринд зочилж, суурингийн цорын ганц иргэнтэй уулзан, гэрэл зургуудыг нь олон нийтэд хүргэсэн байна.
1.

2.

3.

4.

5.

6. 2011 оны 5-р сарын 4-нд авсан энэ зурагт Вилла Епекуений хуучин нядалгааны газрыг харуулжээ.

7.

8. 2011 оны 5-р сарын 3-ны энэ зураг дээр гэрийнхээ сүйдсэн балгасан дээр зогсоод ярьж байгаа Норма Берг /Norma Berg/ харагдаж байна.

9.

10.

11.

12. Хагарч цуурсан давсны нимгэн давхарганы доороос суурингийн нурсан барилгын хананы үндсэн өнгө харагдаж байна.

13.

14. 2011.5.4. Суурингийн цорын ганц иргэн 81 настай Пабло Новак зуухандаа мод хийж байна.

15.

16.

17.

18.

19. 2011.5.4. Вилла Епекуены ойролцоох Кархуе /Carhue/ оршуулгын газар руу хүрэх зам нар шингэх үеэр харагдаж байна.

20. 1970-аад оны үеийн Вилла Епекуены зургийг бараг 25 жилийн дараа усан доороос гарч ирсэн одоогийн үлдэгдэлтэй харьцуулан харж байгаа эр

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Arzgar_kazak

    2013/01/12 at 14:17

    :(

  2. McTavish

    2013/01/12 at 15:30

    аймшигтай юмаа

  3. mboogii_mn

    2013/01/12 at 17:12

    дэлхийн ирээдүй харагдаж байна даа.

  4. Зочин

    2013/01/13 at 03:39

    25 han jiliin dotor iim bolj bga yum chine 100 100, 1000 1000 jiliin daraa bol yum barag oldohgui yum baina doo. 1 terbum jil dotor hun torlohtoni hed heden ondor hogjil uruudalig uzchih yum baina.

  5. Зочин

    2013/01/13 at 20:00

    нүүрэн дээрх зураг нь юу шиг харагдаж байна? did you know what i mean?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *