Хүн төрөлхтөний ирээдүйд нөлөөлөх 2015 оны технологийн шинэ ололтууд

0

2015 онд олноо дэлгэгдээгүй ч шинжлэх ухааны зөгнөлт кинон дээр гардаг шиг технологийн шинэ нээлтүүдийг нээж хүн төрөлхтөнийг ирээдүйтэй нь алхам ч гэсэн ойртуулж чаджээ. Хүмүүнлэгийн чиглэлээс эхлээд нисдэг машин, хүний тархи ургуулах гээд олон арван зүйлээс бид та бүхэнд үнэхээр шинэлэг гэсэн 10 нээлтийг танилцуулахаар бэлдлээ. Бид ирээдүй рүүгээ итгэлтэй алхалсаар байна гэдгийг эдгээр нээлтүүд нотлох болно.

10. Magic Leap

Бодит байдалд виртуаль тоглоом тоглох энэхүү гаджетыг Google компанийн нэрэн дор Magic Leap хэмээх Америкийн компани зохион бүтээжээ. Өнөөдрийн байдлаар уг технологийг сайжруулах буюу хүний биетэй илүү зохицуулах үүднээс ажиллаж байгаа хэдий ч ирээдүйд ямар ашиглалттай байх нь хүн болгонд ойлгомжтой болоод байгаа. Компанийн удирдлагуудын мэдэгдэж байгаагаар энэхүү гаджет нь ямар ч монитор, дэлгэцийг орлох болно гэжээ. Энэ технологийн үндсэн дээр ухаалаг гар утас, нөүтбүүк гээд дэлгэцтэй болгон ажиллах цаг удахгүй ирэх бололтой.

Хүн төрөлхтөний ирээдүйд нөлөөлөх 2015 оны технологийн шинэ ололтууд 1

9. Ян-Ян гуманоид / робот хүн

Роботехникийн чиглэлээр ажилладаг эрдэмтэн Хироси Исигурогийн мэдэгдлээс хойш бүх жүжигчин, под одууд түүнтэй дайсан болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Түүний мэдэгдсэнээр, ирээдүйн гуманоидууд хүний ажлын байранд хийх бүхий л зүйлийг гүйцэтгэнэ хэмээжээ. Гуманоидууд хүн шиг ядрахгүй, хүнээс илүү мэдлэгтэй байх болно. 2015 онд Японы эрдэмтэн өөрийн бүтээлээ Shanghai Sehnqing Industry компанийн тусламжтайгаар хийж Ян-Ян нэртэй гуманоидыг танилцууллаа. Тэрээр хүнтэй яриа өрнүүлнэ, хүнтэй уулзахдаа гар барьж бүр тэвэрнэ. Энэ бол шинжлэх ухаанд шинэ нээлт хэдий ч хүнийг робот орлох асуудал маш маргаантай хэвээр үлджээ.

Хүн төрөлхтөний ирээдүйд нөлөөлөх 2015 оны технологийн шинэ ололтууд 2

8. Автомашины холбоо / V2V технологи

Утасгүй холбооны тусламжтайгаар автомашинууд хоорондоо өөрсдийн хурд, тормозны системийн байдал, тухайн үеийн замын хөдөлгөөний ачаалал гээд шаардлагатай мэдээллүүдээ солилцоно. Энэ нь автомашин эргэн тойрноо үнэлж мэдрэх, учирч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, эсвэл яаралтай арга хэмжээ авахад тусална. Энэ технологийг одоогоор давах машины ямар ч сенсор байхгүй юм. Машин үйлдвэрлэгчид V2V технологийг сайжруулах тал дээр хамтран ажиллаж эхлээд байгаа бөгөөд ойрын ирээдүйд ослын тоо буурах болно гэдэгт итгэлтэй байна.

Хүн төрөлхтөний ирээдүйд нөлөөлөх 2015 оны технологийн шинэ ололтууд 3

7. Аэромобиль

Зохион бүтээгчид бүгд л нисдэг машин хийхийг хүсдэг бол замын бөглөрөлд суух жолооч нар ч үүнийг мөн багагүй хүсч байгаа болов уу. Aero Mobil компани нисдэг машины загварыг гаргажээ, тэрээр онгоцыг санагдуулам ч машины замаар төвөггүй явна. Төмөр ган их биеийг нүүрстөрөгчөөр дүүргэсэн тул машинаас хөнгөн. Маш олон төрлийн туршилтыг давсан тул одоогоор сертификат авах ажилдаа ороод байгаа бөгөөд тун удахгүй олноор нь үйлдвэрлэх эрхтэй болно гэсэн үг. Машины бөглөрлөөс залхаад байгаа улс орнуудын удирдлага тэсэн ядан хүлээж байгаа даа.

Хүн төрөлхтөний ирээдүйд нөлөөлөх 2015 оны технологийн шинэ ололтууд 4

6. Loon төсөл

Дэлхийн хүн амын 60 гаруй хувь интернэтгүй орчинд амьдардаг. Google компани энэхүү хувийг багасгах үүднээс Loon төслийг санаачилжээ. Маш олон хийн бөмбөлгийг агаарт хөөргөнө, энэхүү бөмбөлгүүд нь нарны эрчим хүчээр ажиллах генератораар тоноглогдсон байх бөгөөд дэлхийн улс болгоны дээгээр сансар огторгуйд хөөрөх ажээ. Бөмбөлгийг гелиэр дүүргэж интернэтийн орчин байхгүй дэлхийн ямар ч өнцөг буланд интернэт ашиглаж болох юм. Өнгөрсөн жил Google компани АНУ-ын зарим нэг нутаг дэвсгэр дээр хэд хэдэн бөмбөлөг хөөргөөд байгаа ажээ.

Хүн төрөлхтөний ирээдүйд нөлөөлөх 2015 оны технологийн шинэ ололтууд 5

5. Радио дохио

Хүн төрөлхтөн одоо ч харийнханы тухай сонирхосоор байгаа. Британийн физикч Стивен Хоккинг, менежер Юрий Мильнер нар өмнөх радионуудаас 50 дахин мэдрэмтгий, 10 дахин илүү хүчин чадалтай тийм радионуудыг зохион бүтээжээ: сансар огторгуйд солилцож байгаа дохиог тэд замаас нь барьж авах болно. Анхны үр дүнг ойрын 10 жилд үзнэ хэмээн эрдэмтэд найдаж байна.

Хүн төрөлхтөний ирээдүйд нөлөөлөх 2015 оны технологийн шинэ ололтууд 6

4. Жолоочгүй автомашин

Автомашины хөгжлийн бас нэг гайхуулах шинэ ололтыг Google-ийнхэн хийжээ – жолоочгүй цахилгаан машин. Программ хангамжаар буюу тоон карт, элдэв төрлийн сенсороор тоноглогдсон байна. Эргэн тойрны аюулыг мэдэрч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чадвартай. Хоёр хүний суудалтай хоёр ч машин хийгээд туршилт явагдаж байна. Туршилтыг 5 жилийн турш хийх ажээ.

Хүн төрөлхтөний ирээдүйд нөлөөлөх 2015 оны технологийн шинэ ололтууд 7

3. Электропораци

Эрэгтэй болон эмэгтэй хүний өндгөн эсэд нөлөөлөх технологи бөгөөд мөн “захиалгаар” эмбрион хийж болно. 2015 оноос эхлэн цахилгааны гүйдлийн тусламжтайгаар өндгөн эсэд нөлөөлөх аргыг ашигладаг болсон. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ ямар нэгэн зүйлд сэтгэл дундуур байгаагаа хэлбэл хүүхдүүд тань нүүр бардам таны буруу гэж хэлэх нь.

Хүн төрөлхтөний ирээдүйд нөлөөлөх 2015 оны технологийн шинэ ололтууд 8

2. Шингэн биопси

Маш эмзэг энэхүү технологи хүний эрүүл мэндийг хамгаалах салбарт их зүйлийг хийж өгнө. Хорт хавдар гэх мэт өвчнийг амархан оношлох боломжтой болно, өвчний анхны шинж тэмдэг илрээгүй байхад шүү. Оношлох төхөөрөмж авсаархан жижиг, яг л гар утас шиг хэмжээтэй, гэхдээ хэдхэн дусал цусаар л өвчнийг оношилно. Өндөр технологи бүхий энэ оношлогооны аппарат анагаахын шинжлэх ухааны хөгжлийг нэг шатаар ахиулж чадна. Өвчнийг эрт оношилж өвчтөнийг үхлээс аврахад ач тусаа өгнө.

Хүн төрөлхтөний ирээдүйд нөлөөлөх 2015 оны технологийн шинэ ололтууд 9

1. Мини тархи

Хүний тархи одоогоор оньсого мэт хэвээр үлдсэн. Хүний тархийг амьтны тархи эсвэл нас барсан хүний тархи дээр л судалж байна. Тийм учраас тархийг төгс судалж чадахгүйд хүрчээ. Эмч нар өнөөдөр арьсыг ургуулж чадаж байгаа, харин геннийн инженерийн тусламжтайгаар хүний тархийг ургуулах боломж бий болжээ.

Хүн төрөлхтөний ирээдүйд нөлөөлөх 2015 оны технологийн шинэ ололтууд 10

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. mastyreO

    2016/02/19 at 18:28

    wow гэхдээ эх сурвалж?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *