Биднийг бага байхад томчуудын байнга хэлдэг байсан 7 худал үгс. Дэмий л толгой эргүүлж байж дээ, учир нь тэдгээрийн ихэнх нь худал зүйл

0

Бага нас хүний хамгийн аз жаргалтай үе: тоглоомноос өөр юунд ч санаа зовохгүй. Мөн бага байхад аав, ээжийнхээ хэлсэн үгэнд үнэнчээр итгэж байжээ – эмээ хэлсэн болохоор өдөр болгон шөлтэй хоол идэх ёстой эсвэл “зүрхэнд хүрэх” зүүнээс айх ёстой.

Бага байхад бидний эцэг, эх юу хэлж толгойг минь эргүүлж байсныг сонирхоцгооё. Тэдний хэлж байсан үгний алинд нь итгэх ёстойг ч мөн мэдэж авцгаана.

Аянга цахих үеэр компьютероо унтраах хэрэгтэй

Үнэндээ тэнгэрт цахих цахилгаанаас болж хүчдэлд хэлбэлзэл үнэхээр гарна. Хэт өндөр хүчдэл цахилгаан хэрэгслийг гэмтээж болох юм. Айдасгүй ажиллахын тулд тог тэнцвэржүүлэгч ашиглах эсвэл нөүтбүүкээ цахилгаанаас нь салгаарай.

 

Зүү судсаар яваад зүрхэнд хүрч болно

Үнэн хэрэгтээ гаднын биет зүрхэнд хүрэх боломжгүй: судас хэтэрхий нарийхан. За, тэгээд судсаар багтаад явлаа гэхэд замдаа маш их саад бэрхшээлтэй учирна – судасны наалдамхай хана, холбоос эд эс…

 

Солир хараад байвал нүд чинь тэр чигээрээ солир болж үлдэнэ

Бага байхад солир харах, ам, хамраа янз бүр болгохыг xориглодог байлаа. Насаараа тийм болж үлдэнэ гэж айлгадаг байж билээ. Үнэндээ мэргэжилтнүүд нүүр, амаа мурилзуулахыг эрүүл мэндэд тустай гэж үзэж байна. Яагаад гэвэл өөрийн сэтгэл хөдлөлөө илүү ойлгодог болохын зэрэгцээ нүүрний булчингийн ачааллыг багасгахад тусалдаг ажээ.

 

Том болохоор л батга арилна

Нүүрэн дээрх тууралт өсвөр насны онцлогтой холбоотой: бургилах даавар болон бэлгийн бойжилт тууралт гарахад хүргэнэ. Энэ нь ч үнэний хувьтай, гэхдээ бас бүхэлдээ биш. Заримдаа насанд хүрсэн хүнд ч гэсэн батга гардаг. Тухайн үед нь батгатай тэмцэхгүй бол хэзээ ч алга болохгүй гэж үздэг.

 

Энүүгээр явж болохгүй, хоёулаа муудчихна. Муу ёр

Хамт явж байгаа хүний дундуур ямар нэг шон гарч таарвал муу ёр гэгддэг байлаа. Мухар сүсгээр бол голоороо юм гаргаж болохгүй. Энэ xоригийг зөpчсөн бол хоёр хүн хоорондоо муудна. Найз нар, хайрттайгаа муудалцана, азгүй зүйл тохионо. Үнэндээ цахилгааны шонгийн хажуугаар өөр шалтгааны улмаас явж болохгүй: бетонон суурь барилгын норм, дүрмийн дагуу цутгагдаагүй эсвэл цаг хугацааны явцад элэгдэж муудсан бол уг байгууламж явган хүний толгой дээр л нурж унаж болох юм.

 

Траншейний таган дээр битгий гишгэ

Траншейний таган дээр гишгэж ерөөсөө болохгүй гэж бага байхад ярьдаг байлаа. Гишгэвэл бас л муу ёртой холбон тайлбарлах нь энүүхэнд. Үнэндээ таган дээр үнэхээр гишгэж болохгүй, гэхдээ аюулгүй байдлыг хангах үүднээс шүү: тагийг бүрэн гүйцэд бэхлээгүй бол нүхэнд унах эрсдэлтэй.

 

Өдөр болгон шөлтэй хоол идэх ёстой

Бага байхад шөлгүй ганц өдрийг ч өнгөрөөж болохгүй гэдэг байлаа. Үнэндээ өдөр болгон шөл идэх ёстой үе бий. Гэхдээ хоол боловсруулах эрxтний эмчийн бичиж өгсөн хоолны дэглэм-д заасан л бол шүү дээ. Бусад тохиолдолд долоо хоногтоо 2-3 удаа шөлтэй хоол идэхэд болохгүй зүйлгүй. Хүний бие махбодын эрүүл мэндийг дэмжихийн тулд хүн өдөрт сүүн xүчил агуулсан хоол хүнс, ногоо, мөн уураг агуулсан хоол идэх хэрэгтэй.

Таныг бага байхад томчууд юу ярьж толгойг чинь эргүүлдэг байв? Та тэр үгэнд одоо болтол итгэдэг үү? Юу нь үнэн байв?

39
ХөөрхөнХөөрхөн
11
Ха ХаХа Ха
11
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *