Австрали залуу усны гүнд хаягдаж үлдсэн эрдэнэсийн эрэлд гарахаар дэлхийг тойрон аялжээ. Тэрээр ганзага хоосонгүй л байгаа бололтой

0

Сошиал сүлжээнд “Бондигийн эрдэнэсийн хайгуулч” хочтой 40 настай Ли Веббер 15 жилийн аяллын явцдаа 50 сейф, маш олон тооны гар бyy, сyм, BMW мотоцикл, хэдэн мянган унадаг дугуй, гоёл чимэглэл болон урьд өмнө хэзээ ч харж байгаагүй алтан зоос олжээ.

Веббер усны гүнээс эрдэнэс олох чиглэлээр мэргэшсэн: Амстердамд соронзоор загасчлахаас эхлээд Тайланд болон Ибицэд усны гүнээс төмрийн хайгуул хийнэ. Вебберийн эрдэнэс хайх сонирхол нэг л зун бий болсон гэдэг, тэр өдөр төрөлх Сиднейн Бонди эрэг дээр сэлж байжээ.

“Би серферчин. Би серфингээр хичээллэж өссөн, давалгаагүй өдрүүдэд ч серфингээ унаад л далайд гардаг. Усанд байх их дуртай. Далайд гарсан нэг өдөр би усанд шумбахаар шийдсэн юм. Хүмүүсийн усанд үсэрч байгаа газрын гүнд зоос байгааг олж хараад. Элсийг нь цэвэрлэтэл илүү их зоос гарч ирсэн. Тэгээд гэнэт л нэг санаа толгойд орж ирээд: “усны гүнд ашиглах металл илрүүлэгч худалдаж авъя”. Ингээд би улам шохоорхож эхэлсэн, үнэхээр хөгжилтэй байсан хэрэг л дээ. Миний эргэн тойронд байгаа хүмүүс загас хайж барих гээд л, би тэр үед нь: “Нөхдүүд минь та нар юу алдаж байгаагаа мэдэж байна уу?” гэж боддог байлаа” гэж тэрээр MailOnline Travel-д ярьжээ.

Тэр цагаас хойш Ли энэ сонирхолдоо улам дурласан боловч энэ үйл хэргийн нарийн ширийнийг хэлж өгөх бусад эрдэнэсийн хайгуулчтай нэг л тааралдаж өгөхгүй байв.

Ли хэлэхдээ: “Би шинэ хүмүүстэй танилцахыг хүсэж байлаа, өөр бусад эрдэнэсийн хайгуулчидтай уулзахыг мөрөөднө. Би тэдэнтэй танилцах гэж мессеж эсвэл захидал бичдэг ч тэд танихгүй хүнтэй уулзах нэг их хүсэлгүй болохоор хариу ирэхгүй. Тэд өөрсдийн газраа бусадтай хуваалцахыг хүсэхгүй байгаа нь аргагүй, тэгээд би бодохдоо: “Хэдэн бичлэг хийгээд YouTube дээр тавья. Тэгвэл хүмүүс намайг анзаарч би эрдэнэсийн хайгуулчдаас хэн нэгэнтэй нь уулзаж чадах байх” гэжээ. Ингэж л Bondi Treasure Hunter төржээ.

Ли Австралийн элсийг дуусгаад хоббигоо шинэ түвшинд гаргаж ирэхээр хилийн дээс алхахаар шийджээ.

“Би Испани, Франц, Австрали бас Шинэ Зеландаар аялсан. Мөн Нидерланд, Ибиц, Тайландаар ч аяллаа. Би одоо нүүдлийн байшинтай болж Европоор аялахаар төлөвлөж байна, мэдээж эрдэнэсийн эрэлд гарна”. Лондонгоор аялж байхдаа эрдэнэсийн эрэлд гарч Темза голоор ч шумбасан байна.

Ли саяхан Амстердамд очсон бөгөөд аяллын ихэнх цагийг голландын хуучин сувгуудад соронзон загасчлал хийж өнгөрөөжээ. Ли урт олсны үзүүрт соронз бэхлээд усанд хийж боломжтой бүхий л эрдэнэсийг олборлодог. Үүнд гар бyy, сyмыг цaгдаад хүлээлгэн өгнө, хэдэн мянган унадаг дугуй, тэр ч бүү хэл BMW мотоцикл хүртэл олж байсан удаатай.

“Бид хэд хэдэн соронз шидээд сейф олж байлаа, дараа нь дахиад нэг сейф. Сүүлдээ ч бүр “Энэ сувагт одоо юу болоод байгаа юм бэ” гэж бодсон. Магадгүй Амстердамын энэ хэсэгт xулгайч нар xулгай хийгээд сейфийг хоослоод л ус руу хийсэн байх. Энэ сувагт бид нар 50 орчим сейф олсон” гэж Ли MailOnline-д ярилцлага өгсөн байна.

Ли өөрөө сувагт орж шумбасан – том хэмжээтэй сейф олсон нь дотроо дурсгалын зооснууд хадгалсан байжээ. Сейфийг гаргаж ирэхийн тулд кран хүртэл хөлсөлсөн байгаа юм.

Ли олсон эрдэнэсээсээ зарим нэгийг нь өөртөө үлдээдэг, заримыг нь тарааж, бас ихэнхийг нь зарна. Түүний олдворууд дундаас өөрийнх нь хамгийн дуртай эрдэнэс – 1600-аад оны үеийн алтан зоос, мөн 17 дугаар зууны алтан бөгж ажээ.

6
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *