Leonardo DiCaprio-гийн хэлсэн нүд нээж, ухаан тэлэх 36 эшлэл. Таныг илүү хүчирхэг нэгэн болоход туслана!

2

“Хэтэрхий замбараагүй байна” гэсэн шалтгаанаар DiCaprio-г хүүхдийн телевизийн “Romper Room” шоунаас  хасаж байв. Оргилд хүрэхийн тулд тэрээр урт хугацааг зарцуулсан, олон удаа сонгон шалгаруулалтаас хасагдсаны үр дүнд, тэр дэлгэцийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг болтлоо өсч, дэвшиж чадсан. Тэр алдаандаа өөрийгөө удирдуулах зөвшөөрлийг өгөөгүй, тэр өөртөө амжилтад хүрэхээс өөр сонголт олгоогүй. Тэр олон зорилгодоо хүрсэн ч үргэлжлүүлэн эгэл даруу бас бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн хэвээр. Амжилт, алдар нэрэнд жинхэнэ утгаар нь буюу хүчтэй, нэр төртэй хүрэхийг хүсэж байвал түүний оюун санаанаас суралцах хэрэгтэй.

Бид бүхэн Leonardo DiCaprio-г үнэхээр шүтэж байна, тийм ч учраас та бүхэндээ амжилтад хүрч, зорилго болон мөрөөдлөө биелүүлэхэд чинь туслах түүний хэлсэн алдартай эшлэлүүдийг хүргэж байна.

Хүмүүсийн 97% нь маш амархан бууж өгдөг бол үлдсэн 3% нь хэзээ ч бууж өгдөггүй.

© East News

Тэднийг амжилтаараа үгүй хийж, инээмсэглэлээрээ шатаах хэрэгтэй.

Зөвхөн чи өөрөө л нөхцөл байдлыг өөрчилж чадна. Үүнд ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгнийг буруутгах хэрэггүй.

Хүн бүхэн ямар нэгэн зүйлийг үзэж харсан учир энэ нь тэднийг өөрчилж, өмнө нь байсан хэн нэгнээс тэс өөр хэн нэгэн болгож хувиргадаг.

© Image supplied by Capital Pictures/EAST NEWS

Инээ, толгой дохь, хүлээн зөвшөөр бас өөрийнхөө хийдэг зүйлсийг үргэлжлүүлэн хий.

Би сийрэг бодолтой байхыг хичээдэг бөгөөд энэ нь намайг бизнест ухаантай байхад тусалдаг, яагаад гэвэл би нэг төрлийн камер шиг л хянамгай байдаг.

Оргилд байгаа 1% хүмүүсийн нэг хэсэг байхын тулд, ёроолд байгаа 99% хүмүүсийн хийгээгүйг хий.

© East News

Үзэн ядагчиддаа зориулан хундага тулгая, та нарт үзэн ядах зүйл өшөө их гарч ирэх болно!

Хэрэв та өөрийн хамгийн сайнаараа хийж, аз жаргалтай байж чадаж байгаа бол олон хүний хийж чаддаггүйг хийж чадсан байна.

Таныг галзуурах үед ч гэсэн хажууд чинь байдаг хүнд дурла, хайрла. Ямар ч тэнэг нэгэн таныг хэвийн болгож чадахгүй.

© The Wolf of Wall Street – Own It Today / Paramount Pictures

Чамд эцэг эх байх дадлага туршлага хэрэгтэй, би эцэг эхтэйгээ хоёулантай нь хамт байж үзсэн. Гэвч тэд намайг балчир байхад салцгаасан ч, ээж маань намайг эцгийн хайр дутаагаагүй өсгөсөн юм.

Дансан дахь мөнгө чинь утасны дугаар шиг чинь харагддаг болтол хөдөлмөрлө.

© AFP/EAST NEWS

Бид бүгдийн дотор дурсамжаар дүүрэн залуу нас бий.

Надад дургүй гэдэгт чинь 97% итгэлтэй байна. Гэхдээ тэр чинь надад хамаагүй гэдэгт би 100% итгэлтэй байна.

Чамайг ялалт байгуулахад баяр хүргэж, алга ташихгүй байгаа хүмүүст анхаарлаа илүү хандуул.

Надад айдас төрүүлдэг зүйлсийг би хийх дуртай. Би өндрөөс харайж, далайн давалгаанд хөвөх нь намайг солиуруулдаг.

© The Aviator / Warner Bros.

Би чамайг буланд эргээд очихыг хүсэж байна. Өөртөө амжилтад хүрэхээс өөр сонголт бүү өг. Алдаа дутагдлын үр дагаврыг биеэрээ мэдэр, ингэж чадвал чи дараа нь амжилтад хүрнэ.

Харилцаа яг цахилгаан гүйдэлтэй ижил: буруу нэгэнтэй холбогдвол таны амьдралыг сүйрүүлнэ, харин зөв хүнтэй холбогдох юм бол амьдралд чинь гэрэл гэгээ авчирна.

Надад эргэлзэж байсан хүмүүст зориулж, би одоо ч гэсэн хундага өргөх дуртай.

© The Great Gatsby / Warner Bros.

Ах дүүс нэгэндээ янз бүрийн юм хэлээд байх шаардлагагүй – тэд зүгээр л хаана ч байсан бие биедээ тав тух бэлэглэдэг байх хэрэгтэй.

Хүнд хэцүү цаг үед талархах хэрэгтэй, учир нь үүний үр дүнд өнөөдрийн чи бий болсон.

Би хийж байгаа зүйлдээ дуртай. Би карьер бүрд цаг хугацаа гэж байдаг гэдэгт итгэдэг ч, боломжийг хүлээж суудаггүй, харин оронд нь давуу талаа ашигладаг.

© Eastnews.ru

Би дэгжин эсвэл догь харагдахыг хүсдэг хүмүүсийн нэг биш, би зүгээр л биеэ даасан хүн.

Хэрэв чи хамгийн шилдэг нь байж чадсан бол, илүү дээрдүүлэх тал дээр бүү санаа зов. Хэрэв чи амжилтад хүрмээр байвал, нэг дүрмийг дага: Хэзээ ч алдаандаа өөрийгөө удирдуулах зөвшөөрлийг бүү олго.

Надад хувцас загварын маш бага сонирхол бий, үнэнийг хэлэхэд би тэгтлээ ач холбогдол өгдөггүй. Би өөрийн чадахаараа, өөртөө тав тухтай л хувцас өмсдөг. Миний хувцаснуудын ихэнх нь хар, саарал эсвэл бараан цэнхэр өнгөтэй, надад тийм олон өнгийн хувцас байхгүй. Гэхдээ би хүрмэнд дуртай. Яагаад ч юм сэтгэл татагдаад байдаг юм.

© Reuters

Хангалттай л бол хангалттай. Үнэн гэвэл дэлхий чамд босож, хөдөлж эхлэх хэрэгтэйг үргэлж сануулдаг.

Хүмүүс чамайг солиоруулж, хяналтаа алдаж, шүдээ зууж, тэсэрч дэлбэрээсэй гэж хүснэ. Тэд чамайг тарчлаасай гэж хүснэ, яг тэдэн шиг. Тэдэнд баатар хэрэггүй – тэд зүгээр л бусдыг алдаасай гэж хүлээж суудаг амьтад.

Би амрахыг үнэхээр их үзэн яддаг. Нэг дор 3 киноны зураг авалтанд явж, 2 жил тасралтгүй ажиллаж үзсэн, миний хувьд цаг наргүй хөдөлмөрлөх нь чухал. Би анхаарлаа төвлөрүүлсэн л бол тууштай зүтгэдэг.

© EAST NEWS

Намайг балчир байхад сонгон шалгаруулалтаас хасаж байсан найруулагчийг сайн санадаг юм, өнөөдөр тэр маш их харамсаж байгаа байх.

Хүнээс гарах оюун санаагаар бүхэл бүтэн барилгыг цогцлоодог. Тэгвэл дэлхийг өөрчлөх гайхалтай хууль дүрмийг ч бас хүний оюун санаа гаргах боломжтой.

Сургууль, би тэгтлээ явах дуртай байгаагүй. Би сурахыг хүсэхгүй байгаа зүйлдээ цаг хугацаа зарцуулж байгаагүй. Би тоондоо маш муу байсан. Өнөөдрийн хувьд, би төвлөрч чадахгүй. Хүмүүс үргэлж хэлдэг, “Чи илүү сайн хичээх хэрэгтэй” гэж. Би олон удаа худал хэлж байсан, даалгавраа хийж суудаггүй байлаа.

© East News

Би өөрийгөө үргэлж өөр ертөнцөөс ирсэн хүн мэтээр төсөөлдөг.

Мансууруулах бодис уу? Хүн бүрт үүнийг хэрэглэх, эс хэрэглэх сонголт байдаг.

Ихэнх цагт намайг ганцаардах үед надад хэн нэгэн хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ ганцаардал намайг илүү хүчирхэг хүн болгосон гэж боддог.

© VALERY HACHE/AFP/East News

Би олон зорилгоо биелүүлж чадсан азтай хүн, залуу байхдаа мөрөөддөг байсан мөрөөдлүүд минь биелсэн. Гэхдээ өдрийн төгсгөлд – би үүнд гарцаагүй итгэдэг – эд хөрөнгө амжилт хоёр бол өөр зүйл. Яагаад гэвэл энэ хоёр нэгэн зэрэг аз жаргалыг авчирч чадахгүй.

Эцэг эх маань салсан, гэхдээ энэ нь надад амьдралыг өөр нүдээр харах боломжийг олгосон. Тэд миний соёл, музей, урлаг байсан. Тэд миний унших ном байлаа. Эцэг эхийн үүрэг тийм л чухал.

Аль эшлэл нь танд хамгийн их таалагдав? Магадгүй танд өөрт чинь урам зориг өгдөг эшлэл бий юу? Тэр эшлэлээ бидэнтэй хуваалцаарай.

27
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dulamsuren Nyamaa

    Dulamsuren Nyamaa

    2019/08/08 at 13:35

    “Надад дургүй гэдэгт чинь 97% итгэлтэй байна. Гэхдээ тэр чинь надад хамаагүй гэдэгт би 100% итгэлтэй байна” Сайхан хэлж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *