Бөөрөлзгөний бялуу хийх арга

1

Домогт өгүүлснээр эгч дүүс Марина, Анастасия нар өөрсдийн зочиддоо ихэвчлэн анхилам үнэртэй Цветаевийн бөөрөлзгөний бялуугаар дайлдаг байжээ.

Орц:

Сууринд:

  • ½ стакан зөөхий
  • 150 гр цөцгийн тос
  • 1 цайны халбага хөөлгөгч
  • ½ стакан элсэн чихэр
  • 2 стакан гурил

Зөөхийн цутгууранд:

  • 2 хоолны халбага гурил
  • 1 стакан элсэн чихэр
  • 1 өндөг
  • 1 стакан зөөхий

Дээр нь хийх жимсэнд:

  • 350 гр хөлдөөсөн бөөрөлзгөнө

Бэлтгэх арга:

1. Зуурмаг болон зөөхийн хольцоо бэлтгэхдээ бөөрөлзгөнөө урьдчилан хөргөгчнөөсөө гаргана. Энэ үед жимс хэт хайлахгүй тул санаа зовох зүйлгүй.

2. Зуурмагаа бэлтгэхдээ элсэн чихрийг зөөхийтэй холино.

Бөөрөлзгөний бялуу хийх арга 1

3. Цөцгийн тосоо богино долгионы зууханд хайлуулна.

4. Хөрсөн үед нь цөцгийн тосоо зөөхийн дээрээ нэмээд сайтар холино.

Бөөрөлзгөний бялуу хийх арга 2

5. Дараа нь гурил, хөөлгөгчийг зуурмаган дээрээ нэмнэ. Зуурмаг зөөлөн болох ёстой.

Бөөрөлзгөний бялуу хийх арга 3

6. Өндөр туургатай хэвэнд хэвлэнэ.

Бөөрөлзгөний бялуу хийх арга 4

7. Одоо зөөхийн цутгуураа хийх үлдлээ. Үүний тулд өндөг, элсэн чихэр, гурил, зөөхийг гар миксерээр жигд бие бүтэцтэй болтол хутгана.

8. Үүний дараа бялууны суурин дээр бөөрөлзгөнөө тавиад зөөхийн кремээ дээр нь асгаарай.

Бөөрөлзгөний бялуу хийх арга 5

Бөөрөлзгөний бялуу хийх арга 6

9. Урьдчилан халаасан шарах шүүгээнд бялуугаа 180 градуст ойролцоогоор 1 цаг байлгана.

10. Бялууг сайтар хөрсний дараа таваглаж болно.

Бөөрөлзгөний бялуу хийх арга 7

Энэхүү Цветаевийн бялууг ямар ч шинэхэн жимсээр хийж болдог юм шүү.

 

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *